Х.Ганхуяг: Хөрөнгө оруулалтын тухай хуулиа шинэчлэн найруулж чадаагүй цагт гаднаас доллар олох боломж хумигдсан хэвээр л байна


10-р сарын 19
11 цаг 13 минут

-Ямар ч алдагдалгүй төсөв батлах боломж бий-


УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.


ИХ-ын намрын чуулганаар ирэх оны төсвийг хэлэлцэж байна.Та ирэх оны төсөв дээр ямар байр суурьтай байна вэ?

-Ирэх оны төсөв дээр урсгал зардлын тухайд анхаарч, ядаж энэ оны хэмжээнд барих тал дээр анхаарч ажилламаар байна. Учир нь сүүлийн таван жилийн турш урсах зардлын хэмжээ тогтмол өсч байна. Урсах зардалд жилдээ дунджаар хоёр их наяд орчим төгрөг зарцуулж байна. Энэ хэмжээний мөнгийг хэмнэх оролдлого хийх нь зүйтэй болов уу гэсэн байр суурьтай байгаа. Энэ жилийн төсөв дээр зарим төрийн албан хаагчийн цалинг нэмэгдүүлэх асуудал орж ирсэн. Тийм ч учраас урсгал зардлын хэмжээ энэ жилийнхээс нэмэгдсэн дүнтэй орж ирсэн байна лээ. Ирэх оны тухайд бидний өмнө нэлээд олон сорилт тулгарахаар байгаа. Миний бие хил гааль, боомтын асуудлаас үүдэн эдийн засаг муудах төлөвтэй байна. Тиймээс ханшаа алдах, инфляци өсөх төлөвтэй байгаа талаар 2021 оны хаврын чуулганы үеэр хэлж байсан. Энэ оны мөнгөний бодлогын талаар УИХ-аар хэлэлцэх үед Монголбанкнаас инфляцийг 6 хувиар төсөөлж орж ирсэн. Инфляцийг зургаан хувьтай байна хэмээн төсөөлсөн нь бол мөнгөний бодлоготой огтхон ч уялдаагүй. Гэтэл төд удалгүй Орос, Украины хооронд дайн гарснаас үүдэн манай улс эдийн засгийн олон хүндрэлтэй асуудалтай нүүр тулсан. Одоо ч энэ хүндрэл арилаагүй байгаа учраас ирэх жил ханш, инфляцийн өсөлт хэвээр байхаар байна. Тиймээс Засгийн газраас УИХ-д өргөн барьсан төсвийн төсөөлөл энэ хэвээр батлагдсан тохиолдолд Мөнгөний бодлогоо хатууруулж оруулж ирэхээс өөр аргагүй байдалд орно. Тэгэхээр ирэх жил дотоодын санхүүжилтийн эх үүсвэр өндөр өртөгтэй байх нөхцөл байдал харагдаж байна. Гэхдээ Засгийн газар энэ жил төмөр замын бүтээн байгуулалтуудаа дуусгаснаар орлого талаа нэмэгдүүлэх боломжтой хэмээн үзэж, орлогоо хангалттай хэмжээнд олно хэмээн төсөөлсөн байна. Хамгийн гол нь уг төсөөллөө бодит болгохын тулд Засгийн газар нэлээд хүчин чармайлт гаргаж ажиллах шаардлагатай болох байх.

-Эдийн засгаа сэргээхийн тулд бизнес эрхлэгч иргэд, ААН-үүдээ дэмжсэн бодлого явуулах нь маш чухал. Гэтэл ирэх онд мөнгөний бодлогыг улам хатууруулбал арилжааны банкууд бүх төрлийн зээлээ хумихаас өөр аргагүй байдалд орно. Энэ нь эдийн засгаа сэргээх Засгийн газрын бодлогын эсрэг үйлдэл болох юм биш үү?

-Угтаа бид өнгөрсөн жил мөнгөний бодлогоо хатууруулах байсан. Цаг хугацаа их алдсан. Монголбанк өнгөрсөн оны есдүгээр сараас бодлогын хүүгээ өсгөж, нэмэгдүүлэх ёстой байсан. Энэ арга хэмжээг цаг тухайд нь аваагүйгээс үүдэн их хэмжээний алдагдал хүлээсэн. Үүний гор, төлөөсийн нэг хэлбэр нь өнөөдрийн инфляцийн өсөлт. Цаашид орлогоо нэмэгдүүлж ажиллах ёстой. Байгаа хөрөнгө оруулалтаа экспортыг дэмжсэн дэд бүтцийг нэмэх, боловсролын салбарт олон улсын хэмжээнд өрсөлдөхүйц боловсон хүчинг бэлдэх чиглэлд зарцуулах ёстой. Ингэж гэмээнэ цаг хугацааны хувьд зөв голдирол руугаа орно. Хамгийн том асуудал юу байна гэхээр ОХУ, БНХАУ цаашлаад аль ч улс оронтой худалдааны нөхцөлүүд буюу манайхаас гарах бүтээгдэхүүний татварын хэмжээг тохирох ёстой. Бид тохиролцохгүйгээр зөвхөн айлын талаас тавьсан импортын татвараар бараа бүтээгдэхүүнээ гаргаж байна. Үүнээс үүдэн манай улс зөвхөн түүхий эд гаргадаг улс болсон. Цаашид нэмүү өртөг шингээсэн, боловсруулсан бүтээгдэхүүн экспортод гаргая гэж байгаа бол боловсруулсан бүтээгдэхүүний татвар одоо хэд байгаа, цаашид хэд болгох хүсэлтэй байгаагаа наад зах нь хоёр хөрштэйгөө тохирчихсон байх ёстой. Ийм тохиролцоог хийж чадаагүй тохиолдолд бүх төрлийн боловсруулсан бүтээгдэхүүн 28 хувийн татварын хана мөргөсөөр байвал БНХАУ руу гарахгүй л байхгүй юу. Энэ тохироог хийснээр ажлын байр нэмэгдэж, валютын урсгал сайжирна.

-Ирэх оны төсөвт шинээр хөрөнгө оруулалтын зардал нэмэхгүй байгаа нь төсвийн бас нэгэн шинэчлэл гэж зарим эдийн засагчид, судлаачид дүгнэж байна. Гэхдээ өмнө нь төсөвт суулгасан бүх хөрөнгө оруулалтыг дуусгах нэрийдлээр их хэмжээний хөрөнгө төсөвлөх нь хэр оновчтой шийдэл вэ?

-Ирэх оны төсвийг сайн болсон гэж үзэх хоёр үндэслэл бий. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүдээс тойргийн хөрөнгө оруулалтын санал авахгүй байгаа. Үндсэндээ улсын хэмжээний төслүүд ирэх оны төсөвт сууж байгаа. Хоёрдугаарт, олон жил царцсан хөрөнгө оруулалтын төсвүүдээ дуусгах шийдвэр гаргасан нь үр дүнтэй шийдвэр болсон. Энэ бол том амжилт. Харин зарим нэг хөрөнгө оруулалтуудыг танах, хасах боломжтой гэж үзэж байгаа. Тухайлбал, соёлын төвүүд, ахмадын өргөөнд зарцуулагдах хөрөнгө оруулалтын хэмжээ өндөр байгаа. Үүнийг танах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Учир нь ийм хэмжээний 80 төсөл бий. Эдийн засгийн хямралтай, элдэв хориг саад бүрэн арилаагүй, хүндрэл бэрхшээл үргэлжилж байгаа энэ үед соёлын төв зэрэг бүтээн байгуулалтын ажил бол тэвчиж болох зардал хэмээн харж байна. Тиймээс төсвийн үр ашигтай зарцуулалтад Төсвийн байнгын хороо болон тус хорооны ажлын хэсгийн гишүүд анхаарч ажиллах ёстой. УИХ-аас төсвийн зарлагыг хуулийн дагуу нэмэх боломжгүй. Харин хасах боломжтой.

-Өмнөх жилүүдийг бодвол цар тахлын болоод геополитикийн эрсдэл тулгарч болох талаар төсөөлөлтэй байгаа. Гэтэл ирэх оны нэгдсэн төсвийн нийт орлогыг 19.6 их наяд байхаар төсөөлсөн. Уул уурхайн орлогоос ихээхэн хамаардаг манай улс төсөөлсөн орлогоо олж чадахгүй бол ямар хүндрэл үүсэх бол?

-Эрсдэлтэй байна гэж үзвэл бид эрсдэлтэй үеийн төсөв, батлах ёстой. Өөрөөр хэлбэл, одоо байгаа төсвийн төсөөллөөсөө илүү танасан төсөв оруулж ирэх учиртай. Тиймээс ирэх оны төсвийн хөрөнгө оруулалт талыг хангалттай болсон гэж үзэж байгаа. Харин хуучин тавигдсан хөрөнгө оруулалтуудаа үр өгөөжийн байдлаар нь ангилж, нэн шаардлагатай бус хөрөнгө оруулалтуудыг хойшлуулах нь зүйтэй. Хоёрдугаарт, урсгал зардал дээр тодорхой хэмжээний, хэмнэлт, таналт хийх учиртай. Ингэж байж бага боловч хэмнэсэн төсвөөр эрсдэлтэй байдалтай нүүр тулбал орлого тал нь төсөөлөлдөө хүрэхгүй байсан ч эрсдэлийн хэмжээ буурах боломжтой.

-Хүүхдийн мөнгийг ялгаатай байдлаар олгох асуудал олны анхаарлын төвд байна. Таны байр суурь?

-Бид халамжаас хөдөлмөрт шилжих талаар олон жил ярилаа. Манай улс нийгмийн халамжийн бодлогодоо том хэмжээний реформ хийхгүй бол болохоо больчихлоо. Миний бие Мэргэжлийн боловсролын хууль болон Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа. Нэг зүйл маш тод ажиглагдаж байгаа нь халамж давхардаж олгогдож байгаагаас гадна эзнээ, байгаа онохгүй байна. Мөн ажилгүйдлийн тоо өндөр байгаа хэрнээ нээлттэй зарласан ажлын байран дээр ажиллах хүн олдохгүй байна. Энэ бол үндсэндээ иргэд хөдөлмөрлөх сонирхолгүй байна гэсэн үг. Гадаадын туршлагаас харахад халамж хүсэгч иргэнээс саналыг нь асууж, тохирсон сургалтад төрөөс үнэгүй хамруулаад, сурч байх хугацаанд нь л халамж олгодог. Сургалтад хамруулсны дараа ажлын байранд зуучилж өгдөг. Зуучилж өгсөн ажлын байранд ажиллахгүй бол халамжийг нь зогсоодог. Бид энэ системийг нэвтрүүлэх цаг нь болсон л гэж үзэж байгаа. Тиймээс ч Мэргэжлийн боловсролын хууль дээр энэ концепцийг тусгах чиглэлд анхаарч ажиллаж байна.

-Сүүлийн жилүүдэд төсөв байнга алдагдалтай баталж байгаа. Ирэх жил төсвийн алдагдлыг 1.5 их наяд байхаар төсөөлсөн нь сайшаалтай үзэгдэл мэтээр Сангийн сайд танилцуулсан. Төсвийн алдагдал гэдэг бол гадаад өр гэсэн үг. Ирэх жил төлөх гадаад өрийн хэмжээ өндөр байгаа энэ үед төсвийг огт алдагдалгүй батлах боломжтой юу?

-Тоонууд дээр ажиллах хэрэгттэй. Ямар ч алдагдалгүй төсөв батлах боломж бий. Ирэх жилийн орлого, зарлагын хэмжээн дээр ажиллах ёстой. Орлого хэд байхаас хамаарч зарлагаа тооцох биш, зарлагаа байж болох хамгийн бага хэмжээнд аваачиж, орлогоо төсөөлөх нь зүйтэй. Миний бие 2020 онд УИХ-ын гишүүн болсноосоо хойш хэд хэдэн хууль санаачилсан. Тэдгээрийн нэг бол Хөрөнгө оруулалтын тухай хууль. Яагаад гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь манай улсад нэн шаардлагатай гэдэг нь одоо улам бүр тодорч харагдаж байна. Гаднаас доллар орж ирдэг гуравхан урсгал байдаг. Тухайлбал, экспорт, гадаад хөрөнгө оруулалт, зээлээр дамжиж гаднаас доллар орж ирдэг.Манай улсын гадаад өр, зээлийн хэмжээ хэдийнэ таазандаа тулчихсан. Экспортын тухайд хил гааль, боомтын хязгаарлалтаас үүдэн санасны зоргоор нэмэгдэхгүй байна. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалтыг татах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, бүртгэлийг нь хялбаршуулахад анхаарах ёстой. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэх үеэр БНХАУ-аас оруулж ирсэн хууль хэмээн нийтээрээ шуугьсан. Үүний дараа ковидын үеийн гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг сайжруулах талаар түр хороо байгуулах санал гаргасан. Санал өгөөд хоёр жил болж байна. Одоо ч хариу ирүүлээгүй байна. Тус түр хороог байгуулах хэрэгцээ шаардлага юу байсан гэхээр ковидын үед гадаад худалдааг хэрхэн хөнгөвчилж, импорт, экспортын хэмжээг хэрхэн яаж сайжруулах, хил гааль боомтын гацааг богино хугацаанд шийдэх боломжтой байсан. Мөн Гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой хуулиуд, бизнесийн орчныг хэрхэн сайжруулах тал дээр түр хороо байгуулж, асуудлаа ярихыг хүссэн боловч байгуулсангүй. Том зургаар нь харвал өнгөрсөн хугацаанд олон төрлийн оновчтой бодлого гаргасан боловч зарим нэг асуудал хоцрогдож байна. Тухайлбал, одоо болтол Хөрөнгө оруулалтын тухай хуулиа шинэчлэн найруулж чадаагүй байна. Ийм байхад гаднаас доллар олох боломж хумигдсан хэвээр л байна.

-Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлэхээ зарлаж, гадаадын хөрөнгө оруулагчдыг бүхий л салбарт татахаар ажиллаж байгаагаа зарласан. Тэгвэл Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлаагүй цагт гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, хууль эрх зүйн асуудал уриа лоозон болж хувирна гэсэн үг үү?

-Манайх гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээж, их хэмжээгээр татах тал дээр бэлэн бус байна л гэсэн үг. Учир нь одоог хүртэл манай улс хөрөнгө оруулалтын бүртгэл талдаа хүнд сурталтай, хугацаа алддаг хэвээр л байна. Монголчууд гадаадын аль нэг оронд компани байгуулахад 1-2 хоног, зарим тохиолдолд 1-2 цагийн дотор цахимаар байгуулах боломжтой. Гэтэл манайд гадаадынхан орж ирээд дээр дурдсан хугацаанд компани байгуулах боломж хараахан бүрдээгүй байна. Хоёрдугаарт, гадныхан хөрөнгө оруулалт хийх салбарууд нь тодорхой бус байна. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд олон төсөл, хөтөлбөр дээр гадаадын хөрөнгө оруулагчдыг урьсан боловч гадныхан орж ирээд яг аль төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой нь тодорхой бус бaйна. Гадны хөрөнгө оруулагчдыг урьсан бол боломжуудыг нь нээж өгөх ёстой. Гуравдугаарт, татварын бодлоготойгоо уялдуулж өгөх ёстой. Учир нь Хөрөнгө оруулалтын тухай хуульд хөнгөлөлт үзүүлэхээр заасан боловч Татварын хуульд хөнгөлөлт эдлэх зүйл заалт нь байдаггүй. Дөрөвдүгээрт,манай улсад хөрөнгө оруулалт татах боломжтой гол салбар бол ердөө л уул уурхайн салбар. Тэгвэл уул уурхайн салбарт ужгирсан асуудлуудаа нэг тийш нь шийдэхгүй бол гадны хөрөнгө оруулагчид орж ирэх нь юу л бол. Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар яаж үйлээ үзэж байна. Гадны хөрөнгө оруулалтаар ч бай, хувийн хэвшлийнхэн ч бай уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулахад асар их хүндрэл, бэрхшээлийг туулж байгаа. Тиймээс эдгээр асуудлуудыг хууль эрх зүйн хувьд шийдэх ёстой. Хөрөнгө оруулалт болон бизнесийн орчныг цогцоор нь харах учиртай. Өнгөрсөн хаврын УИХ-ын чуулганаар Зөвшөөрлийн хуулийг баталсан нь нэг алхам урагш алхсан үзэгдэл байлаа.Одоо хөрөнгө оруулалтын орчноо сайжруулахын тулд Ашигт малтмалын тухай хууль болоод холбогдох хуулиудаа шинэчилж найруулах учиртай.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



66.181.161.105Зочин   • 2022, 10 сарын 20. 9 цаг 00 минут

Зандан даргадаа л хэл цаадах чинь гадаадын хөрөнгө оруулагч нарт харшилтай хүншүүдээ хөөж ч мэднэ



Шинэ мэдээ

Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ5 сар 27. 19:00Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй5 сар 27. 15:15Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж байна5 сар 27. 15:03Их хэмжээний хахууль авсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ5 сар 27. 14:56Ус, дулааны төлбөрөө төлдөггүй өрхийн мэдээллийг зургаадугаар сарын 1-нээс Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ5 сар 27. 14:52"Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар" арга хэмжээг төсвөөс хөрөнгө гаргахгүйгээр хэрэгжүүлнэ5 сар 27. 14:13“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 10 компанийг татан буулгаж, давхардсан орон тоог танаж 67,3 тэрбум төгрөг хэмнэлээ5 сар 27. 14:10Хилийн боомтуудын зургаадугаар сард ажиллах цагийн хуваарь5 сар 27. 14:02Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 27. 13:56Байнгын хорооны дарга П.Ганзориг НҮБХАС-гийн тэргүүн Халид Шарифитай уулзлаа5 сар 27. 13:54ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа5 сар 27. 12:55Бусдад 87,7 мянган ам.долларыг хууль бусаар шилжүүлсэн албан тушаалтанд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв5 сар 27. 12:52Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцүүлж эхэллээ5 сар 27. 10:4937 дахь Хотын дарга Б.Пүрэвдагва5 сар 27. 10:12“Улаанбаатар травэл экспо-2026” аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сарын 29-31-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болно5 сар 27. 10:06УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо5 сар 27. 10:03ХХНББХ: Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг хэлэлцэж, хуулийн төслийг дэмжлээ5 сар 27. 9:56Нийтийн зориулалттай орон сууцны гадна фасад засварын ажил үргэлжилж байна5 сар 27. 9:52ИБУИНХУ-тай бүсчилсэн хөгжил, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ5 сар 27. 9:22Засгийн газар “Төрийн өмчит компанийг татан буулгах тухай” тогтоолын төсөл хэлэлцэнэ5 сар 27. 9:17УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 сар 27. 9:14Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан5 сар 27. 9:09Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 26. 18:04“Нэмүү өртөг, борлуулалт ба тогтвортой орлого” хөтөлбөр амжилттай зохион байгуулагдлаа5 сар 26. 17:49Хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 26. 17:42Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо5 сар 26. 17:39АТГ “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна5 сар 26. 17:34Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо5 сар 26. 17:32Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв5 сар 26. 14:36УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал5 сар 26. 14:32
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.