Улсын хэмжээнд 10 дугаар сарын байдлаар 413.9 мянган тн үр тариа, 211.2 мянган тн төмс, 139.8 мянган тн хүнсний ногоо, 153.3 мянган тн таримал тэжээл, 46.7 мянган тн техникийн ургамал хурааж, 869.9 мянган тн хадлан, 28.8 мянган тн гар тэжээл бэлтгэжээ.
Тодруулбал, өмнөх оны мөн үеийнхээс төмс 33.2 (18.7 хувь) мянга, хүнсний ногоо 25.4 (22.2 хувь) мянга, техникийн ургамал 6.8 (17 хувь) мянган тонноор нэмэгдэж, харин хураасан үр тариа 152.4 (26.9 хувь) мянга, таримал тэжээл 113.9 (42.6 хувь) мянга, бэлтгэсэн хадлан 239.7 (21.6 хувь) мянган тонноор багассан байна.
Хураасан үр тарианы 4.8-41.3 хувь Хэнтий, Дархан-Уул, Дорнод, Булган, Төв, Сэлэнгэ аймагт, төмсний 2.0-63.8 хувь Өвөрхангай, Баян-Өлгий, Дархан-Уул, Ховд, Сэлэнгэ, Төв аймагт, хүнсний ногооны 5.2-35.6 хувь Орхон, Ховд, Дархан-Уул, Төв, Сэлэнгэ аймагт ногдож байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Хураасан үр тариа Ховд, Баян-Өлгий, Дорнод, Дархан-Уул, Хэнтий аймагт өмнөх оны мөн үеийнхээс 9.8 тонноос 7.3 мянган тонноор (0.5 хувиас-2.6 дахин) нэмэгдэж, бусад аймагт 3.7-77.9 мянган тонноор (2.4 -78.8 хувь) багаслаа. Хураасан төмс Дорноговь, Ховд, Дундговь, Өвөрхангай, Увс, Дархан-Уул, Баян-Өлгий, Улаанбаатар хот, Сэлэнгэ, Төв аймагт 16.4-31 мянган тонноор (0.3 хувиас -2.4 дахин) нэмэгдэж, бусад аймагт 37.3 тонноос 1.2 мянган тонноор (3.3 -45.8 хувь) багасжээ.
Хүнсний ногоо Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор, Дархан-Уул, Өмнөговь, Архангай, Завхан, Хөвсгөл аймагт 69.6-485.7 тонноор (1.2 -33.2 хувь) багасаж, бусад аймагт 16.4 тонноос 17.7 мянган тонноор (4.3 хувиас -2.4 дахин) нэмэгдсэн байна.
Техникийн ургамал Өвөрхангай, Увс, Төв аймагт 155.0 тонноос 2.4 мянган тонноор (20.8 - 82.7 хувь) багасаж, бусад аймагт 68.0 тонноос 3.1 мянган тонноор (13.7 хувиас-4 дахин) нэмэгджээ.
Таримал тэжээл Говьсүмбэр, Ховд, Баян-Өлгий, Улаанбаатар хот, Сэлэнгэ аймагт 27.6 тонноос 7.4 мянган тонноор (3.9 хувиас - 43.1 дахин) нэмэгдэж, бусад аймагт 0.2 тонноос 74.4 мянган тонноор (18.2 -87.9 хувь) багасав. Бэлтгэсэн хадлан Улаанбаатар хот, Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ, Увс, Дорнод аймагт 177.1 тонноос 33.1 мянган тонноор (1.8 -47.9 хувь) нэмэгдэж, харин бусад аймагт 15.2 тонноос 115.1 мянган тонноор (0.3 -90.6 хувь) буурсан аж.
Facebook
Twitter
Youtube


Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
COP17-ыг амжилттай зохион байгуулахад хувь нэмэр оруулсан ААН-ийн төлөөлөлд талархал илэрхийллээ
Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдрийн хүрээнд олон нийтэд мэдээлэл өглөө
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Сop17 хурлын хүрээнд Монгол Улсад $1,4 тэрбум буюу ₮5 их наядын боломжийг бүрдүүлэх амлалтыг авсан
Ц.Сандаг-очир: СОР17-той холбоотой санхүүгийн бүх баримтыг яамны сайтад нээлттэй байршуулсан
Хураасан хүнсний ногоо өмнөх оны мөн үеэс 16.3 хувиар өсчээ
Н.Булгантамир: Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр буюу “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA-6”-д 12,000+ залуус эх дэлхийгээ цэвэрлэхээр нэгдлээ
Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна

Сэтгэгдэл бичих