
“Эх Дэлхийн Мисс- 2022” тэмцээн Филиппин улсын Манила хотод 11 дүгээр сарын 12 - 29 өдрүүдэд болно. Дэлхийн миссийн тэмцээний гуравт эрэмбэлэгддэг энэ тэмцээний зорилго нь байгаль орчноо хайрлан хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чиглэсэн боловсролыг олгохыг дэлхий нийтэд сурталчлан таниулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх юм. Тэмцээн цахим хэлбэрээр өнгөрсөн сарын 24-нөөс эхэлж, зарим номинацын шалгаруулалт хийгдсэн байна. Монгол Улсыг төлөөлж энэхүү тэмцээнд Үндэсний ялагч Сэргэлэнийн Нандин оролцохоор өнөөдөр Филиппиний Манила хотын зорилоо.
Тэрбээр 18 настай бөгөөд Гүржид болсон дэлхийн өсвөр үеийн загвар өмсөгчийн тэмцээнээс Гранпри шагнал энэ жил хүртсэн юм.
Түүний аав П.Сэргэлэн нь Кувейт улсад суугаа Монгол Улсын Элчин сайдаар томилогдон ажиллаж байгаа тул Кувейтийн “БСК” дунд сургуулийн 12 дугаар ангид суралцах болсон байна. Харин ээж Б.Байгалмаа нь Гоёл-94 наадмын шилдэг шагвар өмсөгчөөр шалгарч байсан нэгэн.




Facebook
Twitter
Youtube


Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ
Дэлхийн томоохон эдийн засгууд мөнгөний бодлогоо чангарууллаа
Японд үер, хөрсний гулгалтын аюулаас сэрэмжлүүлэв
Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ
Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна
Букерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ
Далай ван гараг Нарны эсрэг талд байрлана
Япон улс үерийн эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан хамгийн өндөр түвшний анхааруулга гаргав

Сэтгэгдэл бичих