"Их 20":Оросыг Украины нутаг дэвсгэрээс болзолгүйгээр гарахыг шаардлаа


11-р сарын 17
14 цаг 25 минут
14 жилийн өмнө G20-ийн удирдагчид олон улсын санхүүгийн хямралын үеэр анх удаа уулзаж байв. Дэлхийн хамгийн том эдийн засагтай "Их 20"-ийн орнууд чуулан дэлхийн эдийн засгийн сэргэлтийг ахиулах, сорилтуудыг шийдвэрлэх, хүчирхэг, тогтвортой, тэнцвэртэй, хүртээмжтэй хөгжлийн үндэс суурийг тавихын тулд хамтын хариуцлага хүлээх, хамтран арга хэмжээ авах шаардлагатай болоод байна гэж үзжээ. Төрийн тэргүүн нар “Их 20”-ийг дэлхийн эдийн засгийн хамтын ажиллагааны гол форум хэмээн үзэж, дэлхийн эдийн засгийн сорилтуудыг шийдвэрлэхийн тулд хамтран ажиллахаар амлаж байжээ.
Энэ жил "Их 20"-ийн удирдагчид Бали аралд 2022 оны 11 дүгээр сарын 15-16-нд чуулав. Өнөөдөр дэлхийн чанартай олон хямрал зэрэг нүүрлэж, дэлхийн эдийн засаг цар тахлын нөлөөнд автаж, уур амьсгалын өөрчлөлт зэрэг бусад сорилтууд эдийн засгийг уналтад хүргэж, ядуурал гаарч, сэргэлт удааширч, тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд саад болж байна гэдэгт чуулганд оролцогсод  санал нэгджээ. Ингээд дээд уулзалтын тунхаглал гаргасан байна. Тунхаглалд,
Украинд болж буй дайн мөргөлдөөн дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлж буйг бид харлаа, энэ асуудлаар бид өмнө нь ярилцсан. 2022 оны 3-р сарын 2-нд олонхын саналаар баталсан ES-11/1 тогтоолыг багтаасан улс орнуудын НҮБ-ын ийн Ерөнхий Ассамблей, Аюулгүйн Зөвлөлд илэрхийлсэн байр суурийг бид дахин онцолж, Оросын Украинд хийсэн түрэмгийлэлд маш их харамсаж, Оросыг Украины нутаг дэвсгэрээс бүрэн, болзолгүйгээр гарахыг шаардаж байна. Олонх гишүүд Украинд болж буй дайныг хатуу шүүмжлэн, энэ дайн ард түмэнд гашуун зовлон болж байгаа бөгөөд инфляцыг нэмэгдүүлж, нийлүүлэлтийг таслан, эрчим хүч болон хүнсний аюулгүй байдлыг гааруулж, санхүүгийн тогтвортой байдлын эрсдэлийг нэмэгдүүлэх зэргээр дэлийн эдийн засгийн өнөөгийн эмзэг байдлыг улам тод томруун болголоо. Энэ нөхцөл байдал болон холбогдох хориг арга хэмжээний талаар өөр үзэл бодол, байр суурь мөн оршиж байна. G20  бол аюулгүй байдлыг шийдвэрлэх форум биш гэдгийг бид ойлгож байгаа. Гэхдээ аюулгүйн асуудал дэлхийн эдийн засагт ил тодоор нөлөөлж байна.
Эдгээр нөхцөл байдал болон Даргалагч орон Индонезийн дэвшүүлсэн “Хамтдаа, хүчтэй сэргэх” уриаг үндэслэн улс орнууд уялдаа холбоогоо нэмэгдүүлэн хүчтэй, багтаамжтай, уян хатан арга хэмжээ авч ажлын байрыг бий болгож, өсөлт сэргэлтийг дэмжих тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Макро эдийн засгийн бодлого болон хамтын ажиллагааны уян хатан байдлыг дэмжинэ.
Макро эдийн засаг болон санхүүгийн тогтвортой байдлыг дэмжинэ.
Хүнсний болон эрчим хүчний аюулгүй байдлыг дэмжих цогц арга хэмжээ авч зах зээлийн тогтвортой байдлыг бий болгоно.
Илүү олон төрлийн шинэлэг санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгон тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хурдасгаж, тогтвортой хөгжлөөр дамжуулан хамтын хөгжил цэцэглэлт бий болгохыг дахин онцлов.
“Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн үндсэн конвенц”, “Парисын хэлэлцээр”, “Глазгогийн уур амьсгалын хэлэлцээр”-г хэрэгжүүлнэ.
Хүн байгалийн эе зохицлыг бий болгож, “Биологийн олон янз байдлын тухай конвенц”-ийн дагуу “Дэлхийн биологийн олон янз байдлын тогтолцоо”-ны тохиролцоонд хүрэхийг талуудад шаардана.
Даргалагч орон улс орнуудын дэвшүүлсэн олон улсын хамтын ажиллагааны төслүүдийг “Их 20-ын хүчирхэг, хүртээмжтэй сэргээх үйл ажиллагаа” болгон нэгтгэж тунхаглалд хавсаргахаар тусгасан байна.
G20-ийн дээд уулзалт 2023 онд Энэтхэгт, 2024 онд Бразилд, 2025 онд Өмнөд Африкт зохиогдохоор товлогдов.
Эх сурвалж: CCTV


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүний эрхийн дэд хороо "Өсвөр насны хүнтэй холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шинэчлэл: Хуулиас хэрэгжилт рүү" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа10 сар 3. 13:40Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав10 сар 3. 13:37Зэвсэгт хүчний 186 дугаар анги 1.3 сая мод тарьж, ургуулжээ10 сар 3. 13:35“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 56 жил тогтвортой ажиллах нөөцөө баталгаажуулжээ10 сар 3. 13:32Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 81, 129 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг баталж, Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 3. 13:29Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олонд талархал илэрхийлэв10 сар 3. 13:23Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ10 сар 2. 13:04Нийслэлийн 13 байршилд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх өндрийн камер байршуулжээ10 сар 2. 12:59Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 2. 12:44Г.Уянга: Найруулагч Б.Баатарыг тагнуулынхан гэрийнх нь гаднаас авч явжээ10 сар 2. 12:35Найруулагч Б.Баатарын шүүх хурлыг өнөөдөр 13:30 цагт товложээ10 сар 2. 11:33Чуулганаар төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ10 сар 2. 11:00ӨБХ: Оршуулгын газрын эмх цэгцийг хангах тухай өргөдлийг 100,237 иргэн дэмжжээ10 сар 2. 9:42ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ10 сар 2. 9:30Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 2. 9:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан10 сар 2. 8:59Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ10 сар 1. 12:47Иргэд бензиний хомсдолыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна10 сар 1. 12:38Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа10 сар 1. 10:51Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна10 сар 1. 10:48Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна10 сар 1. 10:05ЖЕТРО Монголд салбараа нээнэ10 сар 1. 9:39ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо10 сар 1. 9:33Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ10 сар 1. 9:24Дилов хутагтын "Замаасаа бүү хазайгаарай" хэмээх захиас ба НҮБ-ын индэр дээрх У.Хүрэлсүхийн дипломат амбиц10 сар 1. 8:44Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан10 сар 1. 8:38Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ9 сар 30. 17:16ШТС-уудын АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна9 сар 30. 14:49Философич Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том...9 сар 30. 14:41"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв9 сар 30. 14:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.