"СҮҮ" ХХК-д хуурай сүүг шингэн сүү гэж ойлгогдохуйц шошгоныхоо зөрчлийг арилгахыг ШӨХТГ-аас мэдэгджээ


10-р сарын 30
10 цаг 02 минут

 

ШӨХТГ-с шингэн сүү үйлдвэрлэгч аж ахуй эрхлэгчдийн зах зээлд нийлүүлж буй шингэн сүүний хаяг шошгололтын байдал нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийсэн.
Шалгалтаар “АПУ дейри” ХХК-ийн Цэвэр сүү, “Сүү” ХК-ийн Шинэ сүү гэх савлагаатай шингэн сүүний оноосон нэр нь орц найрлага агуулгад тохироогүй, нэрнээсээ зөрүүтэй, “АПУ дейри” ХХК, “Сүү” ХК, “Монфрэш” ХХК-ийн үйлдвэрлэж буй зарим сүүний хаяг шошгололтод “А. Үнээний сүү, В. Үнээний хатаамал сүү” тэмдэглэгээг зэрэг тусгаж хэрэглэгчдийг төөрөгдүүлж байгаа зөрчил дутагдал илэрсэн аж. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй” гэж, 12 дугаар зүйлийн 12.9-д “Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах,....... хориглоно.” гэж заасныг зөрчсөн гэж үзжээ.
Хяналт шалгалтын үр дүнгээр ХХААХҮЯ-нд холбогдох хууль, стандартын шаардлагыг хангуулж үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан шингэн сүүний хаяг шошгололт дээрх сүүний оноосон нэр нь орц найрлагын хувьд зөрөөтэй байгааг арилгуулах, А, В тэмдэглэгээг зэрэг тусгаж хэрэглэгчдийг төөрөгдүүлэхгүй байхаар бодлогын түвшинд холбогдох арга хэмжээ авч, хэрэгжүүлж ажиллах саналыг ШӨХТГ-аас хүргүүлсэн байна.
Мөн илэрсэн зөрчил дутагдлыг арилгаж, хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээллийг ирүүлэхийг  “Сүү” ХК, “АПУ дейри” ХХК, “Монфрэш” ХХК-д мэдэгдэж, Улсын ерөнхий байцаагчийн албан шаардлагыг хүргүүлж ажилласан.
“Сүү” ХК-иас тус албан шаардлагыг эс зөвшөөрч 78 дугаартай албан шаардлагыг хүчингүй болгуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2022/0381 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Тус компани нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ба 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2022/0381 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 490 дугаартай Нийслэл дэх Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан. 
“Сүү” ХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ерөнхий байцаагчид холбогдох, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2022/0381 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 490 дүгээр магадлалтай захиргааны хэрэгт гаргасан гомдлыг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан шийдвэрийг гаргасан байна.
Иймд гурван шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн тус газрын албан шаардлагад тусгасан 
1. “Шинэ сүү”, Цэвэр сүү гэх савлагаатай сүүний оноосон нэрний агуулгад тохируулан үнээний шингэн сүүг савлах, нэрнээсээ зөрүүтэйгээр хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн хатаамал сүү савлахыг таслан зогсоох,
2. Урьдчилсан татан авалт хийсэн сав баглаа боодолд нэмэлт шошгололт хийж хуулийн хэрэгжилтийг хангах, цаашид хэрэглэгчдийг төөрөгдүүлж буй сүүний хаяг шошго дээрх “А. Үнээний сүү, В. Үнээний хатаамал сүү” гэх тэмдэглэгээг хасах,
3. Үнээний сүү эсвэл үнээний хатаамал сүү аль нь болохыг хэрэглэгчдийн нүдэнд шууд уншигдаж харагдахаар, ойлгомжтой байдлаар тодорхой тусгах тухай Улсын ерөнхий байцаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Зөрчлийн тухай хуульд заасан холбогдох хариуцлага хүлээлгэхийг “АПУ дейри” ХХК, “Сүү” ХК, “Монфрэш” ХХК-д албан бичгээр мэдэгдлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Иргэдийн орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжих улсын төсөв батлагдлаа1 минут 56 секундын өмнөСангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой1 цаг 13 минутын өмнөМонгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг Дэлхийн удирдагчдад танилцууллаа1 цаг 37 минутын өмнөГ.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна1 цаг 58 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 93.9 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой осол эзэлж байна2 цаг 4 минутын өмнөХуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа2 цаг 8 минутын өмнө“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна2 цаг 41 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан2 цаг 48 минутын өмнөӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ11 сар 12. 16:29УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав11 сар 12. 16:21Г.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй11 сар 12. 15:32Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна11 сар 12. 14:23ХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна11 сар 12. 12:50Гаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов11 сар 12. 12:47Баян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ11 сар 12. 12:38ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов11 сар 12. 10:21Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө11 сар 12. 10:18“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо11 сар 12. 9:52Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав11 сар 12. 9:48Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав11 сар 12. 9:15Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 12. 9:10ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03Г.Дамдинням: АИ-92 автобензины үнийг тогтворжуулах, бууруулах арга хэмжээ авна11 сар 11. 12:57"Идэш 2026" өргөтгөсөн худалдаа болно11 сар 11. 12:01П.Бат-Амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ11 сар 11. 10:24“Мөнх тэнгэрийн бичиг-2026” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн эзэд тодорчээ11 сар 11. 10:20Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулна11 сар 11. 9:55
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.