
Европын холбооны зүгээс ОХУ Украинд халдан түрэмгийлснээс хойш тус улсын эсрэг авч буй хориг арга хэмжээний хүрээнд олигархууд болон аж ахуй нэгжүүдийн эзэмшиж байсан 17 тэрбум ам.доллароор үнэлэгдэх хөрөнгийг битүүмжлэсэн талаар Их Британийн The Guardian сонин мэдээлэв.
Европын Холбооны Хууль зүйн комиссар Дидье Рейндерс FAZ агентлагт өгсөн ярилцлагадаа, "Өнөөдрийг хүртэл ХБНГУ-ын засгийн газрын битүүмжлээд буй 2.2 тэрбум ам.долларын хөрөнгийг оролцуулаад бусад долоон гишүүн орны битүүмжилсэн нийт хөрөнгийн хэмжээ 17 тэрбум ам.доллароос даваад байна” хэмээн цохон тэмдэглэжээ.
7 дугаар сард Европын холбооны таван гишүүн улсын битүүмжилсэн хөрөнгийн хэмжээ 13.8 тэрбум ам.долларт хүрсэн хэмээн мэдээлж байсан юм
Өнгөрөгч 2-р сард ОХУ Украинд халдан түрэмгийлснээс хойш Европын холбоо тус улсын ерөнхийлөгч Владимир Путин, Гадаад хэргийн сайд Сергей Лавров тэргүүтэй 1158 иргэн, 98 аж ахуй нэгжийн хөрөнгийг битүүмжилжээ.
Украины тал эдгээр битүүмжилсэн хөрөнгийг улс орныхоо сэргээн босголтод зарцуулахын тулд хураан авах эсвэл дайны гэмт хэрэг үйлдсэнийх нь хариуцлагыг ОХУ-аар албадан нөхөн төлөх ёстой хэмээн үзэж байгаа юм. Гэвч зарим улс, тэр дундаа АНУ-ын эсэргүүцэлтэй тулгарсны улмаас энэ санал төдийлөн дэмжлэг авахгүй байна.
Украинд дайны дараах сэргээн босголтод нийт 57 тэрбум доллар шаардлагатай гэсэн тооцоо бий.
Эх сурвалж: Newsis
Facebook
Twitter
Youtube


АНУ Трампын хөрөгтэй 1 ам.долларын зоос гаргалаа
Хүн дүрст роботын дэлхийн спортын II наадам эхэлжээ
Балбад хэдэн зуун жуулчин сураггүй алга болжээ
Америкийн визийн барьцааг 20 мянган доллар болгон нэмэгдүүлжээ
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө
Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ
Саудын Араб Азийн зах зээлд нийлүүлэх газрын тосны үнийг огцом бууруулжээ
И Жэ Мён НАТО-гийн уулзалтад оролцсоныхоо дараа Монгол Улсад айлчилна

Сэтгэгдэл бичих