
Баасан гарагийн орой FTX дампуурлаа зарласнаас хэдхэн цагийн дараа тус биржийн крипто хэтэвчүүдээс нийт 600 сая гаруй ам.доллар гарсан байна.
Удалгүй FTX-ийн зүгээс албан ёсны Telegram хуудсаараа дамжуулан халдлагад өртсөн тухайгаа мэдэгдэн, хэрэглэгчид ямар нэгэн шинэчлэлт татаж авахгүй байхаас гадна FTX-ийн бүх программаа устгах заавар өгсөн байна. FTX US болон FTX.com нар бүх дижитал хөрөнгөө хөдөлгөөнгүй хадгалах агуулах руу шилжүүлж байсан аж. Гэвч хакерууд урьтаж дайрч амжсан. Улмаар шилжүүлгийг хурдасгасан хэмээн FTX-ийн ерөнхий зөвлөх Райн Миллер хэлсэн. Олон хэрэглэгч хэтэвч нь 0 ам.долларын үлдэгдэлтэй болсон хэмээн мэдээлсээр байна. Ethereum, Solana, Binance Smart Chain зэрэг олон төрлийн токен FTX-ийн хэтэвчээс гарч 1inch зэрэг төвлөрсөн бус бирж рүү шилжжээ. Мөн гаднын халдлага гэхээсээ илүүтэй компанийн дотроос хэн нэгэн буруутай байж болзошгүй хэмээх таамаг ч гарсан байна.
Эх сурвалж: CoinDesk
Facebook
Twitter
Youtube


Бишкект болох Шакирагийн концертыг 30 мянган жуулчин үзнэ
Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ
Анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо
Дэлхийн томоохон эдийн засгууд мөнгөний бодлогоо чангарууллаа
Японд үер, хөрсний гулгалтын аюулаас сэрэмжлүүлэв
Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ
Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна
Букерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ

Сэтгэгдэл бичих