Украины ерөнхийлөгч Москватай хэлэлцээ хийх нөхцөлөө нэрлэжээ


11-р сарын 9
15 цаг 35 минут

Киевийг Москватай яриа хэлэлцээ хийхийг ятгаж байгаа гэдэг мэдээлэл өрнөдийн хэвлэлүүд гарсны дараа Украины ерөнхийлөгч Володимир Зеленский ийм яриа хэлэлцээ хийх нөхцөлийг нэрлэсэн талаар хэвлэлүүд мэдээлж байна. АНУ-ын өндөр албаныхны зүгээс Киевийг Оростой яриа хэлэлцээ хийхэд бэлэн байдал харуулахад уриалсан гэдэг мэдээлэл хэд хоногийн өмнө Вашингтон пост сонинд гарч байсныг хэвлэлүүд энэ үеэр мөн сануулж байна.

Телеграм сувагтаа нийтэлсэн энэ бичлэгтээ Зеленский, “улсынх нь нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сэргээх, НҮБ-ын дүрмийг хүндэтгэх, дайнаар учирсан бүх хохирлыг барагдуулах, цэргийн гэмт хэрэгтэн нэг бүрт шийтгэл ногдуулах, мөн дахин ийм явдал гаргахгүй байх баталгаа гаргуулах гэсэн шаардлагуудыг” дахин нэрлэжээ. Мөн энэ шаардлагууд туйлаас ойлгомжтой гэдгийг тэр бас дурдсан байгаа юм байна. Киевийн хүчнийхэн Херсоныг эзэлж авсан тохиолдолд Украины асуудлаар хэлэлцээ эхэлж болох юм гэдэг барагцаа тооцоолол АНУ болон НАТО-гийн орнуудад байгаа тухай италийн “Ла репаблика” сонинд мөн мэдээлж байсан байна. Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын тухайд, Москва Украинтай яриа хэлэлцээ хийхэд бэлэн хэвээр байгаа боловч Киев татгалзсаны улмаас боломжгүй байгаа гэдгийг мэдэгдэж байжээ. Үүний зэрэгцээ Америкийн Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жейк Салливан сүүлийн хэдэн сарын туршид Оросын өндөр албаныхантай холбоо харилцаатай байсан гэдгээ нотолсон байна. Кремлиэс холбоо таслахгүй байх АНУ-ын эрх ашгийн үүднээс энэ харилцааг өрнүүлж ирсэн гэж Салливан даваа гарагт Нью-Йоркт болсон нэгэн арга хэмжээн дээр ярьжээ.

Би-Би-Си-гийн мэдээлснээр, Салливан Оросын Холбооны аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев, Кремлийн гадаад бодлого эрхэлсэн зөвлөх Юрий Ушаков нартай хэлэлцээ хийж байсан байна. Тэд Украины дайнд цөмийн зэвсэг хэрэглэж улам даамжрах эрсдлээс сэргийлэх арга замуудыг хэлэлцэж байсан гэдгийг энэхүү яриа хэлэлцээнд ойр өндөр албаны эх сурвалжууд “Уолл стрит жорнэл”-д мөн мэдээлжээ. Оростой хэлэлцээ хийх нь зүйтэй гэдэг байр суурь дээр өнөө хэр бат зогсч байгаа Ерөнхийлөгч Байдений хамгийн өндөр тушаалын зөвлөхийн нэг гэж тооцогддог Салливан, Москватай холбоо харилцаатай байх нь “энэ хямралд оролцогч улс болгоны ашиг сонирхолд нийцнэ” гэдгийг хэлсэн байна. АНУ-ын үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Эдриен Уотсон энэ мэдээллийг нотлохоос татгалзсан бол, Кремлийн Хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өрнөдийн сонинуудыг “элдвийн түүх домог нийтэлдэг” гэж буруутгасан байна. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карин Жан-Пьер харин Оростой яриа хэлэлцээ явуулах эрх нь АНУ-д бий гэж өчигдөр мэдэгджээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүд томилогдов4 цаг 15 минутын өмнөУлсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 цаг 27 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ6 цаг 33 минутын өмнөУс хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв8 цаг 42 минутын өмнөАвлигатай тэмцэх газраас өгсөн зөвлөмжийн дагуу 761,1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв8 цаг 48 минутын өмнөТамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ8 цаг 59 минутын өмнө“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна9 цаг 5 минутын өмнөИрэх сарын 1-нээс гэр хорооллын айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна10 сар 23. 11:46Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцаж, төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ10 сар 23. 11:41Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо10 сар 23. 11:33Замын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу10 сар 23. 10:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа10 сар 23. 10:15"Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг"10 сар 23. 10:05Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа10 сар 23. 10:01Паралимпын мөнгөн медалиас Азийн наадмын алтан медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ10 сар 23. 9:52Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав10 сар 23. 9:37Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна10 сар 23. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 23. 9:27“Уулс, үүлсийн дунд: Нүүдэлчдийн мөрөөр” уран баримлын инсталляцыг Берлин хотноо толилуулж байна10 сар 22. 15:55Цаг агаарын үзэгдлийн болон аюултай үзэгдлийн мэдээллийг хүргэж байна10 сар 22. 15:27Цахим залиланг таних www.zalilan.113.mn хуудас ажиллаж байна10 сар 22. 15:18Берлин хотноо Монголын орчин үеийн дүрслэх урлагийн онцлох үзэсгэлэнг дэлгэлээ10 сар 22. 15:13Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо10 сар 22. 12:58УИХ-ын гишүүн З.Мэндсайханы ажлын тайлан10 сар 22. 12:532027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна10 сар 22. 12:48ГЕГ: 4 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 8.260 кг алтыг Улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлэн, таслан зогсоолоо10 сар 22. 12:35УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 22. 11:03Хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ10 сар 22. 10:45Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа10 сар 22. 9:46Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа10 сар 22. 9:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.