
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хэвлэлийн нарийн бичгийн дарга Карен Жан-Пьер “Конгрессын завсрын сонгуулийн үр дүнгээс үл хамааран Вашингтон Украиныг дэмжих болно. АНУ-ын дэмжлэг тогтвортой, хөдлөшгүй болно гэдэгт бид итгэлтэй байна" гэж өнгөрсөн даваа гарагт мэдэгдсэн.
Түүний хэлснээр, Байден Украинд үзүүлэх тусламжийн асуудлаар нам дамнасан хамтын ажиллагааг аль болох эрэлхийлж байгаа гэнэ.
Харин Төлөөлөгчдийн танхимд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байгаа Бүгд найрамдах намын тэргүүн Кевин МакКарти өмнө нь АНУ Украинд үзүүлэх цэргийн болон эдийн засгийн тусламжаа бууруулах талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Хэдийгээр Бүгд найрамдахчууд Киевийг үргэлжлүүлэх дэмжих шаардлагатай гэж үзэж байгаа ч намын төлөөлөгчид АНУ-ын Украинд үзүүлж буй тусламжийн хэмжээг удаа дараа шүүмжилсээр ирсэн.
Өнөөдрийн байдлаар АНУ Укрианы зэвсэгт хүчнийг пуужин харвах төхөөрөмж, нисгэгчгүй онгоц, их бууны сум, машин техникээр хангадаг. 2022 оны тавдугаар сард Конгресс мөн 40 тэрбум долларын тусламжийн багцыг олгохоор тохиролцсон.
Конгрессын завсрын сонгуульд Бүгд найрамдахчууд ялалт байгуулбал Маккарти Төлөөлөгчдийн танхимын дарга болж магадгүй гэж таамаглаж байгаа аж.
АНУ-ын Ерөнхийлөгч, Ардчилсан намаас нэр дэвшсэн Жо Байденыг “ Ройтерс” агентлагийн өчигдөр нийтэлсэн олон нийтийн санал асуулгаар дүнгээр түүнийг төрийн тэргүүний хувьд хүлээн зөвшөөрөх нь Америкийн хүн амын 39 хувь болж буурчээ.
Facebook
Twitter
Youtube


Бишкект болох Шакирагийн концертыг 30 мянган жуулчин үзнэ
Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ
Анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо
Дэлхийн томоохон эдийн засгууд мөнгөний бодлогоо чангарууллаа
Японд үер, хөрсний гулгалтын аюулаас сэрэмжлүүлэв
Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ
Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна
Букерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ

Сэтгэгдэл бичих
Путинтэй нийлэхгүй юу өөр дайчихаар газарууд юу байна.