Монголын боксчид Тивийн АШТ-ээс 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртэв


11-р сарын 13
12 цаг 59 минут

Йордан улсын Амман хотноо Ази тивийн сонирхогчдын боксын 2022 оны насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээн 11 өдөр үргэлжилж шилдэг боксчдыг шалгарууллаа.

Энэ удаагийн Ази тивийн АШТ-д 30 орны 320 эмэгтэй, эрэгтэй боксчид хүч, зориг, ур чадвараа сорьсон юм.

Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд шинэ залуу тамирчдыг олноор оролцуулсан бөгөөд тэд ч үүргээ сайн биелүүлж 2 мөнгө , 8 хүрэл медаль хүртсэн амжилтаар 11 дүгээр байрт орлоо.

“Амман-2022” Ази тивийн АШТ-ээс Монголын баг тамирчдаас эмэгтэйчүүдийн  60 кг жинд Т.Номин-Эрдэнэ, эрэгтэйчүүдийн 60 кг жинд ОУХМ Б.Буяндалай нар мөнгө медаль хүртэв. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг жинд ОУХМ Л.Алтанцэцэг, 54 кг-д О.Есүгэн 63 кг-д У.Шинэцэцэг, 70 кг жинд ОУХМ Э.Эрдэнэтуяа, эрэгтэйчүүдийн 51 кг-д ОУХМ Х.Энхмандах, 57 кг-д залуу тамирчин Г.Лундаа 67 кг-д ОУХМ Б.Чинзориг, 71 кг-д ОУХМ О.Бямба-Эрдэнэ нар хүрэл медалийн эзэд болов.

Өмнөх жилийн буюу 2021 оны АНЭУ-ын Дубай хотноо болсон Ази тивийн АШТ-ээс 3 алт /Х.Энх-Амар, Э.Цэндбаатар, Б.Чинзориг/, 5 хүрэл /О.Өнөболд, Б.Мишээлт, Л.Алтанцэцэг, Э.Мичидмаа, М.Мягмаржаргал/ медаль хүртэж байсан билээ.

Энэ удаагийн тивийн АШТ-д оролцсон багийн дүнг танилцуулахад, медалийн чанараар Казахстаны шигшээ баг 6 алт, 7 мөнгө, 8 хүрэл, Узбекистаны шигшээ 6 алт, 3 мөнгө, 3 хүрэл, Энэтхэг 4 алт, 2 мөнгө, 6 хүрэл медальтай эхний 3 байрыг эзэллээ. Харин 4, 5 дугаар байрт тус бүр  2 алтан медаль хүртсэн Йордан, Тайланд улсууд шалгарсан байна. 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй улсын төсвийг бүрдүүлэх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байна8 сар 10. 15:42АҮЭБЯ-наас шатахууны нийлүүлэлт, түгээлт, дараалалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна8 сар 10. 15:39“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа8 сар 10. 15:30Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа8 сар 10. 15:26Ерөнхий сайд Н.Учрал гацаанаас гарсан Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлж, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах үүрэг өгөв8 сар 10. 15:18Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 1026 хэрэг шалгагдаж байна8 сар 10. 13:01У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай8 сар 10. 12:57Цэцэрлэгийн элсэлтийн бүртгэл эхэллээ8 сар 10. 11:08Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжинэ8 сар 10. 10:59Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн авто зогсоолыг түр хаана8 сар 10. 10:53Шадар сайд Н.Номтойбаяр: Орон нутаг хөгжихөд чөдөр болж буй хууль, эрхзүйн орчныг шинэчилнэ8 сар 10. 10:50Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!8 сар 10. 10:00Аюулт үзэгдэл, ослын 35 удаагийн дуудлагаар 17 иргэний амь насыг авран хамгаалжээ8 сар 10. 9:57Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв8 сар 10. 9:54Сарьсан багваахайн дуудлагыг Нийслэлийн байгаль орчны газарт өгөөрэй8 сар 10. 9:49Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан8 сар 10. 9:29Б.Пүрэвдагва: Хөрөнгө оруулагчидтай хамтран хүүхэд залуус, бизнес эрхлэгчдээ дэмжих инкубатор төвүүдийг хотын захын хорооллуудад байгуулна8 сар 9. 15:20Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ8 сар 9. 15:09Засгийн газраас шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжсэний үр дүнд шатахуун хадгалах савнууд эхнээсээ ашиглалтанд орж байна8 сар 8. 15:03УИХ-ын гишүүн Д.Энхтуяа: Иргэдийн санал, хүсэлтийг салбарын бодлого, хууль тогтоомжид тусган бодит шийдэлд хүргэхийн төлөө ажиллана8 сар 7. 18:28Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ8 сар 7. 18:20"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов8 сар 7. 18:16Д.Амарбаясгалан С.Баяртай хамт загасчилж, Н.Учрал АН-аас О.Алтангэрэл, Ч.Лодойсамбууг, МАН-аас Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан тэргүүтэй гишүүдтэй хийсэн Хөвсгөл дэх нууц уулзалт8 сар 7. 18:09Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна8 сар 7. 13:39Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ8 сар 7. 13:35Г.Тэмүүлэн тэргүүтэй УИХ-ын гишүүд БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзав8 сар 7. 9:56Б.Хулан Жюү Жицүгийн дэлхийн аварга боллоо8 сар 7. 9:51М.Мандхай: 18 жилийн хугацаанд олгосон төсвийн дэмжлэг малчин, тариаланч, үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд ямар бодит үр дүн авчирсныг нээлттэй сонсголоор тогтооно8 сар 7. 9:4511:00-16:00 цагийн хооронд шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг зөвлөлөө8 сар 7. 9:40Б.Сэмжидмаа: Зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө8 сар 7. 9:18
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.