С.Цэгмидсүрэн: Хүн эрүүл амьдарч, урт наслахын тулд зах замбараагүй мэдээллээс өөрт хэрэгтэй цэгцтэй мэдлэг олж авах чухал болчихоод байна...


10-р сарын 13
6 цаг 30 минут

Хаппи Веритас төвийн мэс заслын эмч С.Цэгмидсүрэн

 Та хүний наслалт, эрүүл амьдрах боломжуудыг судладаг судлаач гэсэн. Тэгэхээр эхлээд та манай уншигчдад дэлхийн хүн амын дундаж наслалт, хэрхэн урт наслах боломжийн тухай ерөнхий мэдээлэл өгнө үү?

Их өргөн хүрээний зүйл. Хүнийг хэрвээ үүсээд сая жил болсон гэж үзвэл тэрний 99 хувьд нь хүн 30 орчим л насалж ирсэн. Сүүлд л хүний амьдрах орчин сайжирч хоол хүнсний төрөл нэмэгдэн элдэв эм, антибиотик эмчилгээ гаргаснаар хүний дундаж наслалт өсөж өнөөдөр 2020 оны НҮБ-аас гаргасан судалгаагаар дэлхийн хүн амын дундаж наслалт 73,2. Эмэгтэйчүүд 75,6 эрэгтэйчүүд 70,8 байна.

Монгол улсад?

2021 оны судалгаагаар монгол хүний дундаж наслалт 71,1 эрэгтэйчүүд 67,5 эмэгтэйчүүд 76,4 гэсэн тоо гарсан байна. Энэ тоо үргэлж хөдөлж байдаг гэдгийг санах хэрэгтэй. Дэлхийн бусад орнуудын дундаж наслалттай харьцуулахад дундаж хэмжээд насладаг орнуудын доох нь хавьд явж байна. Монгол хүн сүүлийн 100-аад жил дундаж наслалт сайн өсөж байгаа судалгаа бий. Манайх чинь гадаадын эрдэмтдийн бичсэнээр 1920-30 оны үед дундаж наслалт 30 хавьцаа тоо байдаг.

Ер нь хүн хэд наслах боломжтой юм бэ?

Хүний наслалтыг судладаг геронтологи гэдэг шинжлэх ухаан байдаг. Үүсээд 100-д жил болж байна. Дэлхий дээр урт насладаг хүмүүсийг баталгаатай урт насласан ба баталгаагүй урт насласан хүмүүс гэж хоёр ангилдаг. 256 жил амьдарсан Ли Чен Юн гэх хятад эрэгтэй жишээ нь байна. Тэрний төрснийг нь батлах бичиг баримт, гэрчлэх хүмүүсийн нотолгоо байхгүй учир бусад орнууд нийтээр хүлээн зөвшөөрдөггүй. Ийм жишээ маш олон.

Баталгаатай урт наслалт Геннисийн номонд орсон Жанна кальман 122 настай. Мөн японы иргэн Миссео Окава 116 насласан зэрэг 100-аас дээш насласан олон хүмүүс бий. Харин 110-аас дээш насласан баталгаатай 80 гаран л хүн байдаг. Тэдний 9 хөн нь эрэгтэй хүн. Өнөөдөр монголд 100 аас дээш насласан 150 орчим хүн байна. 95-аас дээш насласан 600 орчим хүн бий. Дээр үеийн хүмүүс бие сайтай, урт насладаг гэж зарим нь ярьдаг. Тэр бол аль утгаараа худлаа юм шүү. Тэгэхээр хүн хэр урт наслах нь тухайн хүнээс өөрөөс нь шалтгаална. Өөрөөр хэлбэл амьдралын зөв хэмнэлийг хэвшил болгох нь зүй юм.

Илүү тодруулж тайлбарлана уу?

Эрүүл саруул урт наслаж, насны эцэст хүнд өвчин тусалгүй удаан зовж шаналгүй нас эцэслэхийг хүн бүр хүсдэг шүү дээ. Тэгэхээр урт наслахын тулд хамгийн эхэнд хүн эрүүл мэнд, эрүүл амьдралын хэвшил, нийгмийн олон янзын мэдээллийг тунгааж чаддаг цэгцтэй мэдлэгтэй байх ёстой. Мэдээж зөв дадал, хүсэл эрмэлзэл, зөв мэдлэгийг олж авах уйгагүй ажиллагаа хэрэгтэй. Одоогийн нийгэмд хүн өвдсөн үедээ, зарим нь өвчин нь хүндэрсэн үед л эмнэлэг бараадаж байна шүү дээ. Энэ байж болохгүй зүйл. Мэдлэг дутмагийн шинж юм.

Та эмч хүний хувьд, судлаач хүний хувьд энэ тал дээр хүмүүст хэрхэн туслах боломж байна?

Манай Хаппи веритас төв буюу эмнэлэг лабораторийн цогцол нь онош тодруулан эмчлэх үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс гадна заавал өвдөж зовоод биш харьцангуй эрүүл хүмүүс ирж мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээ авах боломжтой. Тодруулах юм бол цаашдаа биеэ хэрхэн эрүүл авч явах вэ, юуг анхаарвал зохистой байна, юу идэж, уух уу, элдэв эрүүл мэндийн ороо бусгаа мэдээлэл дундаас өөрт хэрэгтэй ашигтай мэдээллийг хэрхэн ялгаж авах вэ зэргийг бид хэлж, зөвлөнө. Өнөөдөр урт наслуулах, эрүүлжүүлэх гэсэн маш олон хүмүүсийн тархийг угаасан мэдээлэл явж, хүмүүсийг төөрөгдөлд оруулдаг болсон байна шүү дээ. Энэ асуудлыг шийдэж байгаа юм. Түүнчлэн нас биений онцлогт нь тохирсон ямар дасгал хөдөлгөөн хийх, ямар эм хэрэгслийг өөрийн онцлогт тааруулж хэрэглэх вэ гэхчлэн өргөн хүрээний маш олон асуудлыг бид чиглүүлж өгч чадна. Энэ үйлчилгээгээ бид саяхнаас нээж иргэдэд үйлчилж эхлээд байна. Мөн манай эмнэлэг архины эсрэг спираль тавьж байгаа. Мөн шамбарамын узель хатаах тариаг хийж байна. Түүнчлэн үенд эмчилгээний тариа хийж байгаа. Монголчуудын маань нас ахиад ирэхээр үе мөч нь их өвддөг шүү дээ.

Нэмж хэлэхэд бид бүхнийг мэддэг мэргэд биш. Баталгаатай урт наслуулна гэж амлахгүй. Гэхдээ бидэнд ирснээр өөрт хэрэгтэй хамгийн сүүлийн үеийн мэдээллийг авч, амьдралдаа хэрэгжүүлж, мэдлэгээ цэгцэлж, өөрийн эрүүл мэндэд үнэтэй хувь нэмэр оруулна гэж ойлгох хэрэгтэй. Хамгийн гол нь та урт наслах, эрүүл амьдрах үндэс суурийг бид танд тавьж өгч чадна.

Хэрхэн хандах вэ?

Эхлээд манай төвд хандан цаг авна. Ганцаараа болон 3-5 хүнтэй багаараа ч ирсэн болно. Гэр бүлийн хүнтэйгээ ирсэн ч болно. Асуух асуултаа бэлдээд ирвэл зөвлөгөө яриа маань илүү үр дүнтэй болдог талтайг хэлмээр байна. Бид ирсэн үйлчлүүлэгчийнхээ биед ерөнхий үзлэгийг хийж, цаашид юуг анхаарах вэ, ямар эмчилгээ, амьдралын дадал суулгах ёстой зэрэг маш олон зөвхөн тухайн хүндээ зориулсан мэдлэг, зөвлөгөө үйлчилгээг өгнө. Тэгээд нийт Монголчууддаа эрүүл энхийг хүсье.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



49.0.171.112Зочин   • 2022, 10 сарын 15. 10 цаг 23 минут

Цэгцтэй мэдээлэл болсон байна. Амжилт

192.82.91.75Иргэн   • 2022, 10 сарын 13. 10 цаг 11 минут

Одоо цагт бол хэрэгтэй мэдээлэл байна

49.0.171.112Зочин   • 2022, 10 сарын 13. 9 цаг 48 минут

Баримт нотолгоотой, урьдчилан сэргийлэх рүү нилээд анхаарсан сайхан ярилцлага болжээ. Танд ажлын амжилт хүсье.



Шинэ мэдээ

Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол51 минут 55 секундын өмнөТөрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв1 цаг 3 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Бидний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэд нь сайн сайхан амьдардаг, хүн бус гагцхүү хууль, шударга ёс засагласан, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоох юм1 цаг 9 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцож, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв1 цаг 12 минутын өмнөС.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн1 цаг 14 минутын өмнөИх Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан1 цаг 18 минутын өмнөӨвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр2 цаг 19 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан2 цаг 25 минутын өмнө“Их засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа11 сар 9. 22:24Зөвлөлдөх санал асуулгын ойлголт, хэрэгжүүлэх арга зүй сургалт боллоо11 сар 9. 21:32Нэр бүхий албан тушаалтанд хахууль өгсөн иргэдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв11 сар 9. 16:49УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог11 сар 9. 16:45УИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үг11 сар 9. 16:41Төрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээ11 сар 9. 16:29АТГ: Туулын хурдны замын төсөл дээр Х.Нямбаатараас гадна таван хүнийг яллагдагчаар татсан11 сар 9. 14:01ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно11 сар 9. 13:53Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурлаа11 сар 9. 12:54ГЕГ: 2026 оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсчээ11 сар 9. 12:51“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ11 сар 9. 12:46Дэлхийн хамгийн хуурай цөл цэцэгсээр хучигджээ11 сар 9. 11:56АТГ: Тэнэмэл болон архины хамааралтай иргэдийн нэр дээр мөнгө угаадаг сүлжээг илрүүлж прокурорт хүргүүлэв11 сар 9. 11:52Хууль бусаар олсон хөрөнгийг хураахыг шаардсан нийтийн өргөдөлд 100 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ11 сар 9. 9:58Монгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо11 сар 9. 9:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав11 сар 9. 9:10“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно11 сар 9. 9:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан11 сар 9. 8:47УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо11 сар 8. 9:01Улсын Их Хурал энэ долоо хоногт: 2026.11.02-11.0611 сар 8. 8:47“Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв11 сар 7. 10:47“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ11 сар 7. 9:57
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.