Америкийн Нэгдсэн Улсын Иргэншил, цагаачлалын албанаас (USCIS) 2023 оны H-2A болон H-2B цагаачлалын бус ажилчдын хөтөлбөрт хамрагдах боломжтой гадаадын улсуудын жагсаалтыг шинэчилсэн бөгөөд манай улс өмнөх жилүүдэд шаардлага хангаж оролцсон тул уг жагсаалтад үргэлжлүүлэн хамрагдах боломжтой болоод байна хэмээн ГХЯ-ны Консулын газраас мэдээллээ.
Энэхүү шийдвэр нь нийтлэгдсэн өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд 86 улсыг H-2A хөтөлбөрт, 87 улсыг H-2B хөтөлбөрт хамруулахаар тусгасан байна.
Монгол Улс анх 2018 онд H2 хөтөлбөрт хамрагдаж эхэлсэн бөгөөд 2021 онд Монгол Улсыг H-2A визний хөтөлбөрт заасан зохицуулалтын стандартыг хангаагүй гэсэн шалтгаанаар H2-А хөтөлбөрөөс хассан.
Facebook
Twitter
Youtube



Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор эх орноосоо мордлоо
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга бараалхлаа
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Сэтгэгдэл бичих