
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тэрбумтан Илон Маскийн гадаадын Засгийн газруудтай үүсгэсэн бизнесийн болон технологийн харилцаанд анхаарал хандуулах шаардлагатай гэжээ. Илон Маск саяхан Twitter-ийг худалдан авахдаа Саудын Арабтай хамтарсан.
Ерөнхийлөгч Байден өчигдөр сэтгүүлчидтэй гадаад харилцааны асуудлаар уулзаж ярилцах үеэр Tesla, SpaceX, Twitter гэх мэт тэргүүлэгч компаниуд үндэсний аюулгүй байдалд эрсэл учруулах боломжтой эсэх асуулт гарсан. Үүнд тэрбээр “Илон Маск зохисгүй үйлдэл гаргасан эсэхээс үл хамаарч, бид анхааралдаа авах нь зөв” гэжээ. Тэдний хувьд бие биенээ үл ойшоосон, таагүй харилцаатай бөгөөд үүнийгээ ил тод илэрхийлдэг. Илон Маск Байденыг “оймсон хүүхэлдэй” хэмээн хэвлэлээр "цоллосон" бол Байден цахилгаан автомашины хөгжүүлэлтэд Tesla-ийн оруулж буй хувь нэмрийг илт үл ойшоож, General Motors, Ford компаниудыг ихэд сайшаадаг.
Илон Маскийн Twitter-ийн худалдан авалтад хамтарч хөрөнгө оруулах амлалтад Саудын Арабын ханхүүгээс гадна Катарын хөрөнгө оруулалтын сан нэгдсэн. Ойрхи Дорнодын эдгээр орны хамтын ажиллагаа нь үндэсний аюулгүй байдал талаас сенатор Крим Мерфи зэрэг Засгийн газрын албан хаагчдын анхаарлыг татаж эхэлжээ. Харин SpaceX компани Украинд үнэ төлбөргүй интернэт үйлчилгээ үзүүлдэг. Мөн Tesla-ийн автомашины батарейн үйлдвэрлэлд Оросын никель зэрэг түүхий эд нэн шаардлагатай учраас Маск Орост ээлтэй өнгөөр энхийн хэлэлцээр хийх уриалга хэд хэдэн удаа гаргаад байна. Түүнчлэн, Tesla бол Хятадад үйл ажиллагаа явуулахдаа хятад түншгүйгээр ажиллаж буй цор ганц олон улсын автомашин үйлдвэрлэгч юм.
Эх сурвалж: Forbes
Facebook
Twitter
Youtube


Фабержегийн “Өвлийн өндөг” дуудлага худалдааны дээд амжилтыг эвджээ
Ли Жэ Мён: Манай ард түмэн Нобелийн Энх тайвны шагналыг хүртэх эрхтэй
Путин, Моди нар албан бус уулзалт хийжээ
Гадаадын иргэдэд олгосон ногоон картыг дахин шалгана
Д.Трамп Хятадад ирэх дөрөвдүгээр сард айлчилна
Нарны аймаг руу орж ирсэн сүүлт одны зургийг үзүүлжээ
“Honda”-гийн машины парад Гиннесийн амжилт тогтоожээ
Т.Санаэгийн мэдэгдлийн талаар хэлэлцээ хийжээ.gif)

Сэтгэгдэл бичих