Казахстан улс төрийн бүтцийн шинэ хэлбэрт шилжиж байгааг мэдэгдэв


11-р сарын 21
9 цаг 45 минут

 Казахстан улс төрийн бүтцийн шинэ хэлбэрт шилжиж, Үндсэн хуулийн шинэчлэлийг тууштай, тодорхой хийнэ гэж тус улсын одоогийн Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев мэдэгдлээ. 

"Бид Үндсэн хуулийн шинэчлэлийг тодорхой, тууштай хэрэгжүүлнэ. Бид улс орны улс төрийн бүтцийн шинэ хэлбэрт шилжиж байна" гэж Токаев мэдэгдсэнийг түүний сонгуулийн штаб “Telegram” сувагтаа эш татжээ.

Токаев тус улсын эдийн засагт эрс өөрчлөлт гарч байгааг зарлав. “Бид иргэдийнхээ аж амьдралыг дээшлүүлнэ. Энэ бүх зорилгыг хэрэгжүүлэхэд эв нэгдэл хэрэгтэй. Тиймээс та бүхнийг эв нэгдэлтэй байхыг уриалж байна" гэж Казахстаны Ерөнхийлөгч онцлон тэмдэглэсэн байна.

Сонгуулийн кампанит ажил

Казахстанд болсон сонгуулийн кампанит ажил ил тод, шударга  болсон гэж Токаев үзэж байна. 

"Хэн нэгэнд хязгаарлалт байхгүй байв. Сонгогч бүрд сонголтоо хийх эрхийг олгосон. Тиймээс энэ кампанит ажил шударга, ил тод байсан" гэж тэрбээр хэлжээ.

Түүний үзэж байгаагаар, Казахстаны сонгогчид түүнд итгэл хүлээлгэж буйгаа сонгуулиар илэрхийлсэн нь зөвтгөх үндэслэлтэй байх ёстой. "Энэ кампанит ажил бидний түүхэнд үлдэх нь дамжиггүй. “Exit poll”-ын /саналаа өгөөд гарч ирсэн сонгогчоос авдаг санал асуулга/ дүн гарлаа. Мэдээж бид сонгуулийн албан ёсны дүнг хүлээж байна. Гэсэн хэдий ч ард түмэн надад Ерөнхийлөгчийн хувиар болон та бүхэнд итгэж байгаагаа итгэлтэйгээр илэрхийлсэн гэж хэлж болно. Ард түмний итгэл бол хамгийн чухал үнэ цэн. Ард түмний энэ итгэлийг бид зөвтгөх ёстой. Тиймээс өнөөдрөөс буюу 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн бид бүгд ажилдаа орох ёстой" гэж тэрбээр онцолсон байна. 

Токаев мөн сонгуулийн кампанит ажлыг зохион байгуулагчдад талархал илэрхийлжээ. 

“Еxit poll”-ын дүн

“Аманат” намын олон нийтийн бодлогын хүрээлэнгээс ням гарагт явуулсан “exit poll”-ын дүнгээс үзвэл, Токаев 85.52 хувийн саналаар ерөнхийлөгчийн сонгуульд ялж байна. "Социс-А" нийгмийн судалгааны нэгдсэн  хүрээлэн болон "Нээлттэй нийгэм" бүс нутаг судлалын олон улсын хүрээлэнгийн “exit poll”-ын дүнгээр тэрбээр 82.02 хувь, 82.45 хувийн саналыг тус тус авч байна. Сонгогчдын 1-4 хувь нь бусад нэр дэвшигчийн төлөө саналаа өгсөн бол 3.4-5.2 хувь нь бүх нэр дэвшигчийн эсрэг санал өгчээ. 

Казахстаны ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль 11 дүгээр сарын 20-нд болсон юм. 22:00 цагийн байдлаар сонгуулийн ирц 69.43 хувьтай байжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 8 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв5 цаг 45 минутын өмнөАвтомашины тэгш, сондгойгоор зорчих хуваарь5 цаг 49 минутын өмнөӨвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах өргөтгөсөн хуралдаан болж байна9 цаг 12 минутын өмнөМансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, хадгалсан этгээдүүдийг илрүүлжээ9 цаг 15 минутын өмнө2026 оны төсвийн төсөлд 178.665 иргэн саналаа өгөв9 цаг 21 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 61 удаагийн дуудлагаар 55 иргэний амь насыг авран хамгаалав8 сар 18. 9:57УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 сар 18. 9:10Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан8 сар 18. 8:58Улс орны хөгжлийн түлхүүр нь боловсрол юм8 сар 15. 20:15Хүүхдийн эмчилгээ, тусламж үйлчилгээнд энэ онд нэмж найман тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэлээ8 сар 15. 16:10Тоног төхөөрөмж нь шийдэгдээгүйн улмаас 14 мянга гаруй хүүхэд шинээр ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгт суралцах боломжгүйд хүрээд байна8 сар 15. 16:07Хуучнаар “Нарны титэм” барилгын Ж блокийн 1222 ам.метр талбайг энэ сарын 25-нд дуудлага худалдаагаар худалдана8 сар 15. 12:00Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв8 сар 15. 11:06Нийтийн тээврийн Ч:7, Ч:9, Ч:22 чиглэлд өөрчлөлт оруулж, Ч:82 чиглэлийг шинээр нээлээ8 сар 15. 10:59УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 сар 15. 9:20Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан8 сар 15. 9:17“Өндөр хөгжилтэй орнуудад их дээд сургуульд зуучилна” гэх залилангаас болгоомжил8 сар 14. 17:14Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулдаг байгууллагыг бодитоор урамшуулдаг болно8 сар 14. 17:09Нийт нутгийн 22 хувьд гандуу, 17 хувьд гантай байна8 сар 14. 9:57Цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй осол, гэмтэл өдөр бүр бүртгэгдэж байна8 сар 14. 9:51Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо8 сар 14. 9:46УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 сар 14. 8:54Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан8 сар 14. 8:51Шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Ерөнхий сайдын Захирамж гарлаа8 сар 13. 18:24Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдалыг сонголоо8 сар 13. 18:20Г.Занданшатар: Татвар төлсөн нь хохирдог, төлөөгүй нь хождог тогтолцоог хална8 сар 13. 14:40Ирэх оны төсвийн төсөлд иргэдийн саналыг авах хугацаа маргааш дуусна8 сар 13. 14:37УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 сар 13. 8:58Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан8 сар 13. 8:53С.Шаарийбуу: Шүүхээс 2.1 сая ам.долларын нөхөн төлбөр тогтоосон ч Малайзын Засгийн газар болон Абдул Разак Багинда давж заалдсан8 сар 12. 22:15
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.