
Дэлхий нийтээрээ инфляц өсөж, зээлийн хүү нэмэгдсэн нь технологийн компаниудын гуравдугаар улирлын тайланг таагүй үзүүлэлтээр дүүргэжээ.
Өмнөд Солонгосын чип үйлдвэрлэгч "SK Hynix Inc" санах ойн чипний зах зээл урьд өмнө байгаагүйгээр муудаж байна гэв. Тус компанийн гуравдугаар улирлын ашиг 60 хувиар буурчээ. Улмаар ирэх жилийн хөрөнгө оруулалтаа 50 гаруй хувиар бууруулахаар төлөвлөсөн байна. Мөн хавтгай дэлгэц үйлдвэрлэгч LG Display Co компанийн улирлын алдагдал таамаглаж байснаас өндөр гарсан. Үүнд инфляцын болон зээлийн хүүгийн өсөлтөөс үүдэж эрэлт буурсан нь нөлөөлжээ.
Google дэлхийн хамгийн том дижитал зар сурталчилгааны платформ учир хүнд үед харьцангуй тэсвэртэйд тооцогдож байсан. Гэвч даатгал, үл хөдлөх хөрөнгө, криптовалютын салбарын сурталчилгаа нийлүүлэгчид төсвөө танаснаар сурталчилгааны орлого тооцоолсноос илт бага гарч зах зээлийг цочирдууллаа. Google-ийн толгой компани Alphabet-ийн борлуулалт өнгөрсөн улиралд ердөө зургаан хувиар өссөн нь сүүлийн есөн жилийн доод үзүүлэлт юм. Улмаар Alphabet шинээр зарлагдсан ажлын байраа 50 хувиар танах шийдвэр гаргалаа.
Microsoft сүүлийн таван жилийн хамгийн тааруу борлуулалтын өсөлт харуулав. Тухайлбал, Windows үйлдлийн системийн орлого 15 хувиар буурсан байна. Харин Snap Inc ирэх баярын улиралд ч орлого нь өсөхгүй гэж таамаглажээ. Өдгөө гурван компани болон хуваагдах явц үргэлжилж буй General Electric компанийн хувьд зарим салбарын ажилчдаа цөөлөх шийдвэр гаргаснаа удахгүй танилцуулна. Mattel жилийн ашгийн таамаглалаа бууруулсан бөгөөд ирэх баярын улиралд Барби хүүхэлдэйнхээ урамшууллыг өсгөх төлөвлөгөөтэй байна. iPhone-ийн угсрагч компани Foxconn өргөн хэрэглээний цахилгаан барааны эрэлт сул байгааг онцоллоо.
Гэвч нөгөө талаас харьцангуй таатай үр дүн харуулсан компани бий. Tesla Inc-ийн ханган нийлүүлэгч "LG Energy Solution Ltd"-гийн хувьд батарейны эрэлт өссөн, гадаад валютын ханш тус компанийн хувьд таатай байсны улмаас ашигтай ажиллажээ.
Гуравдугаар улирлын тайлант мэдээлэл гарсны дараа Alphabet-ийн хувьцааны үнэ долоон хувиар, Microsoft хоёр хувиар, чип үйлдвэрлэгч Texas Instruments таван хувиар, Spotify дөрвөн хувиар, харин Meta-ийн хувьцааны ханш дөрвөн хувиар тус тус буурлаа. Alphabet, Microsoft зэрэг технологийн аварга компаниудын өсөлтийн хурд удааширсан бөгөөд цаашид байдал дордохыг анхааруулж байгаа аж.
Эх сурвалж: Reuters
Facebook
Twitter
Youtube


Бишкект болох Шакирагийн концертыг 30 мянган жуулчин үзнэ
Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ
Анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо
Дэлхийн томоохон эдийн засгууд мөнгөний бодлогоо чангарууллаа
Японд үер, хөрсний гулгалтын аюулаас сэрэмжлүүлэв
Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ
Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна
Букерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ

Сэтгэгдэл бичих