Монгол Улсаас Андоррын Хант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Уламбаярын Нямхүү Андоррын Хант Улсын Хамтарсан эрх баригч, Урхелийн хамба Эрхэмсэг гэгээнтэн Хуан-Энрик Вивес и Сисилиад 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр итгэмжлэх жуух бичгээ барив.
Элчин сайд У.Нямхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг Хамтарсан эрх баригч, Урхелийн хамба Эрхэмсэг гэгээнтэн Хуан-Энрик Вивес и Сисилиад уламжилж, 2011 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол, Андоррын найрсаг харилцаа хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд идэвхтэй хөгжиж буйд баяртай буйгаа илэрхийлэв.
Андоррын Хант Улсын Хамтарсан эрх баригч, Урхелийн хамба Эрхэмсэг гэгээнтэн Хуан-Энрик Вивес и Сисилиа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хариу талархлын мэндчилгээ дэвшүүлэн Элчин сайд У.Нямхүүд ажлын өндөр амжилт хүслээ.

Facebook
Twitter
Youtube



Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгууллаа
ХЗБХ: Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
АҮЭБЯ: Энэ сард 193460 тонн шатахуун импортолно
Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана
Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим системд холбогдох мэдээллийг нэгтгэж, хөгжүүлж ажиллахыг үүрэг болголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
“УИХ-ын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.gif)

Сэтгэгдэл бичих