
Украины арми Херсон хот руу давшиж байна гэж тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. Мөн зүүн болон өмнөд хэсэгтээ сөрөг довтолгоогоо эрчимжүүлж байгаа энэ үед ОХУ Херсон мужид 40 мянган цэрэг төвлөрүүлэхээр төлөвлөсөн байж болзошгүй гэдгийг олон улсын хэвлэлүүд уламжилжээ.
Украины арми зүүн Донецк мужийн 10 дүүрэгт Оросын цэргүүдийг амжилттай няцаасан тухай ням гарагт зарласан. Харин бямба гарагт тус улсын хэвлэлүүд Украины цэргийн тагнуулын албаны өндөр тушаалтны мэдэгдлийг иш татан Орос 40 мянган цэргээ Херсон руу шилжүүлж байна гэж мэдээлжээ. Цэргүүдийн ихэнх нь элит ангиуд, тэр дундаа Агаарын цэргийн хүчнийхэн байна гэдгийг ч мөн мэдэгдсэн байна.
Украины Батлан хамгаалахын сайд Олексий Резников өнгөрсөн долоо хоногт NHK телевизэд өгсөн ярилцлагадаа Оросын арми Херсон болон ойр орчмын газруудад анги нэгтгэлүүдээ байршуулж байгаа гэсэн ижил байр суурийг илэрхийлсэн юм байна.
Крым дэх Хар тэнгисийн флот руу Украины зэвсэгт хүчний дроноор хийсэн дайралтын улмаас ОХУ ачааны хөлөг онгоцуудын аюулгүй байдлыг цаашид хангах боломжгүй гэж мэдэгдсэн байна. Украины хүчнийхнийг Одесс хотын ойролцоох эргээс дрон хөөргөсөн гэж Оросын батлан хамгаалах яам ням гарагт мэдэгджээ. Украины засгийн газар Оросын энэ мэдэгдэлд албан ёсоор хариу өгөөгүй байна гэж Эн Эйч кэйн мэдээнд дурдсан байна.
Facebook
Twitter
Youtube


Хүн дүрст роботын дэлхийн спортын II наадам эхэлжээ
Балбад хэдэн зуун жуулчин сураггүй алга болжээ
Америкийн визийн барьцааг 20 мянган доллар болгон нэмэгдүүлжээ
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө
Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ
Саудын Араб Азийн зах зээлд нийлүүлэх газрын тосны үнийг огцом бууруулжээ
И Жэ Мён НАТО-гийн уулзалтад оролцсоныхоо дараа Монгол Улсад айлчилна
ДАШТ-ий бүх тоглолтыг үзсэнийхээ төлөө 50 000 ам.долларын цалин авч буй хөгжөөн дэмжигчид

Сэтгэгдэл бичих