Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингэнфэлдэрийг хүлээн авч уулзлаа. "Оюу Толгой" төсөл амжилттай хэрэгжсэнээр манай улсын төсвийн болон үндэсний ханган нийлүүлэгчдийн орлого нэмэгдэхийн сацуу Монголын залуучууд уул уурхайн шинэ техник технологи эзэмшиж, барууны бизнесийн арга барилд суралцаж буй нь үнэлж барашгүй хөрөнгө оруулалт болохыг Гадаад харилцааны сайд онцлон тэмдэглэв.
Хатагтай Дэйрдрэ Лингэнфэлдэр "Оюу Толгой" төслийн үйл ажиллагааны явцын талаар товч мэдээлэл хийж, төслийн олборлолт болон санхүүгийн үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу хэрэгжин, сайн чанарын зэс болон хүдрийн тогтвортой үйлдвэрлэлд түлхүү анхаарал хандуулж буйгаа танилцуулав. Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг "Оюу Толгой" уурхайн үйл ажиллагаатай танилцахыг Дэйрдрэ Лингэнфэлдэр урив.
Facebook
Twitter
Youtube


Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд зочиллоо
Вьетнам улстай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
М.Нарантуяа-Нара Х.Булгантуяагийн дараа Үндсэн хууль зөрчсөн хоёр дахь эмэгтэй гишүүнээр тодорч, Ерөнхий сайд Н.Учралын бүрэн эрхэд халдав уу
Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа
“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Сэтгэгдэл бичих