Хүннү рок урсгалаар Европыг сэрээсэн “The Hu”


11-р сарын 10
7 цаг 41 минут

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хөгжим хэмнэл” буландаа хүннү рок урсгалаар уран бүтээлээ туурвиж, эх орноосоо илүү дэлхийд алдаршиж, Европын орнуудыг байлдан дагуулж буй “The Hu” хамтлагийн тухай түүхийг хүргэж байна.

 

ЭХЛЭЛ ЦЭГ. ЕСӨН ЖИЛИЙН ХАЙЛТЫН ҮР ДҮН

Монголын хөгжмийн ертөнцийн анхдагч студийн нэг нь “Сонор” студи билээ. Энэхүү студийг хөгжмийн зохиолч Б.Халиун, Б.Дашдондог нар хамтран байгуулсан түүхтэй. Манай рок поп хөгжмийн урсгалын уран бүтээлчдийн хувьд “Сонор” студиэр дуугаа бичүүлээгүй, уран бүтээл нь дамжаагүй дуучин гэж үгүй. Тус студи  хүчээ авсан буюу 2000 оны ихээр хөгжмийн зохиолч, продюссер Б.Дашдондогийг монгол язгуур урлагаа дэлхийд хэрхэн сурталчлах вэ гэсэн бодол ээрэх болжээ. Энэхүү бодлынх нь учиг зангилаа нь хүннү рок чиглэлээр уран бүтээл хийх хамтлаг болж өргөжсөн гэдэг. Энэ бодолдоо хөтлөгдөн есөн жил хайсны эцэст хүсэл зорилго, хүрэх цэг нь тодорхой өнөөдрийн “The Hu” хамтлагийн эхлэл 2016 онд тавигдсан түүхтэй. Тус хамтлагийн анхны хамгийн алдартай бүтээл нь “Yuve yuve” дуу нь юм. Энэ дуу тухайн үед “Youtube” хуудсанд 49 мянган хүний хандалт авч байлаа. Энэхүү амжилтынхаа дараа  нэгэнт гол зорилго нь тодорхой байсан тул тэд эргэлт буцалтгүйгээр Европ тивийг зорив.

 

ӨРНӨЛ ЦЭГ. “BILLBORD”-ИЙГ ТЭРГҮҮЛЖ ЭХЛЭВ

 

Хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай байж, хичээнгүй хөдөлмөрлөсний хүчинд 2019 оноос The Hu” хамтлагийн нэр Европод цуурайтаж эхэлсэн юм. Тус оны есдүгээр сарын 13-нд анхны цомог болох “Гэрэг”-ийг өлгийдөж авчээ. Энэ цомог 12 хоногийн дотор дэлхийн хамгийн алдартай хөгжмийн суваг болох “Billbord”-ийн “World albums” төрлийг тэргүүлсэн байдаг. Энэ бол Азийн элгэнд орших гурвөн сая хүн амтай монголчуудын дэлхийн хөгжмийн ертөнцөд хийсэн хамгийн том тэсрэлт байлаа. “Гэрэг” цомогт хамтлагийн хит бүтээлүүд болох “Wolf Totem”, “Yuve Yuve”, “Shoog shoog” зэрэг нийт есөн дуу багтсан байдаг. Энэ цомог өдгөө ч дэлхийн зах зээл дээр хамгийн борлуулалт өндөртэй цомгийн нэгээр нэрлэгдсээр байгаа билээ.  Үүнээс гадна “iTunes” чаартын рок дууны төрөлд тус хамтлагийн “Wolf Totem” бүтээл нэгдүгээрт, “Yuve Yuve yu дуу нь тавдугаарт  жагссан билээ. “Wolf Totem” уран бүтээлийн энэхүү үзүүлэлт алдарт “The Queen” хамтлагийн “Bohemian Rapsody” дууг ардаа орхиж тэргүүлсэн нь гайхалтай биш гэж үү.

 

УРАГШЛАХ ЦЭГ. АМЖИЛТТАЙ АЯЛАН ТОГЛОЛТУУД

Хүннү рок урсгалыг дэлхийд сурталчилж, үргэлж үндэсний хувцсаараа гоёсон залуусын хувьд 2019 оноос албан ёсоор аялан тоглолтууд нь эхэлж байлаа. Тус хамтлаг 2019 оны есдүгээр сараас АНУ болон Латин Америкийн орнуудаар 20 гаруй аялан тоглолтыг хийсэн юм. Харин он дуусах мөчид энэ тоо 40 болж нэмэгдээд байв. Харин 2021 оны байдлаар тэд дөрөвдүгээр сард аяллаа эхлүүлж, есөн сарыг дуустал дуу хоолойгоо хүргэж  байв. 2019-2021 оны хооронд “The Hu” хамтлаг давхардсан тоогоор Хойд Америкийн нутгийн  56 хотоор 60 удаагийн том тоглолтыг зохион байгуулсан байдаг. Мөн тэдний дууг сонсогчид “iTunes store”-оос хамгийн их татаж авснаар шилдэг 100 рок дууны чаартыг тэргүүлж байсан удаатай. Үүнээс гадна тус хамтлаг  Герман, Дани, Чех, Швед зэрэг улсад 15-50 мянган үзэгчтэй битүү цэнгэлдэхэд тоглолтуудаа амжилттай зохион байгуулсан.  “The Hu” хамтлагийн өөр нэгэн тэсрэлт нь домогт "Metallica" хамтлагийн “Sad but true” дууг хүннү рок урсгалаар шинэчилсэн явдал юм. Ингэснээр, "Spotify"-д 142 сая хүн сонссон нь рекорд болж мөнхрөв. Ингэхдээ, анхын хувилбарыг гажуудуулалгүй монгол хэлээр, үндэсний хөгжим, хөөмийг хослуулсан нь сонсогчдод шинэ мэдрэмж төрүүлсэн билээ.

 

ОРГИЛ ЦЭГ. "COACHELLA-2022" –Д ОРОЛЦСОН АНХНЫ МОНГОЛ ХАМТЛАГ

 

Энэ оны дөрөвдүгээр сард "Coachella-2022" рок хөгжмийн наадам амжилттай болж өндөрлөсөн. Энэ наадамд Монголоос анх удаа "The Hu" хамтлаг урилгаар оролцсон юм. Тэд дэлхийн тайзнаа алдарт  “Шихихутуг” дуугаа эгшиглүүлснээр дэлхийн хамтлаг болсноо томоос томоор зарлав.  Энэ наадамд дэлхийн өнцөг булан бүрээс амьд хөгжмийн хамтлагууд ирж, уран бүтээлээ хүргэдэг уламжлалтай. "Coachella-2022"   фестивалиар хөгжим сонирхогчид дэлхийн хөгжмийн, ялангуяа рок хөгжмийн дэвшлийг тодорхойлсоор ирсэн. Тиймээс ч анх удаа монгол хамтлаг оролцсон нь нэр төрийн хэрэг юм.

 

ИРЭЭДҮЙ ЦЭГ. ТӨГСГӨЛ ҮГҮЙ

 

Монголын түүх соёл, язгуур урлагийн гайхамшгийг дэлхийд таниулж, морин хуураа үүрээд оргил өөд тэмүүлж яваа “The Hu” хамтлагт төгсгөл гэж үгүй билээ. Хүсэл мөрөөдлийнхөө зүгт гар гараасаа бариад тэд илүү өндөр уулын оргилд нь хүрэх зорилготой. Одоогийн байдлаар тус хамтлагийн хоёр дахь цомог болох “Rumble of Thunder" бэлэн болоод байна. Энэ цомогт "Учиртай гурав", "Шихихутаг", "Татар дайчин", "Хар аянга", "Байгаль эх" зэрэг 13 дуу багтжээ. Тэд мэдээж энэ цомгоороо хөгжмийн ертөнцөд дахин тэсрэлт хийнэ. Угаасаа тэдэнд ухрах зам байхгүй.

 

 

Хамтлагийн продюссер Б.Дашдондогийн хэлсэн таван эшлэл:

 

-Би аавдаа, өвөг дээдэстээ зориулж нэг сайхан дуу хийх юмсан гэж их бодож явсан. Тэр дууг яаж хийх вэ гэж бараг жил шахуу эргэцүүлсэн. Миний аавын төрсөн нутаг Ховд аймгийн Чандмань сум. Хөөмий, хархирааны эх нутаг. Маш эрчтэй, хийморьлог дуу хийх сэдлийг эндээс л олсон доо. Улмаар энэ бодлоос минь “The Hu” хамтлаг бий болсон.


-“The Hu” хамтлагийг үүсгэн байгуулахын тулд есөн жилийн хугацаа зарцуулжээ. Энэ хугацаанд 4-5 жилийг судалгааны ажилд зарцуулсан. “Хүннү” рок урсгал бидний өвөг дээдсийн үед л зохиогдчихсон байж ээ. Ийм үндэслэлийг л  “The Hu” дэвшүүлж, уран бүтээлээ туурвидаг.


-Өнөөдөр дэлхийд рок хөгжим дээд цэгтээ тултлаа хөгжчихсөн. Тэр хөгжил нь нэг л хэвийн шинжтэй болоод их удсан гэж мэргэжилтнүүд дүгнэсэн. Ийм ойлголттой байсан хүмүүст “The Hu” хамтлаг цоо шинэ хуудсыг нээж өглөө.


-“The Hu” бол Монголын нэрийг дэлхийд гаргаж байгаа хамгийн анхны рок хамтлаг. Английн нэрт судлаачийн хэлснээр дэлхийн рок урсгал хөгжлийнхөө дээд түвшинд очоод бараг унтрах тийшээ хандаж байхад “The Hu” хамтлаг дахин амьсгалуулж аварч чадсан гэж хэлсэн. Тэгэхээр манай хамтлаг рок урсгалд цоо шинэ амьсгал оруулж өгсөн.


-Олон зүйлийг туршиж байж уран бүтээлээ хийдэг. Өвгөдийнхөө түүх рүү их ордог. Хүмүүсээс сонсоно, өөрөө бас судална.. Өөрийнхөө толгойг цэнэглэж, оюун ухаан дотроо боловсруулж байгаад бичнэ. Энэ чинь өөрөө их цаг шаарддаг ажил. Уран бүтээл гэдэг чинь өнөөдөр зохиогоод маргааш дуулаад гаргачихдаг зүйл биш шүү дээ.

 

“The Hu” хамтлагийн түүхэн амжилтууд

 

“Wolf totem” дуу YouTube-д орсноос хойш найман сарын хугацаанд нийт 27 сая гаруй хандалт авсан. Харин бусад хөгжмийн сувгуудын үзүүлэлтийг нийлүүлэхэд 70 саяын үзэлттэй байжээ.


Монгол залуусыг Герман, Францын 65 мянга, 100 мянган үзэгчийн багтаамжтай стадионуудад ирж тоглолтоо хийгээч гэж урьсан.


“Yuve yuve” дуу 15.4 сая үзэлттэй  байсан бол өдрийн дотор 16 мянгад хүрч, хөгжмийн сувгуудын өдрийн амжилтыг эвдсэн.


“Гэрэг” цомог нь АНУ-ын зарим хотуудад тав хоногийн хугацаанд зарагдаж дууссан нь шинэ рекорд болж мөнхрөв.


Алдарт дуучин Элтон Жон “The Hu” хамтлагийн үнэнч бишрэгч болсноо твитер хуудсаараа зарлаж “Өмнө нь ийм гайхалтай хамтлаг сонсож байгаагүй” гэж бичжээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



49.0.137.164Hun !   • 2022, 11 сарын 10. 14 цаг 33 минут

Ulam ih amjilt! Ner aldart hureh tusam daruu ZUV baizgaagaarai



Шинэ мэдээ

ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө4 цаг 38 минутын өмнө"Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна5 цаг 28 минутын өмнөХХААХҮЯ: Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй5 цаг 33 минутын өмнөАвлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ5 цаг 42 минутын өмнөШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ5 цаг 46 минутын өмнөХилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь6 цаг 18 минутын өмнөХөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ9 цаг 8 минутын өмнөАлба хаагчид утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргажээ9 цаг 12 минутын өмнөГаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв9 цаг 45 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна9 цаг 48 минутын өмнөП.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо10 сар 5. 9:58Олон улсын хөлбөмбөгийн холбоотой нягт хамтран ажиллана10 сар 5. 9:51Хөрс хөлдөх хугацааны урьдчилсан мэдээ10 сар 5. 9:48“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ10 сар 5. 9:40Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав10 сар 5. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан10 сар 5. 9:00“Хатан мээж хайрхан” компани “Хүнсний хувьсгал”-ын дүнд хүчин чадлаа өргөтгөжээ10 сар 4. 12:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Булган аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 3. 14:10“Эрдэнэт хивс” ХХК дотоодын зах зээлийн 88 хувийг хангаж байна10 сар 3. 13:40Хүний эрхийн дэд хороо "Өсвөр насны хүнтэй холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шинэчлэл: Хуулиас хэрэгжилт рүү" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа10 сар 3. 13:40Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав10 сар 3. 13:37Зэвсэгт хүчний 186 дугаар анги 1.3 сая мод тарьж, ургуулжээ10 сар 3. 13:35“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 56 жил тогтвортой ажиллах нөөцөө баталгаажуулжээ10 сар 3. 13:32Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 81, 129 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг баталж, Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 3. 13:29Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олонд талархал илэрхийлэв10 сар 3. 13:23Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ10 сар 2. 13:04Нийслэлийн 13 байршилд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх өндрийн камер байршуулжээ10 сар 2. 12:59Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 2. 12:44Г.Уянга: Найруулагч Б.Баатарыг тагнуулынхан гэрийнх нь гаднаас авч явжээ10 сар 2. 12:35Найруулагч Б.Баатарын шүүх хурлыг өнөөдөр 13:30 цагт товложээ10 сар 2. 11:33
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.