Дотооддоо үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд худалдан авахыг бизнес эрхлэгчид хүсэв


11-р сарын 1
13 цаг 11 минут

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл болон Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг МҮХАҮТ-д өчигдөр болсон. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг болон Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яамны холбогдох албаны хүмүүс оролцож, бизнес эрхлэгчдэд хуулийн төслүүдийг танилцуулж, хэлэлцүүлэх өрнүүллээ.

Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа аж.

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль батлагдсанаар ТХХТ-ийн оновчтой, зөв бодлогыг тодорхойлж, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх ач холбогдолтой. Мөн цаашид “барих-шилжүүлэх” төрлийн богино хугацаатай, үр ашиг муутай концессын төслийг хэрэгжүүлэхгүй, урт хугацаанд үргэлжлэх, тогтвортой, харилцан ашигтай төслүүдэд ТХХТ-ийг хэрэгжүүлэхийг зорьж буй гэв.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл нь хүний оролцоог бууруулах, цаг хугацаа зардлыг хэмнэх, нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх, тендер шалгаруулалтыг шуурхай, хялбар болгох, хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа талаар Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул танилцууллаа.

Хэлэлцүүлэгт оролцсон бизнес эрхлэгчдийн зүгээс:

-дотооддоо үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд худалдан авах,

-үнэ, инфляцын өсөлттэй уялдуулан гэрээний үнийн дүнд тохируулга хийх,

-гэрээ байгуулсны дараа тодорхой хувийн урьдчилгааг шилжүүлэх,

-төрийн байгууллагын эрх, гүйцэтгэгч компанийн үүргийг илүү тодотгосон гэрээг өөрчилж, гэрээний талуудын эрх ашгийг хангах,

-гэрээний дагуу гүйцэтгэл дууссан ч санхүүжилт хугацаандаа ордоггүйгээс шалтгаалж бизнесийн байгууллага эрсдэл үүрдэг тул гэрээний гүйцэтгэлийн дагуу санхүүжилтийг хугацаа алдахгүй олгодог байх, санхүүжилтийн хуваарийг гэрээндээ тусгах

-харьцуулалтын бичиг баримтыг цөөлөх,

-тендерийн баталгаа, гүйцэтгэлийн баталгаа, урьдчилгаа төлбөрийн баталгааг даатгалын байгууллагаар хангуулахтай холбоотой заалтыг хэрэгжүүлэх,

-ямар тохиолдол шууд гэрээ байгуулах, ямар тохиолдолд түргэвчилсэн байдлаар тендер шалгаруулалтыг явуулах талаар хуульд тодорхой тусгах,

-үнэлгээний хорооны гишүүдийг хариуцлагажуулах зэрэг саналыг илэрхийллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Иргэдийн орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжих улсын төсөв батлагдлаа2 минут 15 секундын өмнөСангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой1 цаг 13 минутын өмнөМонгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг Дэлхийн удирдагчдад танилцууллаа1 цаг 37 минутын өмнөГ.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна1 цаг 58 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 93.9 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой осол эзэлж байна2 цаг 4 минутын өмнөХуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа2 цаг 8 минутын өмнө“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна2 цаг 41 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан2 цаг 48 минутын өмнөӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ11 сар 12. 16:29УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав11 сар 12. 16:21Г.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй11 сар 12. 15:32Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна11 сар 12. 14:23ХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна11 сар 12. 12:50Гаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов11 сар 12. 12:47Баян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ11 сар 12. 12:38ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов11 сар 12. 10:21Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө11 сар 12. 10:18“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо11 сар 12. 9:52Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав11 сар 12. 9:48Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав11 сар 12. 9:15Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 12. 9:10ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03Г.Дамдинням: АИ-92 автобензины үнийг тогтворжуулах, бууруулах арга хэмжээ авна11 сар 11. 12:57"Идэш 2026" өргөтгөсөн худалдаа болно11 сар 11. 12:01П.Бат-Амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ11 сар 11. 10:24“Мөнх тэнгэрийн бичиг-2026” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн эзэд тодорчээ11 сар 11. 10:20Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулна11 сар 11. 9:55
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.