
Bot Sentinel гэх байгууллагаас цуглуулсан тоон мэдээллээс үзвэл аравдугаар сарын 27-оос арваннэгдүгээр сарын 1-ий өдрийн хооронд нийт 877,000 хэрэглэгч хаягаа идэвхгүй болгосон бол дээрх хугацаанд Твиттер 497,000 хэрэглэгчийн хаягийг хаасан байна. Энэ нь ердийнхөөс дор хаяж хоёр дахин өссөн тоо юм.
Bot Sentinel байгууллагын хувьд Твиттер дээрх 3.1 сая гаруй хуурамч байж болзошгүй хаягийг хянах ажил хийдэг бөгөөд тэдний ажигласнаар тухайн 6 хоногийн хугацаанд тэдний хянадаг 11,535 хаяг хаагдсан байна.
Мөн арваннэгдүгээр сарын нэгнээс хойш тэдний хянадаг 6,824 хаяг хаагдсан нь тэдний хянадаг байсан нийт хаягийн 0.5 хувийг эзэлж байгаа ажээ.
Түүнчлэн өөр нэг тоон баримтаас үзвэл Гүүгл платформ дээр “Хэрхэн өөрийн Твиттер хаягийг устгах вэ?” гэсэн хайлтын утга ердийнхөөс 500 хувиар нэмэгдсэн байна.
Эх сурвалж: UNILAD
Facebook
Twitter
Youtube


АНУ Трампын хөрөгтэй 1 ам.долларын зоос гаргалаа
Хүн дүрст роботын дэлхийн спортын II наадам эхэлжээ
Балбад хэдэн зуун жуулчин сураггүй алга болжээ
Америкийн визийн барьцааг 20 мянган доллар болгон нэмэгдүүлжээ
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө
Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ
Саудын Араб Азийн зах зээлд нийлүүлэх газрын тосны үнийг огцом бууруулжээ
И Жэ Мён НАТО-гийн уулзалтад оролцсоныхоо дараа Монгол Улсад айлчилна

Сэтгэгдэл бичих