НЭГ ЦЭГТ ГӨЛРӨХ НЬ САЙН
Чи үе үе гөлрөөд юм ширтээд байх болсон уу? Тэгвэл бидний бие организм жаахан амрах хэрэгтэй байгаа дохиог өгснөөр харц гөлрөн хоосон болж бодол санааг цэгцэлдэг байна. Тиймээс гөлөрч буй хүнтэй огтхон ч ярьж, анхаарлыг нь сарниулж болохгүй. Гөлрөх нь хүний бие организмд хэрэгтэй байгаа тайвшируулагч альфа долгионыг тархинд нь үүсгэх нөхцлийг бүрдүүлдэг. Иймээс л бид өөрийн мэдэлгүй нэг зүйлрүү санаандгүй ширтдэг ажээ. Хий хоосон зүйлрүү хараад байгаа хүнээс “Чи юу бодож байгаа юм бэ? гэж асуухад тэр юу гэж хариулахаа мэддэггүй. Энэ нь өөрийн бодол санаагаа цэгцэлж тархиа амрааж байгаа хэрэг.
ДАСГАЛЫГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ?
Зориудаар гөлөрсөн харцыг бий болгож өөртөө хэдэн минутын сайхан амралтыг олж болно гэвэл чи итгэх үү? Ингэхийн тулд нүүрнийхээ өмнө хоёр долоовор хуруугаараа “Дээвэр”-тэй төстэй зүйлийг хий. Түүнрүүгээ хөдөлгөөнгүй ширт. Дараа нь алгуурхан хоёр хуруугаа хоёр тийш нь татаж аваад ширээ эсхүл өвдөг дээрээ тавь. Ингэхдээ хуруу байсан газарруу үргэлжлүүлэн ширтсээр байна. Харин одоо харцаа аль болох удаан барихыг хичээ. Ингэж зориудаар ширтэж чадсанаараа маш сайхан амралтыг авч чадна. Туршаад үзээрэй.
Facebook
Twitter
Youtube


Бөхийн эхнэрүүд кинотой, дуутай боллоо
140 жилийн хамгийн хүчтэй Эль Нино
Зууны нэг өдөр: Зургаадугаар сарын 10-Дэлхийн зайрмагийн өдөр
Амьдрахуй жүжгийг Кизил хотын үндэсний их театр франчайз эрхээр худалдан авчээ
Ном ярьж өгье: “Бодисадва-Хязгааргүй хязгаар”
Өнөөдөр шарагчин тахиа өдөр

Сэтгэгдэл бичих