ОХУ-г орхин, Казакстанд хоргодож буй Халимагууд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс тусламж хүсчээ


11-р сарын 10
16 цаг 40 минут
 
Казахстан улсын Алматы хотод буй ОХУ-ын иргэн Халимаг Монголчууд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гадаад Хэргийн сайд Б.Батцэцэг нараас тусламж хүсчээ.
 
 
Тэдний хүсэлтэд:
 
Хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлагдсанаас хойш бидний Ойрд Монгол үндэстний 20-иос 59 хүртэлх насны эрэгтэйчүүд төрсөн нутаг орноо буюу Халимаг улсаа орхин гарахаар шийдсэн билээ. Бидний төрөл төрөгсөд Орос улс болон Казахстан улсын хил хүртэл хэдэн километр үргэлжилсэн автомашин, хүмүүсийн дарааллыг явганаар туулсаар хүрсэн. Хувь заяаны эрхээр ОХУ-ын хилийн цаана гараад байгаа Ойрд Монголчууд - Халимагууд бид Америк, Европ болон Азид өөрсдийн ахан дүүст туслах бүлгүүдийг зохион байгуулан нэгдэцгээсэн болно. Бид манай ард түмний буюу та бүгдийн элэг нэгт ахан дүүсийн эсрэг явуулж буй геноцид үйл ажиллагааг зогсоохын төлөө өөрсдийн хийж чадах бүхнийг хийсээр ирсэн, хийж ч байна, мөн хийсээр ч байх болно.
 
Манай эрчүүдийн олонх нь одоогоор ах дүүгийн барилдлагатай, найрсаг Казахстан улсад сая сая оросын иргэдийн хамтаар Казахстаны ард түмний ачаар толгой хоргодох газартай болоод байгаа билээ.
 
Казахстаны ард түмэнд ОХУ-ын дотоодын болон хугацаа нь дууссан гадаад паспорттой Казахстан улсад саадгүй нэвтрэхийг зөвшөөрч гүн туслалцаа үзүүлсэнд нь талархаад баршгүй. Халимагуудын дийлэнх нь Монгол гэдэг уг үндсээ хадгалж үлдэх ёстой гэдгийг бат ойлгодог учраас Казахстаны хилээр давах үеэсээ л өөрсдийн түүхэн эх орондоо хүрэх зорилгыг өмнөө тавьж, улмаар Монгол руу явганаар алхаж хүрэхээр шийдсэн.
 
Казахстан улс Монголтой хиллэдэггүй тул тэд одоогоор ковидын улмаас хязгаарлалт тогтоогоод байгаа Хятад улсаар дамжин явах, эсвэл саяхан шинээр батлагдсан Оросын хуулийн дагуу тэр даруй баривчилж 15 жил шоронд хорих ял хүлээж буй Орос руу буцаж очихоос өөр аргагүй болоод байна. Дараа нь тэднийг “Путины тогооч – Пригожин” шоронд эргэж очингоо Украин дахь аллагаа үргэлжлүүлэхийн тулд өөрийн “Вагнер” ЦХК (Цэргийн хувийн компани)-даа бүртгэж авах болно.
 
Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,
 
Бид Танаас долоо хоногийн дотор хүмүүнлэгийн чартер нислэгээр Алматы хотын нисэх буудалд дээр байгаа та бидний ахан дүүсийг нүүлгэн шилжүүлж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна. Түүнчлэн, нислэгийн коридорыг Орос улсын бус харин Хятадын нутаг дэвсгэр дээгүүр дайран өнгөрүүлэхэд анхаарахыг хүсэж байна, учир нь саяхныг болтол иргэний агаарын хөлгүүдийг замаас нь саатуулж улмаар хүчээр газардуулан, зорчигчдыг нь баривчилсан тохиолдлууд гарч байсан билээ.
 
Тэдний олонх нь зөвхөн ОХУ-ын дотоодын паспорттой бөгөөд үүний улмаас олон улсын нислэгийн тийз худалдан авах боломжгүй байгаа тул бидний Ойрд Монгол ахан дүүсийг нислэгийн тийз бичихгүйгээр дээрх хүмүүнлэгийн олон улсын нислэгт жагсаалтаар бүртгэн тээвэрлэн авчрахыг Танаас хүсэж байгаа юм.
 
Эрхэмсэг хатагтай Монгол Улсын Гадаад хэргийн сайд аа,
 
Америк, Европ, Азид байгаа бид бүхэн дээрх хүмүүнлэгийн чартер нислэгийг саадгүй нэвтрүүлэх агаарын коридорыг хангахын төлөө бүхий л хүч чадлаа дайчилж өгөхийг Танаас хүсье, мөн түүнчлэн зөвхөн оросын дотоодын паспорттой буюу хугацаа нь дууссан ОХУ-ын гадаад паспорт бүхий та бидний ахан дүүсийг хилээр нэвтрүүлэх болон онгоцонд суулгахад туслахыг хичээнгүйлэн хүсэж байна.
 
Бидний олон олон ах дүүсийн хувьд энэ бол эцсийн найдлага юм шүү гэдгийг танд сануулах нь илүүц буй за, эс бөгөөс тэднийг аймшигтай гамшигт, гагцхүү бидний өвөө эмээ, аав ээж нарт 1943 оны 12 дугаар сарын жихүүн өдрүүдэд тохиолдсон, Халимаг – Ойрд Монголчуудын эсрэг үйлдсэн геноцидын улмаас үндэстний 60 гаруй хувийг хүйс тэмтэрсэнтэй дүйцэх үр дагаврууд хүлээж байгаа болно.
 
Манай эрчүүд Та бүгдийн дурсамжид Мөнх Хөх Тэнгэрийн дор дахин хэзээ ч эс орших ахан дүүсийн хувьд дурсагдан үлдэх үү, эсвэл Та бүгдийн хамт мөр зэрэгцэн зогсох уу гэдэг сонголт тулгараад байна. Гагцхүү Халимагууд - Ойрд Монголчуудын хувьд эзлэх Та бүгдийн байр суурь л тэдний устаж үгүй болох уу, амьдрах уу гэдгийг шийдэх болно.
 
Иймд, та бүхнээс өөрсдийн ахан дүүсийн амьдралыг сонгохыг хичээнгүйлэн гуйж байна.
 
Та бүгдийн саруул ухаанд итгэж найдан гүнээ хүндэтгэсэн,
 
Европ дахь Халимаг – Монголчууд гэжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



92.38.183.77ГАНАА   • 2022, 11 сарын 16. 15 цаг 07 минут

ТУСГААР тогтносон улс мөн бол халимаг буриад тува казак Хазар өвөр монгол ахан дүүсээ бид чадахаасаа хамгаалах ёстой шүү

202.9.40.68Зочин   • 2022, 11 сарын 13. 7 цаг 51 минут

Ямар өрөвдмөөр юм бэ? Яанаа,энэ хүмүүст санаа маш их зовж байна !!! Ёкатёрина хатан хааны үед нутгаа зорьсон халимгуудын нүүдэлчдийн хойноос цэргүүд явуулж аллага үйлдсэн,үлдсэнийг нь Сибирьт цөлсөн аймшигт түүхийг бид уншиж мэднэ шүү дээ. Энгийн иргэдэд ямар ч буруу байхгүй,улс төрчдийн харилцан ойлголцдоггүй гайгаар ямар ч гэм буруугүй цэл залуу хөвгүүд охид дайнд амь үрэгдэж байна. Эцэг эх,эмээ өвөө шигээ хэлмэгдлийн гамшгийг амсахгүй гэж чадлаараа чармайж байна,туслаачээ!!@

202.21.108.62MGL   • 2022, 11 сарын 12. 9 цаг 20 минут

Казахстанаас угаасаа УБ онгоц байнга байгаа биздээ

192.82.90.199Зочин   • 2022, 11 сарын 11. 7 цаг 06 минут

Аваачээ

202.55.188.108Иргэн   • 2022, 11 сарын 10. 21 цаг 38 минут

Туурга тусгаар Монгол улсын тэргүүн гадаад харилцааны сайд ажлын заачих юм байна л да.Бичгээ хэтэр хэмжээн дэ байж уу

103.212.119.186Зочин   • 2022, 11 сарын 10. 21 цаг 00 минут

Авах хэрэгтэй

192.82.87.124Зочин   • 2022, 11 сарын 10. 19 цаг 15 минут

авах хэрэгтэй. бид цөөхүүл шүү дээ.



Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Б.Уянга нар Олон улсын парламентын холбооны ассамблейн 153 дугаар чуулганд оролцлоо10 сар 10. 11:372026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа10 сар 10. 10:29Өнөөдөр Энгелсийн гудамжны замыг хэсэгчлэн хаана10 сар 10. 10:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан10 сар 10. 10:17Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв10 сар 9. 17:59“Айчи-Нагоя-2026” Азийн паралимпын V наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов10 сар 9. 15:13УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын ажлын тайлан10 сар 9. 11:24Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 12.9 хувиар өслөө10 сар 9. 11:19Баавгай суурин газар руу орж ирэх болсон нь самартай түй байтугай төө шиг их холбоотой10 сар 9. 9:44Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 9. 9:28Монгол Улсын зээлжих зэрэглэл 2026 онд “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа10 сар 9. 9:24Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан10 сар 9. 9:19Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав10 сар 8. 19:44Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгууллаа10 сар 8. 15:47Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална10 сар 8. 15:40Хадаж, бэлтгэсэн 1,000 боодол өвсийг хулгайлжээ10 сар 8. 13:54М.Мандхай: Хөдөө аж ахуйн салбарт их хэмжээний зөрчил байгааг бүгд мэдсэн учраас мөрдөж шалгах Хяналтын түр хороо байгуулж ажиллана10 сар 8. 13:47С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна10 сар 8. 13:42ГЕГ: Манай улс экспортод 16.1 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргажээ10 сар 8. 13:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдтэй уулзав10 сар 8. 13:28Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ10 сар 8. 12:54Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна10 сар 8. 12:46УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан10 сар 8. 11:05Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ10 сар 8. 10:41ЦЕГ: Баавгайд самардуулсан эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна10 сар 8. 10:33УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлын ажлын тайлан10 сар 8. 9:57Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь нарны цахилгаан станцын бүтээн байгуулалт 45 хувьд хүрчээ10 сар 8. 9:10Баавгай айл руу дайрч нэг хүн барьж, нэг хүнийг шархдуулжээ10 сар 8. 9:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан10 сар 8. 8:57Ерөнхий сайд асан Г.Занданшатар "Нэг Монгол" уулзалтад оролцож, залуустай үзэл бодлоо хуваалцав10 сар 7. 18:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.