Энэтхэг ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүнийг худалдаж авсаар байх болно гэв


11-р сарын 9
13 цаг 04 минут

Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Субраманям Жайшанкар ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүн үргэлжлүүлэн худалдан авсаар байх болно хэмээн өчигдөр өдөр мэдэгджээ.

Жайшанкар болон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар мөн өдөр Москва хотноо дээд хэмжээний уулзалт хийсэн бөгөөд уг уулзалтын дараа зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ "ОХУ бол найдвартай, олон жилийн турш шалгуурыг давсан түнш юм" гээд дээрх мэдэгдлийг хийсэн байна.

“Их 7”-гийн бүлэг ирэх сарын эхнээс Оросын газрын тосны бүтээгдэхүүний үнэд дээд хязгаар тогтоох шийдвэрийг эцэслэн баталсан талаар ямар бодолтой байгааг асуухад тэрээр “Энэтхэг бол газрын тос, байгалийн хийн хэрэглээгээрээ дэлхийд гуравдугаарт ордог ч орлогын түвшин тийм ч өндөр биш" хэмээн тэрээр цохон тэмдэглэсэн байна.

“Ний нуугүй хэлэхэд ОХУ-тай харилцах харилцаа бидний талд ашигтай байгаа нь олон ч зүйлээс тодорхой харагдаж байна. Хэрэв бидэнд ашигтай байгаа бол бид үүнийг хадгалж авч үлдэхийг хүсэх нь гарцаагүй” хэмээжээ.

Өнгөрсөн хоёрдугаар сард ОХУ Украин руу халдан түрэмгийлснээс хойш тус улсын эсрэг барууны орнууд хориг арга хэмжээг өргөн хүрээтэйгээр авч хэрэгжүүлсээр байгаа билээ. Харин энэ үеэс хойш Энэтхэг улс нь ОХУ-ын газрын тосны салбарын томоохон хэрэглэгч болоод байгаа ба импортын хэмжээгээр БНХАУ-ын дараа хоёрдугаарт бичигдэх болсон байна.

Түүнчлэн мөн өдөр хоёр улсын сайд нар батлан ​​хамгаалах салбарын төслүүдэд хамтран ажиллах талаар хэлэлцсэн аж. Тодруулбал хоёр улс хамтран орчин үеийн цэргийн техникийг үйлдвэрлэх, цаашлаад технологийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцсон болохыг сайд Лавров хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэв.

Тэрээр үргэлжлүүлэн ОХУ-ын зүгээс цөмийн болон сансрын салбарт ч нягт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Жайшанкар сайдад уламжилсан хэмээн онцлов.

Эх сурвалж: Yonhap



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүд томилогдов4 цаг 15 минутын өмнөУлсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 цаг 27 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ6 цаг 32 минутын өмнөУс хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв8 цаг 42 минутын өмнөАвлигатай тэмцэх газраас өгсөн зөвлөмжийн дагуу 761,1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв8 цаг 48 минутын өмнөТамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ8 цаг 59 минутын өмнө“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна9 цаг 5 минутын өмнөИрэх сарын 1-нээс гэр хорооллын айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна10 сар 23. 11:46Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцаж, төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ10 сар 23. 11:41Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо10 сар 23. 11:33Замын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу10 сар 23. 10:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа10 сар 23. 10:15"Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг"10 сар 23. 10:05Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа10 сар 23. 10:01Паралимпын мөнгөн медалиас Азийн наадмын алтан медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ10 сар 23. 9:52Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав10 сар 23. 9:37Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна10 сар 23. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 23. 9:27“Уулс, үүлсийн дунд: Нүүдэлчдийн мөрөөр” уран баримлын инсталляцыг Берлин хотноо толилуулж байна10 сар 22. 15:55Цаг агаарын үзэгдлийн болон аюултай үзэгдлийн мэдээллийг хүргэж байна10 сар 22. 15:27Цахим залиланг таних www.zalilan.113.mn хуудас ажиллаж байна10 сар 22. 15:18Берлин хотноо Монголын орчин үеийн дүрслэх урлагийн онцлох үзэсгэлэнг дэлгэлээ10 сар 22. 15:13Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо10 сар 22. 12:58УИХ-ын гишүүн З.Мэндсайханы ажлын тайлан10 сар 22. 12:532027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна10 сар 22. 12:48ГЕГ: 4 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 8.260 кг алтыг Улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлэн, таслан зогсоолоо10 сар 22. 12:35УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 22. 11:03Хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ10 сар 22. 10:45Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа10 сар 22. 9:46Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа10 сар 22. 9:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.