Х.Амартүвшин: Босоогоос тулалдаж, уран техник үзүүлэх хүсэлтэй


10-р сарын 13
7 цаг 39 минут

Холимог тулаан нь эр зоригийн спорт. Энэ л спортоор эх орныхоо нэрийг гаргаж яваа  Дундговь аймгийн Гурвансайхан сумын харьяат, “Ширэн бээлий” клубын тамирчин Х.Амартүвшинг “Амжилтын эзэн” буландаа урилаа. Тэрбээр 15 удаа мэргэжлийн тулаан хийснээс 10 ялсан амжилт үзүүлээд байгаа юм.

-Та 2019 онд сүүлийн тулаандаа ялалт байгуулсан. Түүнээс хойш цар тахал гээд завсарлах шиг боллоо. Дахин тулааны тов зарлагдсан уу?

-2019 оны арваннэгдүгээр сард АНУ-ын Индиана хотод мэргэжлийн дэвжээний 15 дахь тулаанаа хийж 10 дахь ялалтаа авсан. Түүнээс хойш гурван жил тулаан хийсэнгүй. Өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын Чикаго хотод тулаан товлосон байв ч тодорхой шалтгааны улмаас цуцлагдсан. Миний хувьд “One championship” холбоонд Монголдоо топ зэрэглэлийн тамирчинтай тулаан хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, санал тавьсан. Хэрэв зөвшөөрвөл Монголд болж байгаагүй том шоу болох байх. Миний хувьд ялах, ялагдах нь чухал биш.  Энэхүү шоуг амжилттай  зохиож чадвал Монголыг дэлхийд бага ч болов сурталчилна гэж бодож байна. Миний тулалдахаар саналаа өгсөн тамирчин бол “UFC” холбооны аварга Эдди Алварез. Гэхдээ тухайн тамирчин саналыг хүлээж авах эсэхээс шалтгаалж энэ асуудал шийдэгдэнэ.

-Холимог тулааныг зарим хүмүүс спорт гэдэг талаас нь хардаггүй. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Холимог тулааныг анх би торон дотор хоёр хүн зодолдож байгаагаар л боддог байсан. Нийгэм ч энэ спортыг гудамжны нохой зодооноор л төсөөлдөг байлаа. Намайг анх холимог тулаанаар хичээллэнэ гэхэд гэр бүлийнхэн зөвшөөрөөгүй. Жүдогоороо л барилд гэдэг байлаа. Харин өнөө үед тулаан бол зодоон биш, урлаг гэж тодорхойлдог болсон. Дотроо нарийн дүрэм,  дэгтэй. Тулааны урлаг нь хүнд тэсвэр, хатуужил суулгаж, эр хүн болгодог. Хамгийн гол нь бусдыг хүндлэх хүндлэл, төлөвшлийг суулгадаг гэж би итгэдэг.

-Та жүдо суурьтай.  Жүдогоос холимог тулаан руу ороход хүндрэл байсан уу?

-Би 2000 оноос жүдо бөхөөр хичээллэсэн. Анх байлдааны самбо бөхийн ДАШТ-д оролцохын тулд тулааны спортоор хичээллэж үзсэн. Энэ үед өөрийгөө тулааны спорт тэр дундаа холимог тулаанд амжилт гаргах боломжтой юм байна гэж бодсон. Ингээд 2008 оноос холимог тулаанаар хичээллэж, тулаанч болсон. Олон жил жүдогоор хичээллэж  цаг хугацаа алдсан ч хэвтээ барилдаан болон бусад техникийг сурсан нь холимог тулааны ринген дээр надад давуу тал болдог.

-Таны техникийг харж байхад босоо байрлалаас илүү ажилладаг юм билээ?

-Би жүдо суурьтай ч  барилдахыг илүүд үздэггүй. Тулаан бол тулалдахын нэр гэж боддог. Босоогоос илүү тулалдаж, уран техник үзүүлэх хүсэлтэй. Тулааны явцад хэвтээд шилжиж барилдаан хийвэл бусдаас дутахгүй л дээ.  Холимог тулаан бол бокс, мутай бокс, бөх, жүдогийн техникүүдийг шаарддаг. Тэгэхээр бүжиглэхээс бусдыг хийж байж л ялна.

-Зарим үед тэвчээр барсан хүн таардаг байх. Иймэрхүү  тохиолдолд тэвчихийг илүүд үздэг үү?

-Хэрэв тулааны техник сурсан бол тэмцээнээс бусад үед хонь шиг номхон байх хэрэгтэй. Багш нар ч зодолдохгүй байхыг захидаг байсан. Би ч шавь нартаа үүнийг л захидаг.

-Монголд анхнаас нь тулааны спортоор суурийг нь тавьж хичээллүүлдэг мэргэжлийн клуб хэр олон байна?

-Дэлхийн холимог тулааны тамирчид ихэнхи нь бөх эсвэл бокс суурьтай байдаг. Их спортоор хичээллэж байгаад амжилт тааруу болох үед тулалдаг зарчмаар хөгжиж ирсэн. Харин сүүлийн жилүүдэд холимог тулаан хурдацтай хөгжиж байна. Манай Монголд ч тулааны дугуйлангууд нээгдсэн. Цөөнгүй хүүхэд хамрагдаж байгаа. Миний хувьд “Ширэн бээлий” клубтээ бэлтгэлийнхээ хажуугаар дасгалжуулагч хийж байна. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ9 цаг 57 минутын өмнөНийслэлийн 13 байршилд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх өндрийн камер байршуулжээ10 сар 2. 12:59Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 2. 12:44Г.Уянга: Найруулагч Б.Баатарыг тагнуулынхан гэрийнх нь гаднаас авч явжээ10 сар 2. 12:35Найруулагч Б.Баатарын шүүх хурлыг өнөөдөр 13:30 цагт товложээ10 сар 2. 11:33Чуулганаар төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ10 сар 2. 11:00ӨБХ: Оршуулгын газрын эмх цэгцийг хангах тухай өргөдлийг 100,237 иргэн дэмжжээ10 сар 2. 9:42ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ10 сар 2. 9:30Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 2. 9:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан10 сар 2. 8:59Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ10 сар 1. 12:47Иргэд бензиний хомсдолыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна10 сар 1. 12:38Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа10 сар 1. 10:51Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна10 сар 1. 10:48Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна10 сар 1. 10:05ЖЕТРО Монголд салбараа нээнэ10 сар 1. 9:39ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо10 сар 1. 9:33Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ10 сар 1. 9:24Дилов хутагтын "Замаасаа бүү хазайгаарай" хэмээх захиас ба НҮБ-ын индэр дээрх У.Хүрэлсүхийн дипломат амбиц10 сар 1. 8:44Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан10 сар 1. 8:38Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ9 сар 30. 17:16ШТС-уудын АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна9 сар 30. 14:49Философич Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том...9 сар 30. 14:41"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв9 сар 30. 14:35Дүүжин замын тээвэр 12 дугаар сард ашиглалтад орно9 сар 30. 11:55Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв9 сар 30. 11:46Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ9 сар 30. 10:00Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна9 сар 30. 9:50“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно9 сар 30. 9:47Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн байна9 сар 30. 9:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.