Өнөөдөр амьдралаа үнэлэх өдөр


10-р сарын 19
10 цаг 24 минут
Жил бүрийн 10 сарын 19-ний өдрийг “Амьдралаа үнэлэх өдөр” /Evaluate Your Life Day/ болгон тэмдэглэдэг аж. Нэг үгээр энэ өдөр та өнгөрсөн амьдралдаа юу хийж, ямар гавьяа байгуулсан, ямар алдаа гаргаснаа үнэлэхээс гадна ирээдүйгээ хэрхэн төлөвлөж байгаа, тэнд очихын тулд ямар замааря, яаж явах нь зүйтэйгээ үнэлэх өдөр ажээ. Бид зүтгээд л байдаг ч тэр болгон “үнэлгээ” хийдэггүй сул талтай гэнэ.
Магадгүй та өнгөрсөн үеийн алдаануудаа сайн дүгнэж чадвал ирээдүйд илүү аз жаргалтай байхын тулд өөрийн амьдралын хэв маяг, зорилгоо ч өөрчилж болно гэсэн үг.
Магадгүй таны үнэлгээ өөрийг тань маш зөв, хамгийн боломжит амжилттай явааг харуулж болох юм.
Энэ өдрийг wellcat.com сайтад хамаардаг шилдэг хэвлэн нийтлэлч, ТВ шоу зохион байгуулагчид гэх мэт хүмүүс анх санаачилжээ. Тэд хүмүүс биднийг өөрсдийн амьдралаа ойр ойрхон үнэлж байвал харьцангуй бага алдаа гаргаж, илүү бүтээмжтэй, аз жаргалтай амьдрах бололмжтой гэж үзсэн аж.
Анх сонсоход их хүнд, нүсэр ажил мэт санагдаж байгаа боловч яг үнэндээ сургуульд сурч байхдаа гэрийн даалгавраа хийж дуусаад алдаа оноогоо шалгадаг байсантай л адилхан. Зарим тохиолдолд ингэж хийсэн зүйлээ үнэлэлгүй багшдаа хураалгасан үедээ энгийн зүйл дээр ч алдаад онцгүй дүн авсан тохиолдол байдаг даа. Яг л энэ гэсэн үг. Харин амьдралыг үнэлэгч нь таны амжилт байх болно.
Дэлхий дээр хувь хүн өөрийн амьдралаа үнэлж цэгнэх маш олон аргууд бий болсон. Та энгийн интернэтийн хайлтын систем ашиглаад “амьдралаа хэрхэн үнэлэх вэ?” гэж бичихэд л хэдэн мянган маш сайн нийтлэл, бичлэг, зурган тайлбар олж чадна. Та харин тэрнээс өөрийн амьдрал, ажил мэргэжлийн онцлог, цаг зав, үндэсний онцлогтоо таарсан хувилбарыг олоод багахан цаг гарган чин үнэнчээр өөрийн амьдралаа үнэлэхэд л хангалттай.
Жишээлбэл: Харвардын бизнесийн сургуулийн профессор К.Кристенсен "How Will You Measure Your Life" бестселлер номондоо доорхи гурван асуултыг өөрөөсөө асуугаарай гэсэн. Асуулт энгийн боловч таны ажил болон гэр бүлдээ хэрхэн анхаарлаа хандуулах, ёс зүйн хувьд хэр зөв хүн байгаагаа үнэлхэд яг таарна.
1.Kарьертаа сэтгэл хангалуун байхын тулд би яах хэрэгтэй вэ?
Энэ асуултанд хариулахын тулд та ирээдүйд өөрийг тань болон гэр бүлийг тань илүү аз жаргалтай байх суурь болсон ажил мэргэжилдээ хэрхэн хандаж байгаадаа үнэлгээ өгнө. Өмнө нь тодорхой алдаа гаргаж байсан бол түүнийгээ хэрхэн засч, сайжруулах, ирээдүйд яаж илүү сайн ажиллаж, албаэн тушаал ахиж, мэргэжлийн хувьд төгөлдөржих тухайгаа тунгаана гэсэн үг юм.
2. Гэр бүлийнхэнтэйгээ харилцах харилцаа маань үргэлж надад аз жаргал өгдөг байхын тулд би яах хэрэгтэй вэ?
Харин энэ асуулт бол магадгүй ажил, орлого олон, амжилт гаргахын хажуугаар хэзээ ч орхиж болохгүй гэр бүлдээ хэр анхаарал тавьж байгаа, тэдэнтэйгээ холбоотой харилцаандаа алдаа гаргаж байгаа эсэхдээ, гэр бүлийнхээ хүрээнд илүү аз жаргалтай байх тухайд өнгөрсөн, одоо, ирээдүйгээ дүгнэхэд тань туслана
3. Хэзээ ч шоронд орохгүй байхын тулд би яах хэрэгтэй вэ?
Та сайн, амжилттай албан хаагч, ажилтан, хэн ч харсан сайн гэр бүлийн гишүүн, бусдын хайрыг татсан найз боловч үнэн хэрэгтээ дотоод мөн чанар тань хүмүүнлэг, үнэнч шударга, ёс зүйг эрхэмлэгч нэгэн мөн үү? гэдгээ үнэлхэд тань энэ асуулт туслана. Номын эзэн энэ талаар тусгайлан “Гурав дахь асуулт хэтэрхий амархан санагдаж байж магадгүй ч, тийм биш. Учир нь нэр хүндтэй Rhodes тэтгэлэг авсан шилдэг 32 сурагчийн маань 2 нь шоронд орж байсан. Санхүүгийн хамгийн том скандал үүсгэсэн компаниудын нэг Enron-ы захирал Жеф Скиллинг гэхэд (Харвардын бизнесийн сургуульд надтай нэг ангид цуг сурч байсан) тэрээр санхүүгийн гэмт хэргээр 14 жилийн хорих ял авсан. Тэд хэдийгээр сайн залуус байсан ч, амьдралд ямар нэгэн зүйл тэднийг буруу зам руу хөтөлсөн юм.” гэж онцолжээ. Та ч бас амьдралаа шударгаар үнэлж үзээрэй. “Хэн эрт үнэнтэй нүүр тулна тэр хүн бусдаас түрүүлж амжилтанд хүрдэг” гэдэг үгийг сануулая.
 
11
 
 
2 Shares
 
Like
 
 
 
Comment
 
 
Share
 
 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүд томилогдов4 цаг 33 минутын өмнөУлсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 цаг 45 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ6 цаг 51 минутын өмнөУс хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв9 цагийн өмнөАвлигатай тэмцэх газраас өгсөн зөвлөмжийн дагуу 761,1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв9 цаг 6 минутын өмнөТамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ9 цаг 17 минутын өмнө“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна9 цаг 23 минутын өмнөИрэх сарын 1-нээс гэр хорооллын айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна10 сар 23. 11:46Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцаж, төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ10 сар 23. 11:41Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо10 сар 23. 11:33Замын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу10 сар 23. 10:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа10 сар 23. 10:15"Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг"10 сар 23. 10:05Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа10 сар 23. 10:01Паралимпын мөнгөн медалиас Азийн наадмын алтан медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ10 сар 23. 9:52Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав10 сар 23. 9:37Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна10 сар 23. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 23. 9:27“Уулс, үүлсийн дунд: Нүүдэлчдийн мөрөөр” уран баримлын инсталляцыг Берлин хотноо толилуулж байна10 сар 22. 15:55Цаг агаарын үзэгдлийн болон аюултай үзэгдлийн мэдээллийг хүргэж байна10 сар 22. 15:27Цахим залиланг таних www.zalilan.113.mn хуудас ажиллаж байна10 сар 22. 15:18Берлин хотноо Монголын орчин үеийн дүрслэх урлагийн онцлох үзэсгэлэнг дэлгэлээ10 сар 22. 15:13Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо10 сар 22. 12:58УИХ-ын гишүүн З.Мэндсайханы ажлын тайлан10 сар 22. 12:532027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна10 сар 22. 12:48ГЕГ: 4 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 8.260 кг алтыг Улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлэн, таслан зогсоолоо10 сар 22. 12:35УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 22. 11:03Хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ10 сар 22. 10:45Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа10 сар 22. 9:46Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа10 сар 22. 9:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.