Холимог тулааны 57 кг жингийн аварга шалгаруулах тэмцээн болно


11-р сарын 10
11 цаг 38 минут

Монголын тулааны шилдэг тамирчдын холбооноос "MGL-1 Fighting Championship" холимог тулааны 57 кг жингийн аварга шалгаруулах тэмцээн 18 дахь удаагаа энэ сарын 19-нд “Crocus event hall”-д болно.

Энэ удаагийн тулаанд Баянхонгор аймгийн харъяат "Голдан стар" клубийн тамирчин Б.Цэндсүрэн, 112 академийн тамирчин Т.Нямжаргал нар аваргын бүсийн төлөө өрсөлдөх юм.

Б.Цэндсүрэнгийн хувьд 8 удаа мэргэжлийн тулаан хийж байснаас долоод нь ялжээ. 2021 оны 57 кг жингийн номер нэг тамирчин тэрбээр энэ удаад хүч, ур  чадвараа үзүүлэх бол түүнтэй өрсөлдөх Т.Нямжаргалын тухайд зургаан удаа тулалдаж байснаас бүгдэд нь ялсан юм байна.

Энэхүү тэмцээнд нийтдээ 9 тулаан өрнүүлнэ. Үүний долоог нь холимог тулааны, хоёрыг нь өсвөрийн кик боксын дүрмээр явуулах юм байна.

Тэмцээн зохион байгуулж буй "Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо"-г 2009 онд Ж.Нарантунгалаг, Ч.Махбал, Ө.Гантөмөр, Б.Галбаатар, Ч.Наранбаатар нарын санаачилгаар үүсгэн байгуулжээ. Тэд мэргэжлийн тулааныг Монголд хөгжүүлэх, дэлхийд өрсөлдөх мэргэжлийн тамирчин бэлдэх, хүүхэд залууст зөвөөр таниулсан тэмцээнийг зохион байгуулж ирсэн юм.

Тус холбоо MGL-1 FIGHTING CHAMPIONSHIP нэртэй аваргын бүсийн төлөөх тулааныг 18 удаа, MGL-1FIGHT NIGHT ранг өсгөх тулааныг 5 удаа, нийт 23 тулааныг 13 жилийн турш тасралтгүй зохион байгуулж байна.

Тэмцээнээ анх мэргэжлийн кик боксын дүрмээр зохион байгуулсан бол 2010 оноос хойш холимог тулааны төрлөөр аваргаа шалгаруулах болжээ.

Энэ хугацаанд холимог тулааны кик боксын аварга Ж.Нарантунгалаг Ази Номхон далай орнуудын "Legend FC" аваргын бүс, "ONE CHAMPIONSHIP" холбооны дэлхийн аваргын бүсийг авч Монгол Улсын Гавьяат тамирчин болсон юм.

Мөн тус холбооноос зохион байгуулсан тэмцээний аваргууд тив, дэлхийд нэрээ гаргасаар байна. Тухайлбал, АНУ-ын UFC холбоонд 66 кг жингийн аварга Д.Батгэрэл, "One championship" холбоонд 57 кг жингийн аварга О.Пүрэв, 70 кг жингийн аварга Ц.Амарсанаа, 65 кг жингийн аварга З.Шинэчагтага, БНСУ-ын холимог тулааны Road холбоонд 61 кг жингийн аварга МУГТ Б.Дамланпүрэв, 70 кг аварга Х.Амартүвшин, 57 кг жингийн аварга О.Отгонтулга, 77 кг жингийн аварга Б.Батсүмбэрэл зэрэг аваргууд Монгол Улсын нэрийн өмнөөс тулалдсаар байгаа.

Эх сурвалж: Montsame.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна1 цаг 41 минутын өмнөГэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэн хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа1 цаг 47 минутын өмнөБ.Пүрэвдагва: Нийслэл барилга байгууламж, дэд бүтцийн хөгжилтэй уялдсан иргэнд ээлтэй хот төлөвлөлтийг хэрэгжүүлж байна1 цаг 51 минутын өмнөЯпон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд3 цаг 38 минутын өмнөДЦС-5 төслийн талбайгаас 102.9 мянган шоо метр үнсийг зөөгөөд байна3 цаг 48 минутын өмнө"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ3 цаг 51 минутын өмнө“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв6 цаг 38 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал Далянийн аж үйлдвэрийн паркийн дата төвтэй танилцав6 цаг 42 минутын өмнөНийслэлийн Засаг даргын зөвлөлийн XI хуралдаанаар хотын нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх асуудлуудыг хэлэлцлээ6 цаг 45 минутын өмнөМонгол хүн анх удаа NBA-д данстай боллоо6 цаг 47 минутын өмнөЗасгийн газрын “Чөлөөлье” бодлогын хэрэгжилтэд орон нутгийн удирдлагуудын оролцоо, дэмжлэг чухал6 цаг 52 минутын өмнө“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” олон улсын чуулганыг дөрөв дэх удаагаа зохион байгуулна6 цаг 55 минутын өмнөХотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа7 цаг 35 минутын өмнө“Газар зүйн нэрийн жагсаалт батлах тухай” УИХ-ын 2003 оны 42 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа7 цаг 40 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь7 цаг 47 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан7 цаг 52 минутын өмнөЭмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Төрийн нууцын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 25. 21:15НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо6 сар 25. 21:10УИХ-ын дарга С.Бямбацогт Эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтнүүдтэй уулзлаа6 сар 25. 17:11Нийслэлийн боловсролын сургалтын байгууллагын хоол үйлдвэрлэлд нийлүүлэх хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн өмнөх уулзалт болно6 сар 25. 14:23Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ6 сар 25. 14:21Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив6 сар 25. 14:18Монгол Улсын Ерөнхий сайд асан Г.Занданшатар: Монгол Улс бол Зүүн Хойд Ази ба Төв Азийг холбогч улс6 сар 25. 14:08“Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа6 сар 25. 13:04Г.Занданшатар: Хуваагдлын үед Монгол холбогч байх ёстой6 сар 25. 13:00Дэлхийд тэргүүлэгч CATL компани Монгол Улсад төсөл хэрэгжүүлнэ6 сар 25. 12:46Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг6 сар 25. 12:42Хилийн боомтуудын 07 дугаар сард ажиллах цагийн хуваарь6 сар 25. 11:22УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 28 хуулийн төсөл хэлэлцэхээр товложээ6 сар 25. 11:19Монгол Улсын анхны геопарк нээлтээ хийнэ6 сар 25. 11:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.