"MGL-1 Fighting Championship": 57 кг-ийн аварга шалгаруулах тэмцээн болно


11-р сарын 10
9 цаг 43 минут

Монголын тулааны шилдэг тамирчдын холбооноос "MGL-1 Fighting Championship" холимог тулааны 57 кг-ийн аварга шалгаруулах тэмцээн 18 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Энэ удаагийн тулаанд Баянхонгор аймгийн харьяат "Голдан стар" клубийн тамирчин Б.Цэндсүрэн, 112 академийн тамирчин Т.Нямжаргал нар аваргын бүсийн төлөө өрсөлдөх юм.

Б.Цэндсүрэнгийн хувьд найман удаа мэргэжлийн тулаан хийж байснаас долоод нь ялжээ. 2021 оны 57 кг жингийн номер нэг тамирчин тэрбээр энэ удаад хүч, чадвараа үзүүлэх нь.

Түүнтэй өрсөлдөх Т.Нямжаргалын тухайд зургаан удаа тулалдаж байснаас  зургууланд нь ялсан амжилттай тамирчин аж.

Тэмцээн арваннэгдүгээр сарын 19-ны өдөр зохион байгуулж, нийт есөн тулаан өрнүүлнэ. Үүний долоог нь холимог тулааны, хоёрыг нь өсвөрийн кик боксын дүрмээр явуулах юм.

Тэмцээн зохион байгуулж буй "Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо"-г 2009 онд Ж.Нарантунгалаг, Ч.Махбал, Ө.Гантөмөр, Б.Галбаатар, Ч.Наранбаатар нарын санаачилгаар үүсгэн байгуулжээ. Тэд мэргэжлийн тулааныг Монголд хөгжүүлэх, дэлхийд өрсөлдөх мэргэжлийн тамирчин бэлдэх, хүүхэд залууст зөвөөр таниулах, тэмцээн зохион байгуулах зорилготой аж.

Тус холбоо MGL-1 FIGHTING CHAMPIONSHIP нэртэй аваргын бүсийн төлөөх тулааныг 18 удаа, MGL-1FIGHT NIGHT ранг өсгөх тулааныг таван удаа, нийт 23 тулааныг 13 жилийн турш тасралтгүй зохион байгуулж байна.

Тэмцээнээ анх мэргэжлийн кик боксын дүрмээр зохион байгуулсан бол 2010 оноос хойш холимог тулааны төрлөөр аваргаа шалгаруулж эхэлжээ.

Энэ хугацаанд холимог тулааны кик боксын аварга Ж.Нарантунгалаг Ази Номхон далай орнуудын "Legend FC" аваргын бүс, "ONE CHAMPIONSHIP" холбооны дэлхийн аваргын бүсийг авч Монгол Улсын Гавьяат тамирчин болсон билээ.

Мөн тус холбооноос зохион байгуулсан тэмцээний аваргууд тив, дэлхийд нэрээ гаргасаар байна. Тухайлбал, АНУ-ын UFC холбоонд 66 кг жингийн аварга Д.Батгэрэл, "One championship" холбоонд 57 кг жингийн аварга О.Пүрэв, 70 кг жингийн аварга Ц.Амарсанаа, 65 кг жингийн аварга З.Шинэчагтага, БНСУ-ын холимог тулааны Road холбоонд 61 кг жингийн аварга МУГТ Б.Дамланпүрэв, 70 кг аварга Х.Амартүвшин, 57 кг жингийн аварга О.Отгонтулга, 77 кг жингийн аварга Б.Батсүмбэрэл зэрэг аваргууд Монгол Улсын нэрийн өмнөөс тулалдсаар байна.

Тулаан болох 57 кг жинд 13 жилийн турш гурван аварга байсан бөгөөд Р.Отгонтулга хоёр, О.Пүрэв, н.Сүхбат тус бүр нэг удаа аваргын бүсийн эзэн болж байлаа.

Тэмцээн энэ сарын 19-нд “Crocus event hall”-д болно.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ9 цаг 56 минутын өмнөНийслэлийн 13 байршилд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх өндрийн камер байршуулжээ10 сар 2. 12:59Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 2. 12:44Г.Уянга: Найруулагч Б.Баатарыг тагнуулынхан гэрийнх нь гаднаас авч явжээ10 сар 2. 12:35Найруулагч Б.Баатарын шүүх хурлыг өнөөдөр 13:30 цагт товложээ10 сар 2. 11:33Чуулганаар төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ10 сар 2. 11:00ӨБХ: Оршуулгын газрын эмх цэгцийг хангах тухай өргөдлийг 100,237 иргэн дэмжжээ10 сар 2. 9:42ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ10 сар 2. 9:30Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 2. 9:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан10 сар 2. 8:59Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ10 сар 1. 12:47Иргэд бензиний хомсдолыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна10 сар 1. 12:38Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа10 сар 1. 10:51Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна10 сар 1. 10:48Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна10 сар 1. 10:05ЖЕТРО Монголд салбараа нээнэ10 сар 1. 9:39ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо10 сар 1. 9:33Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ10 сар 1. 9:24Дилов хутагтын "Замаасаа бүү хазайгаарай" хэмээх захиас ба НҮБ-ын индэр дээрх У.Хүрэлсүхийн дипломат амбиц10 сар 1. 8:44Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан10 сар 1. 8:38Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ9 сар 30. 17:16ШТС-уудын АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна9 сар 30. 14:49Философич Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том...9 сар 30. 14:41"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв9 сар 30. 14:35Дүүжин замын тээвэр 12 дугаар сард ашиглалтад орно9 сар 30. 11:55Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв9 сар 30. 11:46Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ9 сар 30. 10:00Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна9 сар 30. 9:50“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно9 сар 30. 9:47Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн байна9 сар 30. 9:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.