Зөвхөн самнасан ноолуур экспортолно


10-р сарын 28
15 цаг 56 минут

Манай улс түүхий эдийн бааз биш харин дотооддоо бүтээж чадах бүхнээ үйлдвэрлэхэд гол хөшүүрэг болохуйц чухал шийдвэрийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан. 
Ирэх оноос угаасан бус харин самнасан ноолуур экспортолж эхэлснээр одоо байгаа 2200 ажлын байрыг хадгалж, 4400 ажлын байр шинээр нэмэгдэх улмаар тус салбарын борлуулалтын орлогыг 600-700 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.

  • Манай улсын экспортолж байгаа ноолуурын 80 хувийг зөвхөн угаасан ноолуур эзэлдэг;
  • Ноолуурыг угаах явцад ашигласан маш их хэмжээний бохир усыг байгаль орчинд гаргадаг;
  • Дэлхийн худалдааны байгууллагад манай улс элсэхдээ ноолуурын экспортын татварыг тэглэх үүрэг хүлээсэн нь дотооддоо нэмүү өртөг шингээх, өндөр ашиг шим хүртэх стратегийн бүтээгдэхүүнээсээ олох боломжит орлогоо алдсаар байна.

Иймд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас үйлдвэрүүдийн хүчин чадлыг бүрэн ашиглах, дотооддоо нэмүү өртөг шингээх, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор “Ямааны ноолуурын боловсруулалт, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”-ын төслийг холбогдох дүрэм, журамд нийцүүлэн боловсруулж, батлууллаа.

Тус техникийн зохицуулалтад “Экспорт, импортын зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэх ямааны ноолуур нь хялгас болон завсрын үсний агууламж 0.3 хувиас ихгүй байна” гэж тусгасан нь зөвхөн самнасан ноолуурыг хилээр нэвтрүүлэх гол зохицуулалт болж байна. Тухайлбал, 3880 тонн самнасан ноолуур экспортолж, 2.5 сая ширхэг бэлэн бүтээгдэхүүн (600-700 тэрбум төгрөгийн нэмүү өртөг шингэсэн) борлуулж, нийтдээ 1.8 их наяд төгрөгийн борлуулалт хийх нөхцөлийг бий болгож байна. 
Цаашид ноолуурын үйлдвэрлэлийн шат дамжлагыг ахиулж, ээрсэн утас буюу бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн төлөө ажиллах шаардлагатайг салбарынхан онцоллоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг УИХ-д танилцуулж, Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв10 сар 29. 17:32Шатахууны хангамж, түгээлтэд тавих хяналтыг чангатгаж, зөрчил гаргасан ААН-үүдэд хариуцлага тооцно10 сар 29. 16:00АТГ: Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулав10 сар 29. 11:26Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав10 сар 29. 10:30Нийслэл хотын 387 жилийн ой өнөөдөр тохиож байна10 сар 29. 10:26Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо10 сар 29. 10:17Зохиомол түгжрэл үүсгэж байгаа ШТС-уудын газрын зөвшөөрлийг цуцална10 сар 29. 10:13Нөмрөгийн Соёлз, Галстай, Цэцэгт, Зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа10 сар 29. 10:06Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ10 сар 29. 9:59Б.Чимэглхам: Тархины харвалтын 80 хувьд нь бүрэн сэргийлэх боломжтой10 сар 29. 9:08УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагчтай уулзан хүн ам зүйн бодлого, залуусын гэр бүл төлөвлөлтийн асуудалд бодлогын түвшинд анхаарч, хамтарч ажиллах талаар ярилцлаа10 сар 29. 9:02Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан10 сар 29. 8:58АЙЛЧЛАЛ: Монгол Улсын гадаад бодлогын тандем, 2021-2026 онд10 сар 28. 21:33Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянзыг бүтээжээ10 сар 28. 21:14Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа10 сар 28. 15:23Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна10 сар 28. 15:11Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ10 сар 28. 15:09Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ10 сар 28. 15:07Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ10 сар 28. 15:04УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо10 сар 28. 13:18Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ10 сар 28. 13:09Тайланд Улс аюулгүй байдлын ажилтнууддаа зорчигчийн тээшийг нээх эрхийг олгожээ10 сар 28. 12:50Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ10 сар 28. 12:45ТБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав10 сар 28. 9:22Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл10 сар 28. 9:16УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа10 сар 28. 9:10Зудын урьдчилсан төлөв гарлаа10 сар 28. 8:58УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна10 сар 28. 8:54Томуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна10 сар 28. 8:49Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 28. 8:42
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.