Төсөв, өр ​ба Та


11-р сарын 21
7 цаг 30 минут

УИХ 2022 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар 2023 оны улсын төсвийг батлав. Хэмнэлтийн гэгдэх энэ төсөв 1.4 их наяд төгрөгийн буюу ДНБ-ний 2.6 хувьтай тэнцэх алдагдалтай юм байна. Гэхдээ алдагдал нь өмнөх жилээсээ хоёр дахин буурсан гэх.

Ирэх онд ДНБ 5 хувиар өсч 54.4 их наяд төгрөгт (өнөөгийн ханшаар бол 16 тэрбум ам.доллар) хүрэх ажээ. Төсвийн орлого 19 их наяд төгрөг буюу ДНБ-ний 34.9 хувьтай, зарлага 20.4 их наяд буюу 37.6 хувьтай тэнцэнэ. 2023 оны эцэст инфляци нэг оронтой болох гэнэ. 

Энэ төсөв нь шинэ хөрөнгө оруулалт хийхгүй, үрэлгэн байдлыг хязгаарлах, хөрөнгө оруулалт бизнесийн орчныг татварын бодлогоор дэмжих, уул уурхай, аж үйлдвэрийн салбарын томоохон төслүүдээ дуусгаж, эрчим хүчний салбарт шинэ төслүүд хэрэгжүүлэх, Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл, үйлчилгээний чанарын асуудлыг цогцоор нь шийдвэрлэж, түгжрэлийг бууруулах, хотоос хөдөөд шилжихийг дэмжсэн татвар, цалин хөлсний бодлого хэрэгжүүлэх, эдийн засгийг тогтворжуулах, төсвийн сахилга батыг бүх шатанд хэрэгжүүлэх зорилготой гэжээ.

Энэ төсөв аль хир бодитой, иргэдийн амьдралд ямар үр нөлөөтэй бэ?

Өр

Төсвийн алдагдал бол өр буюу зээл авна гэсэн үг. Төрийн авсан, зарсан хэмжээ нь адилхан байж л макро эдийн засгийн тогтвортой байдал хадгалагдана. МУ 2012 оноос хойш засгийн газрын гадаад бонд гаргаж, өр тавьсаар ирсэн ч, тэр их мөнгөөр доллар олохуйц, олигтой үнэ цэнэ бүтээж чадаагүй учир жил бүрийн хүү, үндсэн зээлээ төлөхийн тулд нэмж зээл авсаар, өрийг өрөөр дарсаар өдийг хүрлээ. Энэ хариуцлагагүй үйлдлийг “дахин санхүүжүүлэх” гэж гоёор нэрлэдэг.

2023 онд Чингис бондын 500 сая доллар, Хөгжлийн банкны 800 сая долларыг “дахин санхүүжүүлнэ”. Хэрэв олон улсын зээлдүүлэгчид ЗГ-т итгэхгүй, зээлээ төл гэвэл гадаад валютын нөөцийн 2.8тэрбум долларын 1.3 нь яваад өгнө. Тэгвэл 2-3 сарын импортын төлбөрийг хангаж чадахгүйд хүрч,төгрөгийн ханш огцом унана гэсэн үг. Тиймээс хөрөнгө оруулагчдад төсвийн сахилга баттай улс гэдгээ харуулахын тулд төсвөө алдагдалгүй батлах ёстой байлаа. Нөгөө талаас, Засгийн газрын нийт өр ДНБ-ний 70 хувьтай тэнцсэн (түүний 90 хувь нь гадаад) учир нэмэх боломжгүй. Манайх уг нь 50 хувиас ч хэтрэх ёсгүй. Өртэй айл өр нэмж тавихаар хүү нь улам өсдөг. 

Бууруулах байсан нэг том зардал нь цар тахлын үед ДНБ-ний 4 хувьтай тэнцэх болсон хүүхдийн мөнгө. Төсөвт энэ мөнгийг сарын 3.5 сая төгрөгөөс доош орлоготой өрхийн хүүхэд бүрт сарын 100 мянган төгрөголгохоор оруулсан. Тэр нь нийт хүүхдийн 90 хувийг хамрана гэсэн нь 2024 оны сонгуульд бэлдсэн ажил болтой. Үүнийг зөвхөн эмзэг өрхийн хүүхэд бүрт бодитой хүргэхэд л зардал хоёр дахин буурч, ДНБ-ний 2 хувьтай тэнцэж, төсөв алдагдалгүй гарах байлаа. Хүүхдийн мөнгийг хавтгайруулж олгохын оронд зөвхөн шаардлагатайд олгох нь зүйд нийцнэ, сонгогдох төлөвлөгөөнд нь мэдээж нийцэхгүй. 

Та

Төсөв алдагдалтай гарах тусам төр засгийн өр төлбөр нэмэгдэнэ. Өр төлбөр ихсэх тусам татвар нэмэгдэж буюу хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт буурч, ажлын байр хумигдана. Эсвэл төрийн өмчиийн компани олноор байгуулж, бизнесийн биш төсвийн чанартай ажил хийлгэснээр ашиг нь бас буурч, ажлын байр ч цөөрнө. Өрсөлдөөн суларснаар, шинийг санаачлах багасч, улмаар бүтээмж буурна.

Төрийн компани олширохын хирээр авъяас чадвараар нь биш, “арын хаалганы” зарчмаар ажил олдог болж, тухай салбар уналтанд ордог. Ажилласаар байхад л ядуураад байдаг танил зураг эндээс үүдэлтэй. Төр засаг нь ажил биш, мөнгө олгоод эхлэхээр бараа үйлчилгээний үнэ өсдөг (инфляци).

Тийм учраас ардчилсан тогтолцоотой улс оронд иргэд нь төр засгийн үйл ажиллагааг төсвөөр дамжуулан мэдээлэл, мэдлэгтэйгээр хянаж, засаж залруулахыг шаардаж чадсан цагт Таны амьдрах, ажиллах орчин нөхцөл сайжирч, гадагшаа явж ажиллах хэрэгцээ чинь багасна.

Эх сурвалж: Д.Жаргалсайхан



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав2 цаг 26 минутын өмнөГ.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна2 цаг 31 минутын өмнөХөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв4 цаг 8 минутын өмнөТендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна4 цаг 11 минутын өмнөГ.Дамдинням: АИ-92 автобензины үнийг тогтворжуулах, бууруулах арга хэмжээ авна4 цаг 18 минутын өмнө"Идэш 2026" өргөтгөсөн худалдаа болно5 цаг 14 минутын өмнөП.Бат-Амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ6 цаг 51 минутын өмнө“Мөнх тэнгэрийн бичиг-2026” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн эзэд тодорчээ6 цаг 54 минутын өмнөНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулна7 цаг 19 минутын өмнөИргэд, явган аялагчдын анхааралд!7 цаг 31 минутын өмнөОюу толгойн ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ7 цаг 35 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан8 цаг 2 минутын өмнө“Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүллээ11 сар 10. 20:30“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв11 сар 10. 14:47Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ11 сар 10. 14:38Үндэсний номын санд Чингис хааны түүх, соёл, судалгаатай холбоотой номын үзэсгэлэн гарч байна11 сар 10. 12:39Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө11 сар 10. 12:35Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо11 сар 10. 12:29Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол11 сар 10. 11:08Төрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв11 сар 10. 10:58УИХ-ын дарга С.Бямбацогт: Бидний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэд нь сайн сайхан амьдардаг, хүн бус гагцхүү хууль, шударга ёс засагласан, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоох юм11 сар 10. 10:52УИХ-ын дарга С.Бямбацогт “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцож, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв11 сар 10. 10:49С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн11 сар 10. 10:46Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан11 сар 10. 10:43Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр11 сар 10. 9:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан11 сар 10. 9:35“Их засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа11 сар 9. 22:24Зөвлөлдөх санал асуулгын ойлголт, хэрэгжүүлэх арга зүй сургалт боллоо11 сар 9. 21:32Нэр бүхий албан тушаалтанд хахууль өгсөн иргэдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв11 сар 9. 16:49УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог11 сар 9. 16:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.