Азербейджан улсын Нахчивян хотноо 16 хүртэлх насны дэлхийн шатрын олимпиад аравдугаар сарын 1-11-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн олимпиадад дэлхийн 22 орны 34 багийн 206 өсвөрийн шилдэг тамирчид оролцсон байна. Монгол Улсаа төлөөлөн П.Буянцэцэг ахлагчтай Б.Ананд /FM/, Б.Тэнүүнболд /FM/, М.Амилал /FM/ Э.Хүслэн /WMK/ нар оролцжээ. Монголын 16 хүртэлх насны баг есөн өрөг тоглож 4 хожил, 2 тэнцээ, 3 хожигдол гэсэн үр дүнгээр 10 оноотой наймдугаар байрт шалгарчээ.
Монголын багийн дөрөвдүгээр ширээнд тоглосон спортын дэд мастер Э.Хүслэн 9 өргөөс 7.0 оноо авч бүх тамирчдыг тэргүүлсэн ч тэмцээний зохион байгуулах комиссоос перформанс рейтингийн дунджаар ширээ болгоны шилдгүүдийг шалгаруулна гэсэн журам баримталсан тул 8-р байрыг эзэлжээ.
Facebook
Twitter
Youtube


ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо
Монголын шатарчид 17 оноотойгоор дэлхийн ТОП-10-т багтаж, 7 дугаар байрт шалгарлаа
Г.Занданшатар: Болгарыг хожиж, Монголын охид 189 багаас дөрөвдүгээр байрт дэвшлээ
“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа
Г.Занданшатар: Манай эмэгтэй шигшээ баг Францыг хожиж, дэлхийн шилдэг 10-т багтлаа
“АЙЧИ-НАГОЯА-2026”: Усанд сэлэлтийн тэмцээний гурав дахь өдөр Монгол Улсын рекорд амжилт шинэчлэгдэв
Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль
Монголын пара шатарчид Энэтхэгийн багийг хожлоо

Сэтгэгдэл бичих