“Үг”-ээр огцруулдаг болсон бол Л.Оюун-Эрдэнэ өөрөө ч явна шүү


11-р сарын 11
7 цаг 20 минут

Монголчуудын 85 хувь нь ухаалаг гар утас хэрэглэдэг. Хэдэн сарын өмнө ийм тоо гарсан. Энэ өнөөдөр өссөн үү гэхээс буураагүй нь лавтай. Ухаалаг гар утастай л бол фейсбүүк, твиттер хэрэглэхээс эхлээд бүгдээрээ цахим ертөнцөд амьдардаг болчихсон.

Цахим сүлжээний сайн тал их бий. Цаг хэмнэнэ. Явдал гамнана. Гэхдээ энд ашигтай, хэрэгтэй талуудыг нь нурших нь илүүц биз ээ.

Харин муу талуудаас нь ярихаас аргагүй болж байна. Шуудхан хэлэхэд, цахим сүлжээ “цаазын тавцан” болчихлоо. Захиалагч нь улстөрчид, гүйцэтгэгчид нь тролл нэртэй “хөтлөгчид”, хэрэглэгч буюу дагаж савагчид нь цахим сүлжээний жирийн хэрэглэгчид болоод байна. Өөрөөр хэлбэл, Монголын улстөрчид цахим сүлжээг улс төрийн бүхэл бүтэн акцын талбар болгожээ.

“Сэвсээр” байгаад төрийн шийдвэр гаргуулдаг болсон байна. Хамгийн эмгэнэлтэй нь төр цахим сүлжээнд хөтлөгдөж шийдвэр гаргадаг болов.

Сар гаруйн өмнө Хөдөлмөрийн сайд Д.Сарангэрэлийг “...Улны айл” гэсэн үгнээс болж унагасан. Цахим “цааз” явагдсан. Д.Сарангэрэл өргөдлөө өгсөн. Тэр даруйд Засгийн газар, тэр дундаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж сайдын ажлаас нь чөлөөлсөн.

Д.Сарангэрэл нэг их олон юм яриагүй явчихсан. Ажлаа өгсөнийхөө дараахан Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан дээр “..Улны айл гэдэг үгээр их хөөцөлдөж байна. Ул гэдэг үг надтай хамт яамнаас явсан. Та бүхэн айлтгүй. Гэхдээ айл нь үлдсэн” гэсэн. Энэ үнэн.

Ер нь бол тэр үед Д.Сарангэрэл яагаад, ямар үндэслэл, зорилгоор ярьсан бэ гэдгийг хэн ч тоогоогүй. Яг үнэндээ тэгэх боломж бага байсан л даа. Сөхөө өгөлгүй, сэхээ авахуулалгүй “сэвж” дайрсан. “...Ийм учиртай юм байна” гэвэл хамт “цаазлуулна” гэж айцгаасан биз.

Яг үнэндээ тэр үгийг Д.Сарангэрэл ажил хэргийн хүрээнд л ярьсан байдаг. Хөдөлмөрийн яам ч угаасаа тийм түвшний иргэдэд голчилж төрийн үйлчилгээг хүргэдэг. Харин Д.Сарангэрэл “...Улны муусайн новшнууд” гэсэн бол бид гомдож болно. Тэгсэн бол сар гаруйн өмнөх шигээ харааж, зүхэж байгаад далдруулах эрхтэй л дээ.

Нөгөөтэйгүүр, Д.Сарангэрэл тэгж хэллээ гээд бид нар нэг их гомдоод, бачимдаад байх шаардлагагүй. Угаасаа бүгдээрээ л “ул”-ны амьдралтай байна. Энэ амьдрал маань төрд орж нийтийн хөрөнгийг хулгайлдаг бүлэглэл далдарч, баялгийн тэгш хуваарилалт бий болохоос нааш сайжрахгүй. Тэгж байж л монголчуудын ахуй амьдрал “ул”-наасаа өгсөнө. Гашуун боловч үнэн нь энэ. 

Бас бид их давилуун. Нэрэлхүү ч гэмээр юм уу, нэг тийм хачин зантай. “...Хүнд муугаа үзүүлэхгүй” гэж ирээд л нэрэлхэнэ. “...Хөөрхий минь” гэвэл “...Доромжиллоо” гэж давилуунтана. “...Эзэнт гүрний үр сад” гэж онгирдоггүй юм бол өөрөөр цөсөө хөөргөөд байх шалтгаан бидэнд алга.

Хариугүй бага цалинтай. Тэгчихээд өр тавьж, лизинг хийж байгаад л үнэтэй гар утас, брэнд өмсөнө. Хамгийн тэнэг нь гаднаа ийм чанарлаг атлаа өдөржин хуушуур пирошки ходоод руугаа чихдэг. Өвчний эх үүсвэр нь тэр болдог. Ийм л “ул”-ны сэтгэхүй бидэнд бий. Энэ мэт үнэнийг хаанаа нуух билээ дээ.

Хамгийн гол нь улстөрчид биднийг ийм байлгах дуртай. Тий байлгаж байж санасан саналаа авч, сарвайсан суудалдаа хүрдэг.

Тэр нь ч хэдхэн хоногийн өмнө болсон бас нэг “цахим цааз”-аар илэрч байгаа юм. Цахим хөгжлийн дэд сайд Б.Болор-Эрдэнийг бас л тийм байдлаар явуулчихлаа. Гэнэтхэн л нэг орой түүний жил гаруйн өмнө гадаадад хуралд оролцож ярьсан бичлэг нь тарсан. Цахим сүлжээнд жинхэнэ нүдсэн. Б.Болор-Эрдэнэ эхлээд “...Саудын Арабын Риад хотод зохион байгуулагдсан тус хуралд миний оролцсон хэсэг бол үе хоорондын талаарх сэдэвтэй, шинэ үе төрд хэрхэн ажиллаж байгаа, ямар сорилт тулгарч байгаа талаар зочид ярьсан юм.

Асуулт нь залуу хүн, хувь хүнд шууд чиглэсэн. Миний хариулт бол цар тахлын үед технологи хэрэглэх шаардлагатай үед төрд ажилладаг залуу үе, ахмад үеийн хоорондын онцлог, ялгаа илүү тод харагдсан тухай хэлсэн. Нэлээн урт, дэлгэрэнгүй хариултаас хэдэн секундийн яриаг гуйвуулан орчуулж, гарчиг зохион тараасанд харамсаж байна.

Цахим шилжилтийн энэ цаг үед мэдээллийг шүүн тунгаах, эх сурвалжид хариуцлагатай хандах нэг үлгэр боллоо. Та бүхэн сонирхвол бүтэн бичлэг үзэж, үнэлэн дүгнээрэй” гэж цахим хуудастаа бичиж үзсэн. Тэгээд болоогүй. Дайралт улам ширүүссэн. Тэгсэний дараа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн.

Тэгэхдээ хэдэн айхтар үг хэлчихнэ лээ. Тэрбээр “...Шинэ үе хуучин системтэйгээ нүүр тулж, зөрчилдөж байгаа нь үнэн. Өөрчлөлт өвдөлтгүйгээр ирдэггүй гэдгийг ч ойлгож байгаа. ...Сүүлийн хэд хоног улс төрийн зохион байгуулалттай дайралт, хуучин системийн завхрал, хуурамч мэдээлэл, харлуулах технологи, авилгажсан системийн цохилтыг яс махандаа шингэтэл ойлгож мэдэрлээ. Мөнгө, ашиг сонирхол, эрх мэдэл байхад хэнийг ч зохион байгуулалттайгаар яллаж болдог юм байна. Энэ систем дотор албан тушаалдаа хоргодоод үлдвэл дасч, бугширсан системийн нэг хэсэг болохоос өөр аргагүй. Гэхдээ энэ хуучин системийн завхрал оршсоор байгаа үед та бидний хүсээд байгаа өөрчлөлт хэзээ ч хийгдэхгүй. Ганц дайчин ганцаардахгүй биш, ганцаарддаг гэдгийг мэдэрлээ” гэсэн.

Товчхондоо, Д.Сарангэрэл, Б.Болор-Эрдэнэ хоёрын огцрох өргөдлөө өгснийг Засгийн газар яаж томъёолж аваад шийдвэр гаргасан нь сонин байна. “...Тийм үг хэлсэн учраас”, эсвэл “...Цахим сүлжээнийхэн шүүмжилсэн учраас огцруулна” гэсэн хууль, дүрэм Монголд одоогоор байхгүй. Тэгэхээр энэ хоёр экс сайд Засгийн газартай шүүхдэлцвэл шууд ялна.

Ерөөс Д.Сарангэрэл, Б.Болор-Эрдэнэ хоёрын кэйс дахин давтагдаж болохгүй юм. Өөрөөр хэлбэл, төр цахим сүлжээний аясаар шийдвэр гаргах нь маш аюултай. Үүнийг дагаад “...Төрийн сонгуулийг яах гэж явуулдаг вэ” гэдэг асуулт ч асуудал болж босч ирнэ. Хэн нэгний ярьсан хэлснийг, энэ “цааз” даварвал яриагүй, хэлээгүйг ч технологийн аргаар “сэвж” засгийг шахаанд хийдэг явдал гаарна. Угтаа нэг сонгуулиар гарч ирсэн төр дараагийн сонгууль хүртэл өмнөх ажлаа л хийдэг байх учиртай.

Үүнийг Засгийн газар, тэр дундаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхаарах ёстой. Яг үнэндээ цахим сүлжээний тролл ажиллагаанд автаж, “цахим цааз” хийдэг түүнээс өөр Ерөнхий сайд дэлхийд байдаг ч үгүй байх, сонсоогүй. Лав л Америкийн ерөнхийлөгч, Английн ерөнхий сайд багийнхаа иймэрхүү асуудлыг өөрөө шийддэг юм байна лээ. Зайлуулдаггүй. Харин Л.Оюун-Эрдэнэ ингэж нөлөөнд автаж, попорч шийдээд байх ахул эцэстээ төрд сэтгэлтэй, зоригтой ажилладаг хүнгүй л болно.

Эцэст нь хэлэхэд, Л.Оюун-Эрдэнэ өөрөө ч хамаагүй ярьдаг. Ороогдохоор үг олныг хэлдэг. ЗГХЭГ-ын дарга, дараа нь Ерөнхий сайд болоод юу юу ярьсныг нь жагсаагаад бичвэл Д.Сарангэрэл, Б.Болор-Эрдэнэ хоёрын дэргэд жинхэнэ аюул болохоор үг маш олон бий шүү. Тиймээс хэлсэн үгнээс нь болоод огцруулдаг болж байгаа юм бол Л.Оюун-Эрдэнэ өөрөө ч явах болно шүү.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



103.229.120.244zochin   • 2022, 11 сарын 18. 8 цаг 32 минут

Turkuudiin ertnii nutag ni mongol bsan gej yarij bsan shu turk ertnii tureg 2 yamarch hamaagvi gazar nutgaa hudaldsanaas yalgaagvi

192.82.70.235Иргэн   • 2022, 11 сарын 13. 6 цаг 29 минут

Манай эрх мэдэл мөнгөтэй бүүр тодруулбал хувийн ТВ сайтуудтай хэвлэл мэдээлэлтэй баячууд өөрт таалагдаагүй болон өрсөлдөгч гэдэг өнцөгөар бүхнийг өөрийн харьяалалд байлгахын тулд олныг буруу бүүр эвлүүлэгээр сэвж захиалгат гүтгэлгийг хар масс ашиглан нэгнийгээ Намнах үйл ажиллагааг зогсоохгүй бол Засгийн газраа дотоодоо ч тэр гадна талд ч муухай харагдуулж нэр хүндийг унагаж байна.Эдгээр нөхдүүд намын нэрээр УИХ д Засгийн газарт ч байгаа бол Намаас хариуцлага ярихгүй бол би Баян би Мөнгөтэй гэсээр намын нэр хүнд олны итгэлийг гутаан доромжилж

192.82.74.51Зочин   • 2022, 11 сарын 11. 8 цаг 07 минут

Данхар ОЮУЭРДЭНЭ тэнэг ээ зайлаарай



Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын өв, соёлын түүхийг хадгалсан Финландын Үндэсний музейд зочлов4 цаг 28 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ4 цаг 38 минутын өмнөХельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо10 сар 24. 12:56“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо10 сар 24. 12:49Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа10 сар 24. 11:48Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хиетаниеми цогцолборт цэцэг өргөлөө10 сар 24. 11:04Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа10 сар 24. 10:58Монгол Улс, Финланд Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа10 сар 24. 10:27Цаг агаар: Улаанбаатарт 0 градус дулаан10 сар 24. 10:21Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Александер Стубб нар албан ёсны хэлэлцээ хийлээ10 сар 24. 10:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб албан ёсоор угтаж авлаа10 сар 24. 10:02Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүд томилогдов10 сар 23. 18:43Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 23. 16:31Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ10 сар 23. 16:25Ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв10 сар 23. 14:16Авлигатай тэмцэх газраас өгсөн зөвлөмжийн дагуу 761,1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв10 сар 23. 14:10Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ10 сар 23. 13:59“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна10 сар 23. 13:53Ирэх сарын 1-нээс гэр хорооллын айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна10 сар 23. 11:46Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцаж, төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ10 сар 23. 11:41Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо10 сар 23. 11:33Замын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу10 сар 23. 10:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа10 сар 23. 10:15"Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг"10 сар 23. 10:05Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа10 сар 23. 10:01Паралимпын мөнгөн медалиас Азийн наадмын алтан медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ10 сар 23. 9:52Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав10 сар 23. 9:37Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна10 сар 23. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 23. 9:27“Уулс, үүлсийн дунд: Нүүдэлчдийн мөрөөр” уран баримлын инсталляцыг Берлин хотноо толилуулж байна10 сар 22. 15:55
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.