Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагийн ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон. Мөн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилж, түүнд тус компанийн удирдлагыг хэрэгжүүлэх эрхийг олгосон байдаг.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан энэ талаар өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдэлдээ “Эрдэнэс Тавантолгой” компани оффтейк гэрээ буюу урьдчилсан нөхцлөөр зарж, борлуулах зарим төслийг нүүрсний борлуулалтаар бартер хэлбэрээр санхүүжүүлэх ажлуудыг зохион байгуулж ирсэн. Оффтейк гэрээнүүдийг ирэх сардаа багтаан Засгийн газар холбогдох бичиг баримтыг нууцаас гаргаж, олон нийтэд ил тод болгох үүрэг хүлээсэн. Олон нийтийн дунд хардалт төрүүлээд буй нүүрсний хулгай болон бусад зүйлийг шалгаж ил тод болгоно” гэж мэдээлсэн.
Энэ үйл явдлын маргааш нь ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг чөлөөлж, нөгөөдөр нь АТГ-ынхан Дотоод хяналт, эрсдлийн удирдлагын газрын дарга Х.Нурлат, Худалдан авалтын хэлтсийн дарга Б.Отгонжаргал нарыг баривчилсан.
Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой мэдээлэл хэнээс, хаанаас эхтэй, ямар баримт мэдээллүүд олон нийтэд дэлгэгдсэнийг тоймлон хүргэж байна.
Л.Энхболд: Хилээр эх үүсвэр нь тодорхойгүй 390 мянган тонн нүүрс гарсныг тогтоосон. /2018 .08/
Таван сарын өмнө миний бие “Эрдэнэс Тавантолгой”-н тусгай зөвшөөрөлтэй талбайгаас Монгол Улсын гурван сая иргэний өмчөөс 268.3 мянган тонн нүүрс хулгайд алдагдсан эсэхийг холбогдох байгууллагуудыг нь шалгаач ээ гэдэг асуудлыг хөндөн тавьсан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл АТГ ахицтай зүйл хийсэн гэж би харахгүй байгаа. Тийм учраас АТГ-ыг ажлаа сайн хийгээсэй гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан хэлмээр байна.
Хилээр эх үүсвэр нь тодорхойгүй 390 мянган тонн нүүрс гарсныг тогтоосон.
Нүүрс алдагдсан асуудлаар Ерөнхий сайд Засгийн газарт чиглэл өгч Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан 10 гаруй агентлагийг хамруулсан ажлын хэсэг байгуулагдсан. МХЕГ, ГЕГ, Татварын ерөнхий газар, Ашигт малтмалын газар зэрэг байгууллагууд хамтарч ажилласан. Шалгалтын явцад ГЕГ-аас өгсөн дүгнэлтэд Монгол Улсын гаалиар эх үүсвэр нь тодорхойгүй 390 мянган тонн нүүрс гарсныг тогтоосон байна. Мөн Хил хамгаалах ерөнхий газрын дүгнэлтэд 2013-2017 онд цөөн тооны ачааны автомашин маш олон буюу 35,000 удаа хил нэвтэрсэн талаар дурдсан байна. Зарим нь хоосон хил гарсан гэнэ. Хоосон гарсан гээд байгаа машинуудыг хууль хяналтын байгууллага шалгах ёстой. Нүүрс тээвэрлэдэг автомашинууд нэг удаадаа 80,000-125,000 тонн нүүрс тээвэрлэдэг. Үүнийг дундажлаад бодохоор 3 сая орчим тонн нүүрсний асуудал үүсэхийг үгүйсгэхгүй.
Л.Оюун-Эрдэнэ: Нүүрсний далд бизнесийн хэрэгт А.Адьяасүрэн нарын гишүүд холбогдсон. Удахгүй бүх юм ил болно /2022.04/
Энэ тухай тэрбээр хэлэхдээ "Эрдэнэс Монголтой холбоотой маш олон охин компаниуд бий. Тус бүрт нь ТУЗ-ийн гишүүд бий. Тэнд төрөөс гадна хяналтгүй маш их хэмжээний мөнгө эргэлдэж байгаа. Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Тэр ажлын хэсэгт Сангийн яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас төлөөлөл оролцсон. Сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Энэ талд эдийн засаг цэгцрэхэд манай улсын ДНБ-ны хэмжээ хоёр дахин тэлэхээр байгаа.
Тэнд маш их хэмжээний автомашинууд бий. Автомашин дотор манай парламентын гишүүд холбогдсон байгаа. А.Адьяасүрэнгээс эхлүүлээд. Цаана нь маш олон нөлөө бүхий лидерүүд гарч ирнэ.
Баяннуурт байгаа зарим нөлөө хүмүүстэй холбогддог. Татвар төлдөггүй хэн ч бүртгэдэггүй далд эдийн засаг Гашуунсухайтын төмөр замыг 10 гаруй жил гацаасан. Учир нь тэдэнд маш их ашигтай байсан юм билээ”.
Ч.ХҮРЭЛБААТАР: "Эрдэнэс Тавантолгой" ХК нь авлагаасаа 4 дахин өртэй
Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ны өр, авлагын хэмжээг танилцуулбал /2022.10.21/
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 920 тэрбум төгрөгийн авлагтай бол нийтөр 3их наяд 489.6 тэрбум төгрөг байна. Энэ нь авлагаас 4 дахин илүү гэсэн үг.
Авлага: 920 тэрбум төгрөг
- Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас 12 тэрбум төгрөг
- Чингис хаан банкнаас 60.2 тэрбум төгрөг
- “Эрдэнэс Монгол” ХХК-иас 61.4 тэрбум төгрөг
- “Багануур” ХК-иас 64.5 тэрбум төгрөг
- “Монголын төмөр зам” ТӨХК-иас 750 тэрбум төгрөг авах ёстой. Бусад авлага 22.2 тэрбум төгрөг байгаа юм. Үүнийг нэмэхээр 920.4 тэрбум төгрөгийн авлагатай. Авлагаас гадна өглөгтэй. Нийт 4 дахин их өглөгтэй.
Нийт өр төлбөрийн дүн 3 их наяд 489.6 тэрбум төгрөгийн өр. Үүнд,
- Гэрээний өр төлбөр: 2 их наяд 338.1 тэрбум төгрөг
- Гэрээт олборлогчийн өр төлбөр: 130.2 тэрбум төгрөг.
- Гадаад харилцагч нарт өгөх өглөг: Барьцаа 142 аж ахуйн нэгжид 92.4 тэрбум төгрөг
- Бондын төлбөр хүү нь 804 тэрбум төгрөг
- Татвар НДШ-ийн өр 34 тэрбум. Бусад өр төлбөр 93.8 тэрбум төгрөг. Энэ мэдээ бол 2022 оны есдүгээр сарын 27-ны байдлаарх дүн аж.
Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Тавантолгой“ ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоолоо /2022.10.26/
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Засгийн газрын аравдугаар сарын 5-ны өдрийн 362 дугаар тогтоолоор Монгол Улсын төлбөрийн тэнцлийг хангахтай холбоотойгоор валютын нөөцийг бүрдүүлэх үүрэг даалгавар өгөгдсөн. Энэ дагуу "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг оны төгсгөл гэхэд 500 сая ам.доллар татан төвлөрүүлэх үүрэг чиглэл өгөгдсөн байдаг. "Эрдэнэт" уулын баяжуулах үйлдвэрт 300 сая ам.доллар, уул уурхайн бусад компанид борлуулалт хийсэн бүтээгдэхүүнийхээ мөнгийг татан төвлөрүүлж оруулж ирэх үүрэг өгсөн.
Үүнтэй холбоотойгоор "Эрдэнэс Тавантолгой" компани дээр Засгийн газрын тогтоол гарлаа. Энэ хугацаанд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль, тогтоомжид заасан компанийн үндсэн үйл ажиллагаа, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, төлөөлөх Засгийн газрын эрх бүхий төлөөлөгчөөр Сангийн яамны ТНБД Ж.Ганбатыг томилон ажиллуулаар шийдвэрлэлээ" гэв.
Онцгой дэглэмийн хугацаанд:
- Компанийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөх,
- Технологийн тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюулгүй байдал, ослоос сэргийлэх дүрэм журмыг нарийвчлан тогтоож, зөрчигчдөд зохих хариуцлага хүлээлгэх,
- Тавантолгой нүүрсний ордоос нүүрс ачих, тээвэрлэх, худалдан борлуулах, хил нэвтрүүлэх бүхий л шатанд шаардлагатай арга хэмжээг тухай бүрд нь авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад үүрэг болгосон байна.
Б.Ганхуяг: Урьдчилгаагүй нүүрс гэж байхгүй. Нийт нүүрсний 31 хувь нь оффтейк гэрээтэй /2022.10.27/
Дөрөвдүгээр улиралд бид 300-350 сая ам.доллар бүрдүүлнэ.Энэ тухай саналаа Эдийн засгийн хөгжлийн яам болон Сангийн яаманд өгсөн. Үүнийг 500-600 сая ам.доллар болгох боломжтой гэж яамд үзсэн. Сайн л биз, нэгэнт үүрэг өгсөн юм чинь нөөц бололцоогоо тултал ашиглана.
Ер нь нөөц бүрдүүлэхтэй холбоотой санхүүгийн ямар аргачлал байна гэдэг манай санхүүгийн асуудлын хүрээнд маш сайн саналууд гарч байгаа учраас хоёр тал хамтран ажиллах боломжтой гэлээ.
Түүний мэдээлснээр хилээр өдөрт 560-600 нүүрс тээврийн машин гарч байгаа аж. Үүний 60 хувь нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ных бол 25 хувь нь “Энержи ресурс”, 15 хувь нь орон нутгийн Тавантолгой гэнэ. Мөн уртын тээвэрт нийт 860 автомашин явж байгаа бөгөөд энэ тоог цаашид нэмэгдүүлэх юм байна. Үүнээс гадна өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Г.Дамдинням гишүүн “Нүүрснээс олсон орлого хаачив”, “Төрийн өмчит компаниудаас ирэх жил нүүрсний орлого орж ирэх үү” гэсэн асуултад Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хариулахдаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ны өр авлагыг танилцуулсан. Сануулбал,
Нийт нүүрсний 31 хувь нь оффтейк гэрээтэй
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 920 тэрбум төгрөгийн авлагтай бол нийт өр 3 их наяд 489.6 тэрбум төгрөг байна. Энэ нь авлагаас 4 дахин илүү болохыг тодотгосон.
Энэ тухайд Б.Ганхуяг “урьдчилгаагүй нүүрс гэж байхгүй” гэсэн товч тодорхой тайлбарыг өгсөн юм. Тэр хэлэхдээ “2022 онд гарсан нийт нүүрсний 670 мянган тонн буюу 11-13 хувь нь Оффтек гэрээний нүүрс. Мөн их хэмжээний урьдчилгаа төлбөртэй нүүрс гэж бий. Энэ нь 100 сая ам.доллар буюу түүнээс дээш хэмжээгээр байршуулсан гол нүүрс худалдан авагч таван байгууллагын 3 нь их хэмжээний төлбөр төлсөн. Үүний нэг нь Чалко, 250 сая ам.доллар төлсөн. Эдгээр компанийн нүүрс 2022 онд 18 хувьтай гарсан.
Тэгэхээр нийлээд 31 хувь нь томоохон урьдчилгаа төлбөрт оффтек гэрээгээр гарч байгаа. Энэ чинь төлбөрийг нүүрсээр хийж буй л асуудал.
Нөгөө нь угасаа урьдчилгаа төлөөд нүүрсээ авч байгаа. Одоо урьдчилгаагүй нүүрс “Эрдэнэс тавантолгой” ХК-д байхгүй болсон. Өмнө нь нүүрсээ өгч, араас нь төлбөрөө нэхдэг санхүүгийн өөр платформ байсан. Өнөөдөр бол зөвхөн урьдчилгаа төлнө. Урьдчилгаа их, дунд, бага гэсэн байдлаар байгаа. Бага гэдэгт богинын эргэлттэй, дунд нь улирлын эргэлттэй гэсэн үг. Тэгэхээр богинын болон хагас жилийн эргэлттэй нүүрснүүдээ 69 хувь гаргаж байна гэж ойлгож болно. Үүнийг сүүлийн улиралд улам илүү нэмэгдүүлнэ гэж төлөвлөж байгаа.
Тавантолгой төмөр замын төлбөрт болохоор дөрвөн оффтэйк гэрээний нүүрсээ төлбөрөө бодитоор авсан нь Тавантолгой төмөр зам буюу Бодь Интерненшл компанийн борлуулагч буюу худалдан авагч компаниуд байгаа юм.Өнөөдрийн байдлаар 430 орчим сая ам.долларын нүүрс урьдчилж авсан. Үүнийг тухайн үед хийсэн ажлын гүйцэтгэлийг нь харж дүгнэлтэд үндэслэн мөнгөн дүнд тохирсон тухайн улирлын мөнгөөр нийлүүлдэг” гэж тайлбарласан юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь нийт 9.3 сая тонн нүүрс олборлож 8.3 сая тонн нүүрс экспортолно гэсэн төлөвлөгөөтэй байгааг ч танилцуулсан. Өнөөдрийн байдлаар нийт 7 сая орчим тонн нүүрс экспортолжээ.
Мөн энэ онд 808.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бол төрд 650 орчим тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлжээ. Үүнийг оны эцэст 800 гаруй тэрбум төгрөг болно гэж тооцож байгаа аж.
Ж.Ганбат: Аравдугаар сарын 26-наас хойш 15,8 сая ам.долларыг оруулж ирээд байна /2022.11.2/
Тэрбээр "Эхний ээлжинд 500 сая ам.долларын урсгалыг Монголд оруулж ирэх үүргийнхээ дагуу үүрэгт ажлаа хийж байна. Энэ хүрээнд бид боомт сэргэлтийн үндэсний хороонд асуудлаа танилцуулсан. Өнгөрсөн баасан гарагийн оройноос эхлээд Эрдэнэс Тавантолгойгоос Цагаан хад руу чиглэсэн машины тээврийн хэрэгслийн бөөгнөрлийг бууруулж чадсан.
Аравдугаар сарын 26-наас хойш 378 мянган тонн нүүрсийг уурхайгаас Цагаан хад руу тээвэрлэж, цаашаагаа борлуулах замаар нийтдээ 15,8 сая ам.долларыг оруулж ирсэн. Энэ байдлаар энэ ондоо багтааж 500 сая ам.доллар оруулж ирэх бүрэн бололцоо байна. Намайг ажлаа авахад ЭТТ 200-300 орчим тээврийн хэрэгсэл 20-30 тонн нүүрсийг экспортод гаргаж байсан. Цаашид он дуустал 500 сая ам.долларыг Монголд оруулж ирэхийн тулд ЭТТ хамгийн багадаа 84 мянган тонн нүүрсийг тээвэрлэх ёстой. Сардаа 2,5 сая тонн нүүрсийг экспортод гаргах ёстой. Энэ дагуу ажлаа төлөвлөж байна. "Эрдэнэс Тавантолгой" компанид оффтейк нөхцөлтэй дөрвөн гэрээ байна. Үүний нэг нь маш нууцын зэрэглэлтэй. Засгийн газраас энэ гэрээнүүдийг ил болгох асуудлыг тавьж буй учраас гэрээний нөгөө тал болох харилцагч талтай ярилцаж хуулийн хүрээнд шийдвэрлэнэ" гэлээ.
Сэтгэгдэл бичих
Таван толгойн коксжисон гүүрсний орд маань бараг Эрдэнэт үйлдвэр шиг улстөрчдийн саалиын үнээ болсон юи биш үү?
Нэг л их шалгана хорино барина л гэсэн хүмүүс, Тэр Хүрэлбаатар нь энэ байдлаараа эзэн сууж, хаан дархлаа хийх нь л дээ. нүүрсний хулгай гэж худлаа попорч байхаараа хотгор шанага зарж идсэн тухайгаа үнэн мөнөөр нь шалгуулчихмаар юм даа. Тэр бүүр замхарлаа шдээ.
Хүрэлбаатар хаан суух нь ээ. Чуулган дээр нэг л их хүн амьтан сүрдүүлсэн, өс хонзон санасан хүн. Муу муухай нь дэлгэгдээд ирэхээр тийрч, тачаадаж бга гэж.
Дээрээс эхэлж шалгах хэрэгтэй. УИХ гишүүд Х.Хүрэлбаатар, Мөнхбат Чойжилсүрэн, Ажнай Бат-Эрдэнэ нар тээврийн компанитай гишүүдээ сайн шалгах хэрэгтэй
Хил гааль дээр байгаа хүмүүсийг шалга. Яахаараа нүүрс ачаад гарч байгаа машин хоосон байдаг юм бэ? Хилээр гаоах нүүрсний машины тоог хязгаарлаж биелэгдэшгүй даалгавараар дарамталж ажлыг нь авангуутаа хилийн квот нэмж байгаа ем бол 500 сая биш, тэрбум доллар оруулж ир. Оюук үеийнхэнийгээ өвөө нарын аманд орж тасдаж хаях ажил хийж байгаа хэрэг. Цаг ирэхээр өөрөө ч гэсэн араас нь хэрчүүлнэ. Хүрэлбаатар нүүрсний намын даргаар албан ёсоор сонгогдлоо гэсэн үг…
Нэг нүүрчин үүнийг бичиж дээ, хөөрхий
Sangiin yam, gaali gej uursduu buu budilian sh dee. Hileer nuurstei mashinaa ch toolj chadahgui.
Ганхуягийг шахаж байгаад бизнесээ явуулах гэж үзээд барахгүй болохоор нь онц байдал нэрийн доор залгиагаа хийж байна гэж харж байна Нүүрсээ их зармаар л байсан юм бол хил дээр байгаа хил гаалийнхнийгаа шахаж байгаад квотыг нь алт дээр л нэмэх байсан шдээ
Хотгор шанагыг зарж идсэн Увсын буурал гичий дараагийн хоолондоо орж байгаа бололтой. Увсын хар лаларуудын хар чатганд орж байгаа Оюулзгана, Дараагийн намын дарга болох Амарбаясгалан нар тэнэг байна.
Их л бодолтой хандаарай.Сөрөг талын идэш болох вийдээ.Олгой хагаравч тогоон дотроо.Ирэх жилийн нүүрсний орлого тасалдвал 24 оны сонгуульд сөргөөр нөлөөлж нөгөө сөрөг нөхдүүд л олз болох байхдаа.Мэдээж бусармаг зүйлийг арилгах ёстой
Ganbat ni bas popduu gar ymaa.
Ганхуягыг намнаж хааж байгаад гэрээ байгуулж завшихндээ глг гэж
Гашуун сухайтын төмөр замын оффтейк гэрээний үнэ яахаараа бусад нэг төрлийн төмөр замуудаас өртөг нь 3.5 дахин их байнаа. Энийг л ил тодорхой болгож хайрла Ганбат аа