Ургац хураалт 90 хувьтай байна


11-р сарын 1
10 цаг 03 минут

Ургац хураалтын ажил ямар түвшинд үргэлжилж байгаа талаар албаны хүнээс болон тариалан эрхлэгчдээс тодрууллаа.


-ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ.

“Одоогийн байдлаар ургац хураалтын ажил үндсэндээ тариалангийн бүс нутгуудаар дуусч байна. Төмс, хүнсний ногооны ургац хураалт дууссан. Агуулах зоорьтоо хадгалж байгаа. Үр тарианы ургац хураалт дуусаад үтрэм дээр хийгдэх ажлууд явагдаж байна. Тэжээлийн ургамлын ургац хураалт явагдаж байна. Үр тариа хураалтын явц 90 гаруй хувьтай явагдаж байна гэв.

Төв аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Н.Гантулга: -“Төв аймгийн хувьд ургац хураалт дууссан. Одоогоор ургац хураалтын мэдээгээ нэгтгэж дуусах ажил хийгдэж байна. Манайд ургац 97 хувьтай үргэлжилж байна. Үлдсэн гурван хувь болох тэжээлийн таримлаа талбай дээрээ боогоод тавьчихсан учраас нэгтгэгдэж дуусаагүй байна. Манай аймаг энэ жил улаан буудай 52 мянган га талбайд, үр тариа болох арвай, овъёос есөн мянган га талбайд тариалт хийсэн. Үүнээс 60 гаруй мянган тонн ургац хурааж авсан байна. Төмс 135 мянган тонн, хүнсний ногоо 20 гаруй мянган тонныг хурааж авсан. Ургац хураалтын явц өнгөрсөн жилийн хэмжээтэй ойролцоо явагдаж байгаа. Ургац хураалтын үед шатахуун, түлшээр дутагдсан зүйл байхгүй. Түлшний үнэ л нэмэгдэж ирсэн. Цаг агаарын байдал энэ жилийн намрын хувьд ээлтэй байсан хэмээжээ.

Өнгөрсөн мягмар гаригийн байдлаар 304.4 мянган га-гаас 366.4 мянган тонн үр тариа, үүнээс 285.5 мянган га-гаас 340.8 мянган тонн улаанбуудай, 19.4 мянган га-гаас 207.9 мянган тонн төмс, 11.4 мянган га-гаас 128.1 мянган тонн хүнсний ногоо, 38.5 мянган га-гаас 95.1 мянган тонн тэжээлийн ургамал, 81.2 мянган га-гаас 33.5 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байгаа аж.

Ургац хураалтын явцыг хувиар авч үзвэл: Үр тариа 86.1 хувь, улаанбуудай 86.8 хувь, төмс 97.7 хувь, хүнсний ногоо 102.6, тэжээл 56.5, тосны ургамал 70.3 хувьтай тус тус үргэлжилж байна.

Өнгөрсөн оны мөн үед 179.787 тонн төмс, 114.735 тонн хүнсний ногоо хураан авч байсан бол өнөөдрийн байдлаар 207.890 тонн төмс, 128.174 тонн хүнсний ногоо хураан авсан мэдээтэй байна.

Төв аймгийн Эрдэнэсант сумын тариаланч Г.Эрдэнэсант: -“Сумын тариа хураалт дууссан байна. Манай сум нийт 24 мянган га эргэлтийн талбайтай. Үүний тал буюу 12 мянган га талбайд тарьсан ургацаа хураан авч дууслаа. Өнгөрсөн жилд ч мөн адил хэмжээтэйг хурааж авсан.

Тариа ургац хураалтын үед хүн хүчний хувьд дутмаг байсан. Энэ жилийн хувьд цаг агаарын хувьд тааламжтай байсан. Ер нь муу асуудал, тариа буудай дарагдах зэрэг тохиолдол гараагүй. Өнгөрсөн жилийг бодвол зардал өндөртэй будаа тарианы үнэ нэмэгдсэн. Манайх “Улаанбаатар гурил”, “Миллхаус”, “Алтантариа” гуравт тушаасан. Улаанбаатар гурил нэг кг 1020, тонн 1.020.000 үнэ гарсан байна. Ер нь Тариалан эрхлэлтийг дэмжих сан урьдчилж үнэ тогтоож, ханш тогтоодоггүй байхад тогтоосон. Хэрвээ 1000 гэсэн ханш тогтоогоогүй байсан бол гурилын үйлдвэрийнхэн 1200 төгрөгт авъя гэж байсан. Бид үндэсний үйлдвэрээ дэмжээд тариагаа өгсөн. Үндэсний үйлдвэрлэл байхгүй бол тариаланчид байхгүй шүү дээ. Сумын өвөлжилтийн бэлтгэл сайн хангагдаж байна. Малчид өвс тэжээл бүх зүйлсээ нөөцлөөд бэлдэж авсан, муу юм болохгүй байх л гэсэн бодолтой байна” гэв.

Эх сурвалж: Dnn.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг УИХ-д танилцуулж, Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв10 сар 29. 17:32Шатахууны хангамж, түгээлтэд тавих хяналтыг чангатгаж, зөрчил гаргасан ААН-үүдэд хариуцлага тооцно10 сар 29. 16:00АТГ: Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулав10 сар 29. 11:26Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав10 сар 29. 10:30Нийслэл хотын 387 жилийн ой өнөөдөр тохиож байна10 сар 29. 10:26Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо10 сар 29. 10:17Зохиомол түгжрэл үүсгэж байгаа ШТС-уудын газрын зөвшөөрлийг цуцална10 сар 29. 10:13Нөмрөгийн Соёлз, Галстай, Цэцэгт, Зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа10 сар 29. 10:06Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ10 сар 29. 9:59Б.Чимэглхам: Тархины харвалтын 80 хувьд нь бүрэн сэргийлэх боломжтой10 сар 29. 9:08УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагчтай уулзан хүн ам зүйн бодлого, залуусын гэр бүл төлөвлөлтийн асуудалд бодлогын түвшинд анхаарч, хамтарч ажиллах талаар ярилцлаа10 сар 29. 9:02Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан10 сар 29. 8:58АЙЛЧЛАЛ: Монгол Улсын гадаад бодлогын тандем, 2021-2026 онд10 сар 28. 21:33Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянзыг бүтээжээ10 сар 28. 21:14Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа10 сар 28. 15:23Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна10 сар 28. 15:11Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ10 сар 28. 15:09Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ10 сар 28. 15:07Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ10 сар 28. 15:04УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо10 сар 28. 13:18Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ10 сар 28. 13:09Тайланд Улс аюулгүй байдлын ажилтнууддаа зорчигчийн тээшийг нээх эрхийг олгожээ10 сар 28. 12:50Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ10 сар 28. 12:45ТБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав10 сар 28. 9:22Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл10 сар 28. 9:16УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа10 сар 28. 9:10Зудын урьдчилсан төлөв гарлаа10 сар 28. 8:58УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна10 сар 28. 8:54Томуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна10 сар 28. 8:49Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 28. 8:42
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.