АНУ: ОХУ-ын эсрэг хоригийн жагсаалтаа өргөжүүлсээр байна


10-р сарын 20
12 цаг 34 минут

АНУ-ын зүгээс ОХУ-ын нэг иргэн түүний ХБНГУ, АНЭУ-д байрладаг хоёр компанийг Оросын эсрэг хориг арга хэмжээнийхээ жагсаалтдаа нэмжээ. Энэ талаар Америкийн Сангийн яам мэдээлсэн байна. 

"Өнөөдөр Хууль зүйн яам, Холбооны мөрдөх товчоо, Сангийн яамны Гадаадын хөрөнгийн хяналтын албатай хамтран Америкийн үйлдвэрлэгчдээс цэргийн болон үндэсний аюулгүй байдалд аюул учруулах давхар зориулалттай технологийг худалдан авах, ОХУ-ын эцсийн хэрэглэгчдэд хүргэх чиглэлээр ажиллаж байсан Оросын сүлжээнд хориг тавьж байна" гэж  дурджээ.

Хоригийн жагсаалтад Юрий Орехов болон түүний эзэмшлийн компаниуд болох “Nord-Deutsche Industrieanlagenbau GmbH”, “Opus Energy Trading LLC”-ийг нэмсэн байна.  Хориг арга хэмжээний жагсаалтад орно гэдэг нь АНУ дахь хөрөнгийг нь битүүмжилж, Америкийн иргэд болон компаниудыг уг жагсаалтад багтагсадтай бизнес хийхийг хориглоно гэсэн үг.

Лхагва гарагт  мөн АНУ-ын эрх баригчид мөн ОХУ-ын таван иргэн, Венесуэлийн газрын тосны хоёр худалдаачныг хориг арга хэмжээг зөрчсөн, мөнгө угаасан хэргээр буруутгасан юм. Тэднийг “АНУ-ын цэргийн технологи болон хоригт өртсөн Венесуэлийн газрын тосыг хууль бусаар олж авах төлөвлөгөөнд оролцсон" гэж Нью-Йорк муж улсын Өмнөд тойргийн Прокурорын газар мэдэгджээ. Хоригт  ОХУ-ын иргэн Юрий Ореховоос гадна Красноярскийн хязгаарын захирагч Александр Уссын хүү Артем Усс багтжээ. Орехов, Усс нарыг 10 дугаар сарын 17-нд Герман болон Италид баривчилсан гэж АНУ-ын Хууль зүйн яам мэдээлжээ.  Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол тэд 30 хүртэлх жилийн хорих ял авч магадгүй байна. 

 Эх сурвалж: ТАСС



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүд томилогдов4 цаг 34 минутын өмнөУлсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 цаг 46 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ6 цаг 51 минутын өмнөУс хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв9 цаг 1 минутын өмнөАвлигатай тэмцэх газраас өгсөн зөвлөмжийн дагуу 761,1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв9 цаг 7 минутын өмнөТамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ9 цаг 18 минутын өмнө“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна9 цаг 23 минутын өмнөИрэх сарын 1-нээс гэр хорооллын айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна10 сар 23. 11:46Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцаж, төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ10 сар 23. 11:41Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо10 сар 23. 11:33Замын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу10 сар 23. 10:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа10 сар 23. 10:15"Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг"10 сар 23. 10:05Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа10 сар 23. 10:01Паралимпын мөнгөн медалиас Азийн наадмын алтан медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ10 сар 23. 9:52Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав10 сар 23. 9:37Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна10 сар 23. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 23. 9:27“Уулс, үүлсийн дунд: Нүүдэлчдийн мөрөөр” уран баримлын инсталляцыг Берлин хотноо толилуулж байна10 сар 22. 15:55Цаг агаарын үзэгдлийн болон аюултай үзэгдлийн мэдээллийг хүргэж байна10 сар 22. 15:27Цахим залиланг таних www.zalilan.113.mn хуудас ажиллаж байна10 сар 22. 15:18Берлин хотноо Монголын орчин үеийн дүрслэх урлагийн онцлох үзэсгэлэнг дэлгэлээ10 сар 22. 15:13Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо10 сар 22. 12:58УИХ-ын гишүүн З.Мэндсайханы ажлын тайлан10 сар 22. 12:532027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна10 сар 22. 12:48ГЕГ: 4 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 8.260 кг алтыг Улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлэн, таслан зогсоолоо10 сар 22. 12:35УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 22. 11:03Хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ10 сар 22. 10:45Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа10 сар 22. 9:46Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа10 сар 22. 9:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.