АНУ, Тайвань хамтран зэвсгийн үйлдвэрлэл эрхлэх асуудлыг хэлэлцэж эхэлжээ


10-р сарын 20
11 цаг 22 минут

Nikkei Shimbun сонин энэ сарын 19-ний өдөр Жо Байдены засаг захиргаа Тайваньтай хамтран зэвсэг үйлдвэрлэх төлөвлөгөөг хэлэлцэж байгаа талаар онцолжээ.

АНУ-ын Засгийн газар Тайваньтай хамтран агаарын довтолгооноос хамгаалах зөөврийн систем, өндөр хурдны хөдөлгөөнт их бууны пуужингийн систем, сум зэргийг үйлдвэрлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр хэлэлцэж байгаа тухай мэдээлсэн байна. Хоёр орон хамтран зэвсэг үйлдвэрлэх тал дээр эхний шатны хэлэлцээр эхэлсэн гэжээ. Улмаар АНУ-ын батлан ​​хамгаалахын компани Тайваньд зэвсэг үйлдвэрлэх технологийг нийлүүлэх эс бөгөөс Тайваньд үйлдвэрлэсэн эд ангиудыг ашиглан АНУ-д зэвсэг үйлдвэрлэх эсэх талаар мөн хэлэлцэж байгаа аж.

Хятадын талын аюул заналхийллээс зайлсхийхийн тулд Байдены засаг захиргаа ийнхүү Тайваньд зэвсгийн нийлүүлэлтийг түргэтгэх зорилгоор хамтран зэвсэг үйлдвэрлэх талаар хэлэлцэхэд хүрсэн бололтой. Хятад Улс 2027 он гэхэд Тайвань руу довтлох бүхий л бэлтгэлээ базааж дуусна хэмээн АНУ үзэж байгаа ба Тайванийн хувьд батлан ​​хамгаалах чадавхиа бэхжүүлэхэд хангалттай хугацаа төдийлөн байхгүй байгааг онцолжээ. Украинд их хэмжээгээр зэвсэг нийлүүлж байгаагийн улмаас “Stinger", "HIMARS" зэрэг сүүлийн үеийн өндөр чадал бүхий зэвсгийн нөөц багассан зэрэг нь Тайваньтай хамтран зэвсэг үйлдвэрлэхээр төлөвлөж буйн бас нэгэн гол шалтгаан гэж үзэж болох юм.

"Байдены засаг захиргаа нь Тайванийн зэвсэг болон зэвсэг бүтээхэд шаардагдах эд ангиудыг бусад улс орнуудад нийлүүлэхтэй холбоотой судалгаа шинжилгээг эхлүүлсэн” болохыг Nikkei мөн дурджээ.

 

Эх сурвалж: Maeil



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүд томилогдов4 цаг 35 минутын өмнөУлсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 цаг 46 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ6 цаг 52 минутын өмнөУс хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв9 цаг 2 минутын өмнөАвлигатай тэмцэх газраас өгсөн зөвлөмжийн дагуу 761,1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв9 цаг 8 минутын өмнөТамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ9 цаг 18 минутын өмнө“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна9 цаг 24 минутын өмнөИрэх сарын 1-нээс гэр хорооллын айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна10 сар 23. 11:46Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцаж, төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ10 сар 23. 11:41Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо10 сар 23. 11:33Замын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу10 сар 23. 10:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа10 сар 23. 10:15"Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг"10 сар 23. 10:05Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа10 сар 23. 10:01Паралимпын мөнгөн медалиас Азийн наадмын алтан медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ10 сар 23. 9:52Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав10 сар 23. 9:37Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна10 сар 23. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 23. 9:27“Уулс, үүлсийн дунд: Нүүдэлчдийн мөрөөр” уран баримлын инсталляцыг Берлин хотноо толилуулж байна10 сар 22. 15:55Цаг агаарын үзэгдлийн болон аюултай үзэгдлийн мэдээллийг хүргэж байна10 сар 22. 15:27Цахим залиланг таних www.zalilan.113.mn хуудас ажиллаж байна10 сар 22. 15:18Берлин хотноо Монголын орчин үеийн дүрслэх урлагийн онцлох үзэсгэлэнг дэлгэлээ10 сар 22. 15:13Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо10 сар 22. 12:58УИХ-ын гишүүн З.Мэндсайханы ажлын тайлан10 сар 22. 12:532027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна10 сар 22. 12:48ГЕГ: 4 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 8.260 кг алтыг Улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлэн, таслан зогсоолоо10 сар 22. 12:35УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 22. 11:03Хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ10 сар 22. 10:45Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа10 сар 22. 9:46Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа10 сар 22. 9:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.