
Эрдэнэт хотноо зохион байгуулагдсан ОУХМ С.Баттулга багшийн нэрэмжит улсын шилдэг боксчдын аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээнд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооны 5 тамирчин оролцож, гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр IV байрт шалгарлаа.
Тэмцээд 23 байгууллагын тамирчид оролцсон бөгөөд эмэгтэйчүүдийн 54кг-ийн жинд ОУХМ О.Есүгэн алт, 52 кг-ийн жинд ОУХМ Л.Алтанцэцэг алт, 63 кг-ийн жинд ОУХМ У.Шинэцэцэг алт, эрэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд ОУХМ Б.Мишээлт мөнгө, 51кг-ийн жинд Л.Даваадорж хүрэл медалийг тус тус хүртсэн юм.

Герман улсад болох дэлхийн цомын тэмцээнд ОУХМ Б.Мишээлт, Иордон улсын Амман хотноо болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд гурван тамирчин оролцох эрхтэй боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Facebook
Twitter
Youtube


Зүүн Азийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт өнөөдөр эхэллээ
Б.Хулан Жюү Жицүгийн дэлхийн аварга боллоо
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түтгэлзүүлсэн гэв
И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваа эхэллээ
Олимпийн эрх олгох ширээний теннисний Олон улсын тэмцээн Монголд болно
"Chinggis open-2026" тэмцээнд 430 гаруй шатарчин цэц мэргэнээ сорилоо
Монгол хүн анх удаа NBA-д данстай боллоо

Сэтгэгдэл бичих