ТӨСӨВ: 2023 оноос иргэдэд ямар дарамтууд ирэх вэ


11-р сарын 16
7 цаг 00 минут

Монгол Улсын Засгийн газар 2023 оны төсвийн төслөө батлаад долоо ч хоноогүй байна. 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай, 204.4 тэрбум төгрөгийг 2023 ондоо хэмнэж инфляц нэг оронтой тоонд шилжинэ гэж өөдрөг төсөөлсөн ирэх жил айсуй. Төрийн албаны хэмнэлтийн горимын тоо баримтаас гадна нийгэм, иргэдийн амьдралд 2023 оноос шууд бодитоор нөлөөлж эхлэх шийдвэрүүдийг тоймлон хүргэе.

 

Иргэд ирэх жилээс ипотекийн зээлээ өөрсдөө төлж эхэлнэ.

Цар тахлын хуулийг сунгаагүй. Энэ хууль сунгагдаагүй болохоор ирэх оноос тухайн хуулийн дагуу хойшлуулсан ипотекийн зээлийн төлбөрийг иргэд төлж эхэлнэ. Энэ төрлийн орон сууцны зээлтэй айл өрхүүд шууд утгаараа сүүлийн 2 жил тулгараагүй санхүүгийн дарамттайгаа нүүр тулна гэсэн үг.

Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг 2020 оны 4 дүгээр сараас 2022 оныг дуустал 5 удаа хойшлуулсан. Дурдсан хугацаанд нийт 195.12 тэрбум төгрөг (77.9 тэрбум үндсэн төлбөр, 117.3 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөр)-ийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан байдаг.  Ипотекийн зээлийн 5 дахь удаагийн буюу 2022 оны 12 дугаар сарын 31 өдрийг хүртэл хойшлуулахад 63,171 зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн 3.4 их наяд гаруй төгрөгийн зээлийн үлдэгдлийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр шийдэж байжээ. 

 

Хүүхдийн мөнгийг 2023 онд нийт хүүхдийн 91 хувьд олгоно.

Хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 100.0 мянган төгрөгийг  Үндэсний статистикийн хорооноос гаргасан өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанд үндэслэн өрхийн амьжиргааны түвшинг харгалзан Монгол Улсын 0-18 насны нийт хүүхдийн 91 хувьд хамаарах хүүхэд бүрт сар бүр улсын төсвөөс олгохоор тооцсон. Үлдсэн 9 хувь нь өндөр хэрэглээтэй өрхөд хамаарч байгаа юм. Хүүхэд бүрийг хамруулдаг мөнгөн тэтгэмжээ Засгийн газар эцэг эх, гэр бүлийнх нь орлогоос хамаарч 100-ны 9 хувийг хасаж байгаа нь эдийн засгаа тогтворжуулна гэсэн төсөөлөлрүүгээ тэмүүлэх Засгийн газрын ядмагхан алхам юм шиг...

 

1.4 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв батлав.

2023 оны улсын төсвийн зардал 20.5 их наяд төгрөг. Энэ нь 1995 оноос хойш 150 дахин, 2019 оныхоос 70 хувиар өссөн үзүүлэлт. Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 19 их наяд 049.6 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 34.9 хувь, нийт зарлагыг 20 их наяд 475.3 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 37.6 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 1 их наяд 425.7 тэрбум төгрөг хэмээн тооцож батлав.

Товчхондоо ирэх жилд Монгол Улсын зарлага нь орлогоосоо 1.4 их наяд төгрөгөөр их байна гэсэн үг. Гэтэл Засгийн газрын төсөөллөөр 2023 оны төсвийн бодлого хэрэгжсэнээр эдийн засаг тогтворжиж, инфляц оны эцэст нэг оронтой тоонд шилжинэ гэж байгаа нь өөрийнхөө ярьсан зүйлээ хормын дараа өөрөө үгүйсгэхтэй агаар нэг болж байна.

 

 Төсвийн урсгал зардлын 2 төгрөг тутмын 1 нь халамж.

Улсын төсвийн нийт урсгал зардал 15 их наяд төгрөг.

Төрөөс иргэдэд олгодог тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө, эрүүл мэнд, боловсролын салбарын цалин хөлс 61 хувь.

Төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагаатай холбоотой зардал 15 хувь.

Бусад салбарын цалин хөлс нэмэгдэл, урамшууллын зардал 12 хувь.

Гадаад, дотоод зээлийн хүүгийн төлбөр 8 хувь.

Төрөөс иргэн, аж ахуйн нэгжид олгох хөнгөлөлтийн татаас 4 хувь.

Уг нь нийгэмд ажлын байр нэмэгдүүлж, ард иргэдийг тогтвортой орлоготой болгож, мөнгөний урсгалыг нэмэгдүүлж эдийн засгаа сэргээх нь Засгийн газрын үндсэн үүрэг бас ажил. Монгол төгрөгийн ханш он гарсанаас хойш ам.долларын эсрэг 20 хувь, 2012 оноос хойш бол 98 хувиар суларсан. Энгийнээр бол 10 жилийн өмнөх 1000 төгрөг одоо чанарын хувьд 20 төгрөгтэй тэнцэж байгаа ийм үед урсгал зардлын 50 хувь нь халамж байна гэдэг бол өнөө маргаашаа ч аргацааж дөнгөхгүй арга гэдэг нь хэнд ч илэрхий.

 

Түгжрэл буурахгүй, нийтийн тээврийн үйл ажиллагаа доголдох нөхцөлийг төсвийн төсөл бүрдүүлсэн.

 Засгийн газраас Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн төсөл, арга хэмжээнд жил бүр 420 тэрбум төгрөгөөс доошгүй байхаар 2021 онд шийдвэрлэсний дагуу 2023 оны төсвийн төсөлд нийт 339.7 тэрбум төгрөгийг тусгасан. Ингэснээр иргэдийн нийтийн тээврээр зорчих боломж, сонголтыг нэмэгдүүлж, түгжрэлийг бууруулахад дэмжлэг үзүүлнэ гэж үзэж байна” хэмээн Төсвийн төсөлд дурджээ. 

Гэвч энэхүү мөнгөн дүнг харвал Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргын хөрөнгийн зардалд 339,743.2 сая төгрөг тусгасан ба тайлбарт бичсэнээр нийтийн тээврийн авто паркийг шинээр байгуулахад 21.7 тэрбум төгрөг,автобус худалдан авахад 318 тэрбум төгрөгийг нь зарцуулахаар тусгасан байна.

Өөрөөр хэлбэл, 339.7 тэрбум төгрөг зөвхөн автобус худалдан авахад зарцуулагдахаар хуульчлагдах гэж байгаа ба түгжрэлийг бууруулах бусад ажилд зарцуулах нь хууль бус болно гэж ойлгож болно.  

Энэ нь мөн түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлж эхэлсэн, он дамжин санхүүжих 420 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээ бүрэн зогсох эрсдэл үүсгэж байна. 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб албан ёсоор угтаж авлаа7 минут 1 секундын өмнөШүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүд томилогдов10 сар 23. 18:43Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 23. 16:31Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ10 сар 23. 16:25Ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв10 сар 23. 14:16Авлигатай тэмцэх газраас өгсөн зөвлөмжийн дагуу 761,1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв10 сар 23. 14:10Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ10 сар 23. 13:59“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна10 сар 23. 13:53Ирэх сарын 1-нээс гэр хорооллын айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна10 сар 23. 11:46Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцаж, төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ10 сар 23. 11:41Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо10 сар 23. 11:33Замын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу10 сар 23. 10:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа10 сар 23. 10:15"Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг"10 сар 23. 10:05Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа10 сар 23. 10:01Паралимпын мөнгөн медалиас Азийн наадмын алтан медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ10 сар 23. 9:52Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав10 сар 23. 9:37Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна10 сар 23. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 23. 9:27“Уулс, үүлсийн дунд: Нүүдэлчдийн мөрөөр” уран баримлын инсталляцыг Берлин хотноо толилуулж байна10 сар 22. 15:55Цаг агаарын үзэгдлийн болон аюултай үзэгдлийн мэдээллийг хүргэж байна10 сар 22. 15:27Цахим залиланг таних www.zalilan.113.mn хуудас ажиллаж байна10 сар 22. 15:18Берлин хотноо Монголын орчин үеийн дүрслэх урлагийн онцлох үзэсгэлэнг дэлгэлээ10 сар 22. 15:13Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо10 сар 22. 12:58УИХ-ын гишүүн З.Мэндсайханы ажлын тайлан10 сар 22. 12:532027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна10 сар 22. 12:48ГЕГ: 4 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 8.260 кг алтыг Улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлэн, таслан зогсоолоо10 сар 22. 12:35УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 22. 11:03Хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ10 сар 22. 10:45Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа10 сар 22. 9:46
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.