Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын 24 дугаар хуралдаан ОХУ-д болж байна. Хуралдаанаар зам тээврийн салбарын харилцаа хамтын ажиллагааны тодорхой асуудлаар ойлголцолд хүрлээ гэж Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээллээ. Тодруулбал
- Богдхан төмөр зам төсөл дээр хэрхэн яаж хамтарч ажиллах тодорхой шийдэлд ойрын үед хүрэхээр боллоо.
- Удахгүй Зүүнбаян-Ханги Мандалын төмөр зам ашиглалтад орно. Тэгвэл Зүүнбаян-Сайншандын төмөр замыг шинэчлэн сайжруулж байж Зүүнбаян-Хангийн төмөр замаар ачаа эргэлт явах боломж гүйцэд бүрдэх учраас Сайншанд Зүүнбаянгийн төмөр замыг ирэх 2023 онд шинэчлэхээр боллоо.
- УБТЗ 280 км урттай хос төмөр зам барих, 30 сая тн ачаа тээвэрлэх хүчин чадлыг 42 сая тн болгож нэмэгдүүлэх чиглэлээр ойлголцолд хүрлээ.
- Зүүн босоо тэнхлэгийн төмөр замын гол хэсэг болох Эрээнцав Чойбалсангийн чиглэлийн төмөр замыг шинэчлэхэд Оросын талтай хамтарч ажиллахаар боллоо.
- Төмөр замын транзит болон бусад тарифын асуудлаар нэгдсэн зөвшилцөлд хүрлээ.
- Агаарын тээврийн салбарт өнөөгийн нөхцөл байдлаас шалтгаалан хоёр улс хоёулаа онгоц нисгэхгүй байгаа. Тэгвэл Москва-Улаанбаатар болон Новосибирск, Екатеринбург, Красноярск чиглэлд нислэг эхлүүлэх асуудлыг хөндлөө.
- Саяхан бүрэн ашиглалтад орсон Баруун босоо тэнхлэгийн Ази Европыг холбосон 745 км авто замаар транзит тээврийг нэмэгдүүлэх чиглэлд хамтарч ажиллахаар тогтлоо.

Facebook
Twitter
Youtube


Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа
Нийгмийн даатгалын сангаас болон цэргийн нийт тэтгэвэр авагчдын 80 хувь буюу 435.0 мянган иргэнд суурь тэтгэвэр олгоно
Монгол Улс, Беларусь Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа
Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцаж, төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ
Ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Беларусь Улсын Үндэсний Хурлын Бүгд найрамдах зөвлөл болон Төлөөлөгчдийн танхимын дарга нар бараалхлаа

Сэтгэгдэл бичих