Украин, Орос аль аль нь Польшид болсон дэлбэрэлтэд хамааралгүй гэв


11-р сарын 16
12 цаг 08 минут

Польшийн Гадаад хэргийн яамнаас тус улсын Украинтай хиллэдэг Польшийн Пржеводув тосгонд дэлбэрэлт болсонтой холбогдуулан ОХУ-ын Элчин сайд Сергей Андреевийг нэн даруй тайлбар хийхийг шаардсан байна. Энэ тухай өчигдөр /2022.11.15/ мягмар гарагт Польшийн ГХЯ-ны сайтад мэдээлжээ.

ОХУ-ын зэвсэгт хүчин Украины нутаг дэвсгэр рүү " галлах" үеэр  ойролцоогоор 15.40 цагт Орост үйлдвэрлэсэн пуужин Польшийн Пржеводув тосгоны нутаг дэвсгэрт унасан байна. Мөн Люблин мужийн Хрубешовский дүүрэгт Польшийн хоёр иргэн амиа алдсан гэнэ. Тиймээс тус улсын Гадаад хэргийн сайд Збигнев Рау ОХУ-ын Элчин сайдыг дуудаж, нэн даруй дэлгэрэнгүй тайлбар өгөхийг шаарджээ.

Үүний зэрэгцээ Польшийн Ерөнхийлөгч  Дуда өөрийн твиттертээ. "Одоогоор бидэнд энэ пуужинг хэн хөөргөсөн талаар хоёрдмол утгагүй нотлох баримт алга. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. " гэж бичсэн аж.

Польшийн төрийн тэргүүний ажлын алба дэлбэрэлтийн улмаас хоёр хүн амиа алдсан болохыг баталжээ. Польш улс энэ үйл явдалтай холбогдуулан зэвсэгт хүчин, түүний дотор агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхээ бэлэн байдлыг нэмэгдүүлсэн гэж Ерөнхийлөгч Дуда гь онцолсон байна.

Польшийн Ерөнхийлөгч НАТО, АНУ, Украинтай энэ тухай ярьжээ

Польшийн Ерөнхийлөгч Дуда дэлбэрэлттэй холбогдуулан НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нартай утсаар ярьсан гэж Тамгын газраас нь мэдэгдэв.

Столтенберг "Хоёр хүн амиа алдсанд эмгэнэл илэрхийлж байна. НАТО нөхцөл байдлыг ажиглаж байгаа бөгөөд холбоотнууд зөвлөлдөж байна. Бүх баримтыг нягтлан тогтоох нь чухал" гэж твиттер хуудсандаа бичжээ.

Байден, Дуда нар дараагийн алхмуудыг уялдуулахаар тохиролцсон гэж Цагаан ордон мэдэгдэв. "Ерөнхийлөгч Байден Польшид болсон дээрх хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд АНУ-ын зүгээс бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэхээ мэдэгдэв. " гэж хэвлэлийн мэдэгдэлд дурджээ.

Ерөнхийлөгч Дуда Америкийн удирдагчтай ярилцсаны дараа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьжээ. "Би Польшийн Ерөнхийлөгч Анжей Дудатай ярилцлаа. Польшийн иргэдэд эмгэнэл илэрхийлье. Украин, Польш, бүх Европ, дэлхий нийтээрээ хамтдаа байх ёстой. " гэж Украины Ерөнхийлөгч твиттертээ бичжээ.

Их Британийн Ерөнхий сайд, Германы канцлер нарын зүгээс Польш улсад холбоотнууд дэмжлэг үзүүлнэ гэдгээ баталжээ.

Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба Польшид болсон дэлбэрэлтийн шалтгаан нь Украины зенитийн пуужин гэх "худал" мэдээлэл тараасан гэж Оросыг буруутгав.

Хариуд нь ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам бид Польшид болсон дэлбэрэлтэд хамааралгүй гэж мэдэгджээ.

 Эх сурвалж: DW

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ9 сар 6. 14:13Барилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06Гэрийн даалгаврын хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоожээ9 сар 4. 16:15Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй9 сар 4. 16:06Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна9 сар 4. 15:57Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв9 сар 4. 15:44Буриад Улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна9 сар 4. 15:35УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.07-09.149 сар 4. 15:32БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана9 сар 4. 15:23Зарын дагуу валют солиулахаар холбогдож, 93.9 сая төгрөг залилуулжээ9 сар 4. 15:18Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ9 сар 4. 13:12Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ9 сар 4. 11:38Монголд анх удаа "Шөнийн марафон" зохион байгуулах гэж байна9 сар 4. 11:35УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа9 сар 4. 11:12Хүнд цаг үед түлш, шатахууныг тогтвортой нийлүүлж байгаа Оросын ард түмэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийллээ9 сар 4. 10:04Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар9 сар 4. 9:5823 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ9 сар 4. 9:53Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна9 сар 4. 9:44Ихэнх нутгаар эрс сэрүүснэ9 сар 4. 9:38Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа9 сар 3. 17:54Ээлжит бус чуулган товлон зарлалаа9 сар 3. 17:43Томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ9 сар 3. 15:26Эрх баригчид мөнгөний баримжаагүй болсон гэв9 сар 3. 15:22ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна9 сар 3. 12:40Ерөнхий боловсролын бүх сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээл албан ёсоор орохоор боллоо9 сар 3. 12:30Тураах үйлчилгээтэй гэх “МОНЖУРА” тариаг их хэмжээгээр хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ9 сар 3. 12:22Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь9 сар 3. 10:01АНУ Трампын хөрөгтэй 1 ам.долларын зоос гаргалаа9 сар 3. 9:54МОНГОЛ - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ9 сар 3. 9:49УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 3. 9:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.