Хар тэнгисийн флотод цохилт өгсөнтэй холбогдуулан ОХУ Украины үр тарианы экспортын гэрээнд оролцохоо зогсоолоо


10-р сарын 30
11 цаг 31 минут

Украины нисгэгчгүй онгоц Хар тэнгисийн флотод цохилт өгсөнтэй холбогдуулан ОХУ үр тарианы экспортын гэрээнд оролцохоо зогсоосон тухай CNN агентлаг өчигдөр мэдээлэв.

ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамны зүгээс мөн өдөр нийтэлсэн мэдэгдэлдээ "Украины боомтуудаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох хэлэлцээрт ОХУ-ын тал оролцохоо зогсоолоо" гэжээ. Учир нь Крымийн баруун өмнөд хэсгийн боомт хот Севастополь дахь Хар тэнгисийн флот руу Украин нисгэгчгүй онгоцоор дайрсантай холбоотой гэж ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам мэдэгдэв. Гэсэн хэдий ч Украин Оросын талын нисгэгчгүй онгоцоор дайрсан гэх мэдээллийг үгүйсгэж, ОХУ-ыг худал мэдэгдэл хийж байна хэмээн цохон тэмдэглэв.

ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам Украины хүчин Хар тэнгис дэх Оросын хөлөг онгоц руу довтлохдоо 16 нисгэгчгүй онгоц ашигласан гэж мэдэгдсэн бөгөөд үүний ард Британийн цэргийн мэргэжилтнүүд байгаа гэж мэдэгджээ. Түүнчлэн тус мэдэгдэлд Украины ихэнх нисгэгчгүй онгоцыг устгасан ч Оросын армийн мина тээгч хөлөг онгоцонд бага зэргийн хохирол учирсан гэж нэмэлт тайлбар хийсэн байна.

ОХУ-аас томилогдсон Севастополь хотын дарга Михаил Разбожиев "Өнөөдөр өглөөний 04:20 цагт Украины арми Хар тэнгисийн флот болон иргэний хөлөг онгоцнууд руу террорист халдлага үйлдсэн. Энэхүү халдлага нь тус хотод болсон түүхэн дэх хамгийн том нисгэгчгүй онгоцоор хийсэн цохилт юм" хэмээн мэдэгдэл хийжээ.

ОХУ болон Украин улсууд өнгөрөгч 7-р сарын 22-ны өдөр Хар тэнгисээр дамжин өнгөрөх үр тарианы экспортын хөлөг онгоцны аюулгүй байдлыг 120 хоногийн турш баталгаажуулах зорилгоор НҮБ болон Туркын арбитрын шийдвэрээр “Хар тэнгисийн үр тарианы санаачилга” гэрээг байгуулсан билээ.

Энэ оны хоёрдугаар сард Украинд дайн дэгдсэнээс хойш экспортлох боломжгүй байсан Украины Хар тэнгисээр дамжих үр тариан экспорт энэхүү гэрээний ачаар сэргэж эхэлсэн юм. Украин улс улаан буудай, эрдэнэ шиш, наранцэцгийн тосны дэлхийн томоохон экспортлогчдын нэг бөгөөд дайн эхэлснээс хойш тус улсын үр тарианы экспорт зогсонги байдалд орж, дэлхий нийт хүнсний хямралд нэрвэгдэх аюул тулгараад байв.

Үр тарианы экспортын уг гэрээний ачаар Украин одоогийн байдлаар 9 сая гаруй тонн үр тариа экспортолсон нь дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахад ихээхэн тус дөхөм болсон. Гэвч Орос хэлэлцээрт оролцохоо зогсоож буйгаа зарласнаар дэлхийн зах зээл дээр үр тарианы үнэ дахин өсөх вий гэсэн болгоомжлол үүсээд байна.

 Эх сурвалж: Asiae



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүд томилогдов4 цаг 18 минутын өмнөУлсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 цаг 30 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ6 цаг 36 минутын өмнөУс хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв8 цаг 45 минутын өмнөАвлигатай тэмцэх газраас өгсөн зөвлөмжийн дагуу 761,1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв8 цаг 51 минутын өмнөТамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ9 цаг 2 минутын өмнө“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна9 цаг 8 минутын өмнөИрэх сарын 1-нээс гэр хорооллын айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна10 сар 23. 11:46Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцаж, төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ10 сар 23. 11:41Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо10 сар 23. 11:33Замын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу10 сар 23. 10:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа10 сар 23. 10:15"Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг"10 сар 23. 10:05Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа10 сар 23. 10:01Паралимпын мөнгөн медалиас Азийн наадмын алтан медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ10 сар 23. 9:52Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав10 сар 23. 9:37Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна10 сар 23. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 23. 9:27“Уулс, үүлсийн дунд: Нүүдэлчдийн мөрөөр” уран баримлын инсталляцыг Берлин хотноо толилуулж байна10 сар 22. 15:55Цаг агаарын үзэгдлийн болон аюултай үзэгдлийн мэдээллийг хүргэж байна10 сар 22. 15:27Цахим залиланг таних www.zalilan.113.mn хуудас ажиллаж байна10 сар 22. 15:18Берлин хотноо Монголын орчин үеийн дүрслэх урлагийн онцлох үзэсгэлэнг дэлгэлээ10 сар 22. 15:13Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо10 сар 22. 12:58УИХ-ын гишүүн З.Мэндсайханы ажлын тайлан10 сар 22. 12:532027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна10 сар 22. 12:48ГЕГ: 4 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 8.260 кг алтыг Улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлэн, таслан зогсоолоо10 сар 22. 12:35УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 22. 11:03Хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ10 сар 22. 10:45Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа10 сар 22. 9:46Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа10 сар 22. 9:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.