“COP27”-д оролцож буй Германы төлөөлөгчдийг Египетийн тагнуулынхан тагнасан уу


11-р сарын 14
16 цаг 06 минут

Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо 11 дүгээр сарын 7-нд эхэлсэн Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт, 27 дугаар бага хурал (COP27) үргэлжилж байна. 

Энэхүү уулзалтад оролцож байгаа ХБНГУ-ын канцлер Шольц тус улсад хүний ​​эрх зөрчигдөж байна гэсэн мэдэгдэл хийсний дараа Египетийн аюулгүй байдлын алба Германы төлөөлөгчдийг тагнаж эхэлсэн тухай дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна.

ХБНГУ-ын Холбооны Эрүүгийн албанаас Египетэд болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтад (COP27) оролцож буй Германы төлөөлөгчдөд орон нутгийн аюулгүй байдлын хүчнийхэн тагнуулын зүгээс өдөөн хатгах оролдлого хийж байж болзошгүй тохиолдлуудын талаар анхааруулжээ. Америкийн “Insider” энэ тухай ням гарагт мэдээлснийг Ройтерс агентлагийн эх сурвалжууд нотолсон байна.

 Шольц арваннэгдүгээр сарын 8-нд сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа Египетэд хүний ​​эрхийг зөрчсөн тохиолдол гарч байгааг онцлоод шоронд хоригдож байгаа сөрөг хүчний блогчин Ала Абд эль-Фаттагийн нөхцөл байдлыг жишээ болгон дурджээ. Тэрбээр "улстөрийн зорилгоор хоригдож байгаа хүн, шоронд өлсгөлөнгийн улмаас үхэх хэмжээнд хүрэхгүй байх тухай ярьж түүнийг суллах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй" гэж хэлсэн.

Блоггерийн нэрийг хэлсний дараа Египетийн аюулгүй байдлын алба Германаас ирсэн төлөөлөгчдийн болон ижил үзэл бодол илэрхийлсэн орнуудын төлөөлөгчдийг ч хянаж эхэлсэн гэж ХБНГУ-ын Холбооны Эрүүгийн албанаас үзэж байгаа аж. Тэдний хэлснээр, Египетийн тагнуулын ажилтнууд форумд оролцогчдын хуурамч үнэмлэх ашиглан НҮБ-ын төлөөлөгч мэт дүр эсгэж байгаа гэнэ.

Блоггерын тухайд

Сөрөг хүчний идэвхтэн, блогч, программист Ала Абд Эль-Фатта Египетийн эрх баригчдыг байнга шүүмжилж, 2011 оны нэгдүгээр сард  болсон тус улсын "хувьсгалын бэлгэ тэмдэг"-ийн нэг болсон юм. Түүний өдөөсөн олон нийтийн эсэргүүцлийн үр дүнд эхлээд Засгийн газар огцорсон, дараа нь Египетийн Ерөнхийлөгч Хосни Мубарак огцорсон ч түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Энэхүү үйл явдлаас эхлэн арабын орнуудад "Арабын хавар" гэж нэрлэгдсэн Засгийн газраа эсэргүүцсэн цуврал үйл ажиллагаанууд болсон. гэдэг 

Мубарак огцорсны дараа Египетийн засгийн эрх мэдэл цэргийн Засгийн газарт шилжсэн. Абд Эль-Фаттах 2011 оны аравдугаар сард цэргийнхний эсрэг хүчирхийллийг өдөөсөн хэргээр баривчлагдах хүртлээ энэ дэглэмийг эсэргүүцэн жагсаалд оролцсон хэвээр байсан юм. 2011 оныхоо арванхоёрдугаар сард түүнийг батлан ​​даалтад гаргасан ч 2013 онд “Засгийн газрын эсрэг жагсаалыг өөгшүүлсэн” хэмээн дахин баривчилсан.

2014-2019 он хүртэл тус улсад жагсаал цуглаан үргэлжилж байсан ч блогчин шоронд хоригдож байв. 2021 оны арванхоёрдугаар сард тэмцэгчийг "хуурамч" мэдээлэл тараасан хэргээр Египетийн шүүх дахин таван жилийн хорих ялаар шийтгэсэн бөгөөд одоогоор түүний зарласан хэсэгчилсэн өлсгөлөн, 200 гаруй хоног үргэлжилж байна. Египетэд болж буй НҮБ-ын бага хурлын үеэр тус хотод Абд Эль-Фаттахыг дэмжсэн хэд хэдэн жагсаал болоод байгаа юм.

Эх сурвалж: DW



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүний эрхийн дэд хороо "Өсвөр насны хүнтэй холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шинэчлэл: Хуулиас хэрэгжилт рүү" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа10 сар 3. 13:40Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав10 сар 3. 13:37Зэвсэгт хүчний 186 дугаар анги 1.3 сая мод тарьж, ургуулжээ10 сар 3. 13:35“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 56 жил тогтвортой ажиллах нөөцөө баталгаажуулжээ10 сар 3. 13:32Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 81, 129 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг баталж, Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 3. 13:29Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олонд талархал илэрхийлэв10 сар 3. 13:23Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ10 сар 2. 13:04Нийслэлийн 13 байршилд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх өндрийн камер байршуулжээ10 сар 2. 12:59Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 2. 12:44Г.Уянга: Найруулагч Б.Баатарыг тагнуулынхан гэрийнх нь гаднаас авч явжээ10 сар 2. 12:35Найруулагч Б.Баатарын шүүх хурлыг өнөөдөр 13:30 цагт товложээ10 сар 2. 11:33Чуулганаар төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ10 сар 2. 11:00ӨБХ: Оршуулгын газрын эмх цэгцийг хангах тухай өргөдлийг 100,237 иргэн дэмжжээ10 сар 2. 9:42ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ10 сар 2. 9:30Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 2. 9:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан10 сар 2. 8:59Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ10 сар 1. 12:47Иргэд бензиний хомсдолыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна10 сар 1. 12:38Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа10 сар 1. 10:51Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна10 сар 1. 10:48Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна10 сар 1. 10:05ЖЕТРО Монголд салбараа нээнэ10 сар 1. 9:39ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо10 сар 1. 9:33Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ10 сар 1. 9:24Дилов хутагтын "Замаасаа бүү хазайгаарай" хэмээх захиас ба НҮБ-ын индэр дээрх У.Хүрэлсүхийн дипломат амбиц10 сар 1. 8:44Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан10 сар 1. 8:38Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ9 сар 30. 17:16ШТС-уудын АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна9 сар 30. 14:49Философич Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том...9 сар 30. 14:41"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв9 сар 30. 14:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.