Монголбанкнаас Засгийн газарт ипотекийн зээл шилжиж, иргэд эргэн төлөлт хийх 2023 он


11-р сарын 15
9 цаг 44 минут

УИХ, улсын 2023 оны төсвийг өнгөрсөн баасан гараг /2022-11-11/-т баталсан. Ингэхдээ цар тахлын хуулийг сунгаагүй. Энэ хууль сунгагдаагүй болохоор ирэх оноос тухайн хуулийн дагуу хойшлуулсан ипотекийн зээлийн төлбөрийг иргэд төлж эхэлнэ.

Цар тахлын тухай хууль сунгагдана, сунгагдахгүй, иргэд ипотекийн зээлээ хойшлуулна, хойшлуулахгүй гэсэн мэтгэлцээн УИХ 2023 оны төсвийг хэлэлцэх явцад гарч иргэд, мэргэжилтнүүд энэ талаар байр сууриа илэрхийлж байсан. Тодруулбал энэ төрлийн зээлийг хойшлуулах нь “бий болсон ипотекийн зээлийн тогтолцоо нурах аюултай” гэсэн сануулгыг эдийн засагчид, зах зээлийн шинжээчид нийгэмд өгч байсан юм. Гэвч энэ мэтгэлцээнд хууль тогтоох дээд байгууллага УИХ цэг хатгаж дээрх шийдэлд хүрсэн болов уу. Ипотекийн зээлийн бүтцийг нураахгүй авч үлдэх нь сайн хэрэг. Гэхдээ энэ бол ипотекийн зээлийг харах зөвхөн нэг өнцөг нь. Түүнээс бус төгс шийдэл нь биш байх магадлалтай.

Иргэдийн зээлийн эргэн төлөлт эхэлснээр ипотекийн зээлийн олдоц нэмэгдэнэ гэсэн гүехэн ухуулга энэ хооронд өрнөөд амжсан. Иргэдийн эргэн төлөлт сайн байх нь зээл олголтод баг зэрэг эерэг нөлөө үзүүлнэ. Гэхдээ эрэлт хэрэгцээг хангах хэмжээнд хүрэхгүй нь тодорхой.

Ипотекийн зээлийн сарын эргэн төлөлтийн нийт дүн 40 орчим тэрбум төгрөг. Түүний 40 хувь нь цар тахлын үед эргэн төлөгдөж байсан. Тэр хэмжээгээр иргэдэд зээл болон очсон байх жишээтэй. Харин одоо зээлээ хойшлуулсан 60 хувь нь төлж эхлэхээр өнгөрсөн хугацаанд иргэдийн эргэн төлөлтөөр олгогдож байсан зээлийн эх үүсвэр 60 хувиар нэмэгдэнэ. Эргэн төлөлтийн 40 орчим тэрбум төгрөгийн 60 хувь гэдэг бол ердөө 24 тэрбум төгрөг байна. Энэ хэмжээний сэргэлт ипотекийн зээлийн хүрээнд гарна.  Монголбанкнаас өнгөрсөн хугацаанд  зээлийн гол эх үүсвэрийг гаргаж байсан. Тухайлбал, 2021 онд төвбанк болон арилжааны банкнуудын эх үүсвэрээр нийт 1 их наяд төгрөгийн зээлийг 13.5 мянган өрхөд олгосон байх юм. Нэг жилд хамгийн олон өрхөд олгосон ипотекийн зээл байсан гэж зарим эдийн засагчид 2021 оны онцлогийг тодорхойлжээ. Энэ үнэн биз.

Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг 2020 оны 4 дүгээр сараас 2022 оныг дуустал 5 удаа хойшлуулсан. Дурдсан хугацаанд нийт 195.12 тэрбум төгрөг (77.9 тэрбум үндсэн төлбөр, 117.3 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөр)-ийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан байдаг.  Ипотекийн зээлийн 5 дахь удаагийн буюу 2022 оны 12 дугаар сарын 31 өдрийг хүртэл хойшлуулахад 63,171 зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн 3.4 их наяд гаруй төгрөгийн зээлийн үлдэгдлийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр шийдэж байжээ.

Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах 2022 оны үндсэн чиглэл, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”, Цар тахлын тухай хууль, Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар батлагдсан төлөвлөгөөний дагуу Монголбанк Засгийн газарт ипотекийн зээлийг 2023 онд багтаан хэлсэнчлэн  шат дараатай шилжүүлнэ. Тэгэхээр уг зээлийн хэрэгжүүлэх, зээлийн эх үүсвэр гаргах ажлыг Засгийн газар иргэдийн өмнө хүлээнэ.

Ер нь 2013 оноос эхлэн Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөрт 4 их наяд төгрөгийн санхүүжилт гаргажээ. Монгол Улсад жилд 30,000-40,000 орон сууц өнгөрсөн хугацаанд ашиглалтад орж зах зээлд нийлүүлэгддэг гэсэн дүн мэдээ бий. Сүүлийн жил /2022 онд/ ипотекийн зээл хомсодсон тул зах зээлд борлогддог орон сууцны 54 хувь нь борлогдоогүй гэсэн албан бус мэдээлэл байна. Зах зээл дээр борлогдоогүй үлдсэн орон сууцыг бүртгэдэг албан ёсны төрийн байгууллага байхгүй. Түүнээс гадна захиалга урьдчилан авдаг, гэрээгээр олон аж ахуй нэгж байгууллага, иргэн орон сууц борлуулдаг тул мэдээллийг нарийн гаргах боломж маш бага байх магадлал тун өндөр байна. Монголбанкнаас Засгийн газарт ипотекийн зээл шилжиж, иргэд эргэн төлөлт хийх  2023 он гарахад 45 хоног үлдлээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



64.119.25.249зочин   • 2022, 11 сарын 15. 11 цаг 51 минут

ЗГ мөнгөгүй бондын зээл авах мөнгө хэвлэх л үлдэнэ. Хангалттай хойшлуулсан дахиад хойшлуулвал монголын бүх иргэд хохирно. Тэд л энэ зөрүүний хүүг төлнө. Банк хүүний зөрүүг авдаг учраас тэдэнд ашигтай. Энгийн тооцоо энэ. Сүржигнээд ажлын хэсэг гаргаад байх худлаа тоглолт.



Шинэ мэдээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ32 минут 43 секундын өмнөБайнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзлаа35 минут 56 секундын өмнөТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд бусдад давуу байдал олгосон хэргийг шүүхэд шилжүүллээ38 минут 58 секундын өмнөУлсын хэмжээнд АИ-92 бензиний 10, дизель түлшний 27 хоногийн нөөцтэй байна2 цаг 11 минутын өмнөХүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав2 цаг 17 минутын өмнөНөмрөгийн дархан цаазат газрын түймэрт 468 965 га талбай өртжээ3 цаг 55 минутын өмнөМэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй4 цаг 7 минутын өмнөМонголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.205 цаг 30 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ5 цаг 36 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан5 цаг 46 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ10 сар 19. 22:59УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” уулзалтыг орон нутагт хийж, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэнэ10 сар 19. 18:31Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара спортын наадмаас алтан медаль хүртлээ10 сар 19. 17:59Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү?10 сар 19. 14:18УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн ажлын тайлан10 сар 19. 14:11Худалдаа хөгжлийн банкны нэрийг барьсан залилах гэмт хэргээс болгоомжил10 сар 19. 14:08Франц Улсад оршин суугаа болон тус улсад зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд10 сар 19. 13:55Баялгийн хулгайтай тэмцсэн нь буруудаж, хулгайч нар завшиж байна10 сар 19. 13:06Т.Сувд-Эрдэнэ алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа10 сар 19. 12:31Хүрэн баавгайтай холбоотой 16 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ10 сар 19. 12:20Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д хийх төрийн айлчлал 10 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд үргэлжилнэ10 сар 19. 12:13Аюулт үзэгдэл, ослын 129 удаагийн ддудулагаар 12 иргэний амь насыг авран хамгаалжээ10 сар 19. 9:37Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ10 сар 19. 9:03Нагоя хотод Азийн паралимпын наадам эхэллээ10 сар 19. 8:42Цаг агаар: Улаанбаатарт ялимгүй цас орно10 сар 19. 8:37Улсын Их Хурал: Энэ долоо хоногт /2026.10.12-16/10 сар 17. 11:42УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв10 сар 17. 11:34Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов10 сар 17. 11:30УИХ-ын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя10 сар 17. 11:22Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Нойтон цас орж, цасан шуурга шуурна10 сар 17. 11:13
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.