Монголын 3 шатарчин сонирхогчдын “Дэлхийн аварга” боллоо


10-р сарын 31
12 цаг 14 минут

Шатар сонирхогчдын ДАШТ-д өрсөлдсөн Монголын баг тамирчдаас дэлхийн 3 аварга цолтон төрж Монголынхоо шатрын түүхэнд нэгэн шинэ алтан хуудас нэмлээ.

Мальта улсын Мелльеха хотноо 2022 оны 10 дугаар сарын 20-30-ны өдрүүдэд "Шатар сонирхогчдын 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" амжилттай зохион байгуулагдаж өчигдөр дүнгээ гарган, шагналаа гардууллаа .

Энэ жилийн ДАШТ-ээс Монголын баг тамирчдаас W 1700 ангилалд Э.Маргадгуа, U 1700 ангилалд С.Төгөлдөр, U 2000 ангилалд Н.Содбилэгт дэлхийн аварга болж алтан медаль, цом хүртлээ.  

Дэлхийн аварга цолыг W 1700 ангилалд хүртсэн ABChess академийн тамирчин Э.Маргадгуа 9 өргөөс 8.5 оноо авч нэг тойргийн өмнө түрүүлэх болзолоо хангасан

Мөн дэлхийн аварга цолыг U 2000 ангилалд хүртсэн ABChess академи, Монполимет группын тамирчин Н.Содбилэгт 9 өргөөс 9.0 хожил авч нэг тойргийн өмнө бас л түрүүлэх болзолоо хангасан.

Харин дэлхийн аварга цолыг U1700 ангилалд хүртсэн Өмнөговь аймгийн тамирчин С.Төгөлдөр 9 өргөөс 7.5 оноотой аваргын цом өргөлөө.

Түүнчлэн U 1700 ангилалд өрсөлдсөн Өмнөговь аймгийн тамирчин Б.Отгонбаяр эцсийн мөч хүртэл тэмцээнийг тэргүүлж байсан ч сүүлийн өрөгт хожигдож 4 дүгээр байр эзэллээ.

Сонирхогчдын ДАШТ-д баг тамирчдаа амжилттай ахалж оролцсон спортын мастер Г.Оргил болон ур, ухаанаа сорин оролцсон хүүхдүүдээ хариуцан арын албанд ажилласан эцэг эхчүүддээ Монголын шатрын холбоо болон нийт шатар сонирхогчдын нэрийн өмнөөс талархал илэрхийлж баяр хүргэж байна.

Дэлхийн аварга цол хүртсэн шатарчид маань дараах цолны болзлуудыг биелүүлжээ. Тодруулбал, Н.Содбилэгт /FM/ДШХМ, С.Төгөлдөр /CM/, Э.Маргадгуа WCM цолны болзол тус тус хангасан байна.

 Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас спортын мастер Г.Оргил /AGM/ тэргүүтэй /Н.Содбилэгт/CM/, Б.Отгонбаяр, С.Төгөлдөр /AIM/, Э.Маргадгуа/ 5 шатарчин өрсөлдсөн.

 Шатар сонирхогчдын ДАШТ бол монголчуудын жил бүр өндөр амжилт гаргасаар ирсэн түүхэн уламжлалтай бөгөөд түүхийн хуудсыг сөхвөл дараах шатарчид дэлхийн аварга цолуудыг хүртэж байжээ.

 Хамгийн анх 2011 онд GM С.Билгүүн дэлхийн аварга болсон бол 2011 онд WFM Б.Ану, 2013 онд WFM Б.Янжинлхам, 2014 онд FM Г.Мөнхбаяр, 2016 онд FM Э.Хулан /2 төрөлд аварга/, 2017 онд WIM Б.Баярмаа, 2018 онд WIM Б.Баярмаа, 2019 онд WFM Б.Халиун, 2019 онд FM Б.Амарсайхан нар хүртсэн байна.

 

 

 

 

 

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ1 цаг 2 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн1 цаг 9 минутын өмнөХүрэн баавгайн дуудлага мэдээллийн байршлыг цахимаар харах боломжтой боллоо11 сар 3. 16:00Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана11 сар 3. 15:50ХХНББХ: Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ11 сар 3. 15:41Ерөнхий Сайд асан Д.Содном: Эх орныхоо хөгжлийг хурдасгая11 сар 3. 12:52Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Оюу толгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд шилжүүлэх ёстой11 сар 3. 12:45Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлжээ11 сар 3. 12:38Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах болон түр хаах цагийн хуваарь11 сар 3. 12:33Нэгдүгээр ангийн сурагчдад хоёрдугаар улирлаас нийгэмшихүй, сэтгэл зүйн хичээл орно11 сар 3. 9:59Ван И: Ойрх Дорнодын нөхцөл байдал дайн ба энх тайвны шийдвэрлэх заагт ирээд байна11 сар 3. 9:53УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: “Нээлттэй парламент”-д иргэд төрийн бодлого, улс орны хөгжлийн асуудлаар идэвхтэй санал дэвшүүлж байна11 сар 3. 9:49Томуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна11 сар 3. 9:46Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа11 сар 3. 9:37Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлаар хэлэлцэв11 сар 3. 9:32Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь11 сар 3. 9:29Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна11 сар 3. 8:58Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан11 сар 3. 8:50Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа11 сар 2. 14:50Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ11 сар 2. 13:15Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн үйл ажиллагаа эхэллээ11 сар 2. 12:59Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав11 сар 2. 12:38Ж.Оюунбаатар: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д хийсэн төрийн айлчлалын гол зорилго нь Монгол, Герман улс стратегийн түншлэлийг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодит хамтын ажиллагаагаар өргөжүүлэх явдал байв11 сар 2. 12:21Монголын реформ, авлигын эсрэг тэмцэл: Сингапураас юу сурах вэ?11 сар 2. 12:07Гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ11 сар 2. 11:25Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ11 сар 2. 11:21Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ11 сар 2. 11:14Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмын хүрэл медаль хүртлээ11 сар 2. 9:22Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан11 сар 2. 8:51Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад биотехникийн арга хэмжээ авна10 сар 31. 12:21
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.