Сагсан бөмбөг: Вьетнамын шигшээ багийн "Онцлоx" тоглогч Жастин Яан


11-р сарын 10
15 цаг 50 минут

2025 оны Ази тивийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөх эрхийн төлөөx D хэсгийн тоглолтууд энэ сарын 10-14 өдрүүдэд Улаанбаатар хотод болно.

Манай үндэсний шигшээ баг D хэсэгт Тайланд, Малайз, Вьетнам, Таити гэсэн 4 орны багтай хамт багтсан бөгөөд эдгээр 4 орны шигшээ багаас тус бүр нэг тоглогчийг Монголын сагсанбөмбөгийн холбооноос онцлон танилцуулж байгаа юм.

Вьетнамын шигшээ баг нь Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /ФИБА/-ны чансаанд 139-т бичигдэж байна. Түүхэндээ 2 удаа буюу 1963, 1965 онуудад Азийн АШТ-д оролцож байсан. Үүнээс хойш 57 жилийн хугацаанд нийт 27 удаагийн Ази тивийн АШТ-д тоосоо өргөж чадалгүй өнжжээ. Тэр ч утгаараа Вьетнамын сагсан бөмбөгийн холбоо үндэсний шигшээ багийнхаа амжилтад ахиц гаргах зорилгоор 2017 оноос хойш Америк мэргэжилтнүүдийг эх орондоо урин авчирч шигшээ багаа удирдуулж эхэлсэн байна. Үүний үр дүнд 2019 онд Вьетнамын шигшээ баг түүхэндээ анх удаа Олон улсын тэмцээнээс медаль хүртсэн нь Зүүн Өмнөд Азийн наадмын хүрэл медаль байв.

Мөн өнгөрсөн зун зохиогдсон Зүүн Өмнөд Азийн наадамд 4 дүгээр байрт орж, амжилтаа бататгах дөхсөн. Сүүлийн жилүүдэд гаргаж байгаа энэ үсрэнгүй амжилтад нь дасгалжуулалтын арга барил нөлөөлснөөс гадна АНУ-д төрж өсөж, сагсан бөмбөгийн боловсролыг багаасаа эзэмшсэн Вьетнам залуучуудын нөлөө их байсан. Эдгээр залуусын нэгэн төлөөлөл бол Жастин Еоунь /Justin Young/ юм. 

Вьетнамын шигшээ багийн довтлогч Жастин Еоунь нь 1993 оны 3 дугаар сарын 9-нд АНУ-ын Калифорни мужийн Монтерей Парк хотод төрсөн. Тэрээр багадаа гольф, теннис, усанд сэлэлтийн спортоор хичээллэж үзсэн ч үе тэнгийнхнээсээ өндөр байсан учраас 10 насандаа сагсан бөмбөгийн спортыг сонгожээ.

Анхандаа найзуудтайгаа цагийг зугаатай өнгөрөөх зорилгоор л тоглодог байсан ч жилээс жилд ур чадвар нь ахиж, удалгүй ахлах сургуулийнхаа шигшээ багт тоглоx болсон байна.

Энэ үеэс эхлэн тэрээр хотдоо өөрийнхөө нэрийг таниулж эхэлсэн бөгөөд ахлах сургуулиудын аварга шалгаруулах тэмцээнд гялалзаж, Их сургуулийн дасгалжуулагчдын хараанд өртжээ. Улмаар 2011 онд NCAA-н 3 дугаар дивизоны Чепмений Их сургуулийг сонгож, 4 жилийг үдсэн байна.

Төгсөх жилийнхээ улирал буюу 2014-15 оны улирал нийт 27 тоглолтод оролцоxдоо дунджаар 27.5 минутыг талбайд өнгөрүүлж, 8.6 оноо, 5.5 самбар, 1 оновчтой дамжуулалтыг дундчилсан. Их сургуулиа төгсөөд эх орондоо эргэн ирж, 2016 оноос Вьетнамын дээд лигт тоглож эхэлсэн байна. Анхны улиралдаа Хо Ши Мин Вингс багт тоглож дабл-дабл дундчилсан бөгөөд тус улирлаас эхлэн Вьетнамын сагсан бөмбөгийн дээд лиг эрчимтэй сэргэж, улсынхаа хамгийн олон үзэгчтэй лиг болсон юм.

Ташрамд сонирхуулахад, Вьетнам улсын Засгийн газар Ерөнхий боловсролын хөтөлбөртөө сагсан бөмбөгийн спортыг хичээл болгон нэмэгдүүлсэн. Энэ нь тус улс сагсан бөмбөгийн спортыг бодлогын түвшинд хэрхэн дэмжиж байгааг бүрэн илтгэж байна. 

Хэдий 29 настай ч шигшээ багийнхаа ахлагч хэдийнээ болсон Justin Young өнгөрсөн зуны Зүүн Өмнөд Азийн наадамд 6 тоглолтод оролцоxдоо 5 оноо, 6 самбар, 3 оновчтой дамжуулалтыг дундчилсан. Статистик үзүүлэлт нь даруухан байгаагийн шалтгаан нь өнгөрсөн зуны Вьетнамын бүрэлдэхүүнд Харвардын их сургуулийг төгссөн, NCAA-н 1-р дивизонд 4 жил тоглосон Christian Juzang /NBA-н Юта Жазз багийн рүүкий Johnny Juzang-н төрсөн ах/ гэж авьяаслаг холбогч байсан. Харин энэ удаагийн бүрэлдэхүүнд нь Christian Juzang багтаагүй учраас довтолгоо болон хамгаалалтын гол ачаа Justin Young-гийн нуруун дээр ирэх нь ойлгомжтой.

Вьетнамын шигшээ багийн энэ удаагийн бүрэлдэхүүн тун залуу байгаа. Мөн ах дүү Juzang болон Оклаxома Сити Тандер багийн рүүкий Jaylin Williams тэргүүтэй Вьетнам гаралтай Америк залуучууд үндэсний шигшээ багийнхаа төлөө тоглоод эхлэвэл энэ улс тивдээ ширүүн өрсөлдөгч болох магадлал өндөр байгаа. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Б.Уянга нар Олон улсын парламентын холбооны ассамблейн 153 дугаар чуулганд оролцлоо2 цаг 30 минутын өмнө2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа3 цаг 38 минутын өмнөӨнөөдөр Энгелсийн гудамжны замыг хэсэгчлэн хаана3 цаг 44 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан3 цаг 51 минутын өмнөИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв10 сар 9. 17:59“Айчи-Нагоя-2026” Азийн паралимпын V наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов10 сар 9. 15:13УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын ажлын тайлан10 сар 9. 11:24Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 12.9 хувиар өслөө10 сар 9. 11:19Баавгай суурин газар руу орж ирэх болсон нь самартай түй байтугай төө шиг их холбоотой10 сар 9. 9:44Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 9. 9:28Монгол Улсын зээлжих зэрэглэл 2026 онд “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа10 сар 9. 9:24Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан10 сар 9. 9:19Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав10 сар 8. 19:44Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгууллаа10 сар 8. 15:47Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална10 сар 8. 15:40Хадаж, бэлтгэсэн 1,000 боодол өвсийг хулгайлжээ10 сар 8. 13:54М.Мандхай: Хөдөө аж ахуйн салбарт их хэмжээний зөрчил байгааг бүгд мэдсэн учраас мөрдөж шалгах Хяналтын түр хороо байгуулж ажиллана10 сар 8. 13:47С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна10 сар 8. 13:42ГЕГ: Манай улс экспортод 16.1 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргажээ10 сар 8. 13:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдтэй уулзав10 сар 8. 13:28Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ10 сар 8. 12:54Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна10 сар 8. 12:46УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан10 сар 8. 11:05Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ10 сар 8. 10:41ЦЕГ: Баавгайд самардуулсан эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна10 сар 8. 10:33УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлын ажлын тайлан10 сар 8. 9:57Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь нарны цахилгаан станцын бүтээн байгуулалт 45 хувьд хүрчээ10 сар 8. 9:10Баавгай айл руу дайрч нэг хүн барьж, нэг хүнийг шархдуулжээ10 сар 8. 9:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан10 сар 8. 8:57Ерөнхий сайд асан Г.Занданшатар "Нэг Монгол" уулзалтад оролцож, залуустай үзэл бодлоо хуваалцав10 сар 7. 18:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.