АНУ-ын Элчин сайд Ричард Буанган: Монголын ардчиллыг бат бэх, эдийн засгийг хөрвөх чадвартай байлгахын төлөө та бүхэнтэй хамтран ажиллах болно


11-р сарын 21
13 цаг 39 минут

АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ барьсан юм. Тэрбээр Элчин сайдын яамныхаа албан ёсны сайт дээр өөрийнхөө танилцуулгыг байрлуулжээ. Блиц ярилцлага хэлбэрээр байршуулсан түүний танилцуулгыг сонирхуулья.

-Төрсөн газар, төрөлх хотоо танилцуулна уу?

-Би Сан Диего хотод төрсөн. Миний аав тэнгисийн флотод алба хааж байхдаа тэнд томилогдож очоод ээжтэй маань танилцсан. Сан Диего хот Улаанбаатараас хэд хэдэн зүйлээр ялгаатай, ялангуяа цаг агаар нь. Гэсэн ч хүмүүс нь олон талаараа адилхан юм. Сан Диего хотынхон ерөнхийдөө монголчууд шиг их найрсаг, тайван амгалан бөгөөд тэд гадна орчин, байгальтай ойр байх их дуртай болохоор хүн бүр л гарчихсан, ямар нэгэн идэвхтэй хөдөлгөөн хийж байдаг. Түүнээс гадна Сан Диего болон Улаанбаатар хотуудын хүн амын тоо нь бараг ойролцоо.

-Эцэг эхээ танилцуулна уу?

-Аав маань АНУ-ын Тэнгисийн флотод алба хааж байсан. Тэрээр Филиппинд өссөн бөгөөд өмнө нь хэзээ ч очиж үзээгүй АНУ-ыг бишрэн, Тэнгисийн флотод нь алба хаахыг мөрөөддөг байж. Харин ээж маань тэр үед зөвхөн эзэмшсэн мэргэжил болон ганц жижиг чемодантай л АНУ-д очоод байсан жирийн нягтлан бодогч байв. Би үе үе эцэг эхийнхээ тэрхүү түүхийг бодохоор тэдний хийсэн шийдэмгий алхам нь олон хүн, АНУ-д суурьшсан монголчуудын хувьд ч мөн адил, тэдний итгэл мөрөөдлөө олж авахын тулд үзэж туулж буйтай төстэй санагддаг.

-Ах дүү, хүүхэд насаа танилцуулна уу?

-Миний хүүхэд нас олон газраар нүүдэллэсэн байдалтай өнгөрсөн. Аав маань цэргийн томилолтоор АНУ-д нэг газраас нөгөө газар луу байнга шилжин явдаг байв. Би Сан Диегод төрсөн ч хүүхэд насныхаа нилээд хугацааг Хавайд өнгөрөөсөн учраас Хавайг хоёр дахь гэрээ гэж үздэг.

Би нэг эрэгтэй дүүтэй, надаас хоёр насаар дүү. Элчин сайдын тангараг өргөх ёслолд минь оролцохоор дүү минь Вашингтон хот руу их холоос нисэж очсон байсныг би мэдээгүй байж билээ. Багадаа бид хоёр байнга л хамт гадаа тоглодог байсан. Бага насны дурсамжаас, Хавай мужийн Уайпаху хот дахь филиппинчүүдийн жижиг хүрээлэл санаанд орж байна, хоорондоо их ойр нягт байдаг, хөршүүд маань ч намайг өөрийн хүүхэд шигээ үздэг байж билээ. Миний гэр бүл бол өмөг түшиг минь, тэдний хайр халамж, урам зориг, дэмжлэггүйгээр би өдий зэрэгт хүрэхгүй байсан байх аа.
-Таны хобби?

-Би дуу хөгжим сонирхож төгөлдөр хуур, үкүлэлэ тоглодог. Гэхдээ ном унших, бусад улс орны хэл, соёл, түүхийн талаар сурч мэдэх үнэхээр дуртай. Түүх дундаа бодит түүхийг илүүтэй сонирхон уншдаг. Уран зохиолын хувьд магадгүй Эрнест Хэмингуэй, Жон Стэйнбэк хоёр миний хамгийн дуртай зохиолч маань, номыг нь дахин дахин унших дуртай. Жозэф Кэмбэлл бас миний унших дуртай зохиолч, тэрээр бид бүхний түүх, бидний үлгэр дуурайл болон баатруудын маань талаар маш нарийн судалгаа дүгнэлтүүд хийсэн байдаг шиг санагддаг.
Би Жэк Уэдэрфордын “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан” номыг ч уншсан. Энэ номыг 2012 онд Төрийн департаментын Дэлхий дахины олон нийттэй харилцах товчооны Цахим харилцааны газрын захирлын хувиар Монголд айлчлахад минь дурсгаж байсан юм.

-Спортын хувьд?

-Гадаа байгальд байх нь миний хувьд их чухал учраас би аль болох гадуур явах, гольф тоглох дуртай. Би өсвөр насандаа тийм ч сүрхий тамирчин байгаагүй л дээ. Гэхдээ бага лигт бэйсбол тоглодог байсан маань магадгүй Сан Диего Падрес багийн үнэнч фэн болоход нөлөөлсөн байх. Сан Диего спортын олон багтай биш ч бэйсболын баг бол бий шүү. Төрөлх Сан Диего хотоороо их бахархдаг учраас би тэндхийн багуудаа хөгжөөн дэмждэг.

-Таны сонсдог хөгжим?

-Би сонгодог хөгжимд дуртай, мөн Элвисийн шүтэн бишрэгч. Дуурь үзэх, ялангуяа Моцарт, Вагнер, Вердигийн бүтээлүүдийг сонсох их дуртай. Монголд ирээд хамгийн түрүүнд үзсэн урлагийн тоглолт маань Дуурь бүжгийн эрдмийн театрт тавигдсан “Тоска” дуурь байлаа. Ромео Жульеттатай хэд хэдэн сэдвээр холбогддог “Тристан Изольда хоёр” бол миний хамгийн дуртай дуурь.

-Та амьдралдаа юунд хамгийн их талархдаг вэ?

Гэр бүл, найз нөхөддөө. Гэр бүл маань миний өмөг түшиг, тэдний хайр халамж, урам зориг, дэмжлэггүйгээр өнөөдөр өөрийгөө энд байгаагаар төсөөлөхгүй байсан гэж би дээр хэлсэн. Тэр үг найз нөхдөд маань ч бас хамаарах юм шүү.

-Өнөөг хүртэл танилцсан монгол хүмүүсийн талаар юу хэлэхсэн бол?

-Монголчуудын нөхөрсөг, хүлээцтэй, бас нээлттэй зан чанар нь хүндлэл бишрэл төрүүлж байна. Намайг үнэхээр уриалгахан хүлээж авч байгаа Монголчуудад баярласнаа илэрхийлъе!

-Дипломатч байна гэдэг таны хувьд ямар утга учиртай вэ? 

-Миний бодлоор дипломатч гэдэг улс орноо гадны улсад төлөөлж, нийтлэг байр суурь, харилцан ойлголцолд хүрэх арга замыг хайж олж чаддаг хүнийг хэлнэ. Амжилттай дипломатчид бусад улс орнуудаас, тэдний нийгэм, соёлоос нь суралцаж байдаг чадавхитай байх болов уу.    

-Монгол Улсад АНУ-ын Элчин сайдаар ажиллах хугацаандаа нэн тэргүүнд тавих гурван зорилт тань юу вэ?

-АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын хувиар миний тэргүүлэх зорилт бол иргэд хоорондын, ардчиллын, мөн эдийн засгийн хэлхээ холбоог нэмэгдүүлэх явдал. Монголын ардчиллыг бат бэх, эдийн засгийг хөрвөх чадвартай байлгахын төлөө миний бие болон манай хамт олон та бүхэнтэй хамтран ажиллах болно. Өнгөрсөн хэдэн арван жилийн турш Монгол Улс хүний эрх, хуулийн засаглалд тууштай байж, бат бэх, амьд эрчимлэг иргэний нийгэм, чөлөөт хэвлэлийг бойжуулахад туйлбартай түнш байсаар ирсэн. Монгол Улс НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаа болон хүмүүнлэгийн тусламж, гамшиг ослын хариу арга хэмжээнд дэлхий даяар үүрэг гүйцэтгэдэг. Үүнийг үргэлжлүүлэн батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа улам бэхжүүлнэ гэж итгэж байна. Манай хоёр улс ойр нягт, өнө удаан жилийн харилцаатай. Энэ бол эрх чөлөө, хөгжил цэцэглэлт, гэрэлт ирээдүйгээ бататгахын төлөө мөр зэрэгцэн зүтгэж буй анд нөхдийн, түншлэлийн харилцаа юм.   

-Хэрэв та маргааш өглөө сэрэхдээ ямар нэгэн зүйлийг хийж чаддаг болсон байх байсан бол тэр нь юу байх байсан бэ?

-Монголоор ярьдаг болохыг хүсэх байсан.

-Өнөөг хүртэл таны амьдралд тохиосон хамгийн том зүйл юу вэ?

АНУ-ыг төлөөлөн ажиллах Элчин сайд болсон явдлыг би нэрлэнэ.

Монголоос буцахад тань монголчууд таныг юугаар тань дурсаасай гэж хүсэж байна вэ?

-Намайг гэлтгүй, ер нь америкчуудыг сайн хүмүүс, жинхэнэ анд нөхөр, хамтрагч байж чаддаг гэсэн бодол монголчуудад үлдээсэй гэж би хүсэж байна.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



185.199.102.57Зочин   • 2022, 11 сарын 23. 18 цаг 12 минут

I'm happy after so many years attempts to sell my kidney, all thanks to NA HEALTH CARE from india who bought my kidney at the rate of ($600,000USD) contact them via NAHEALTHCARE.IN@GMAIL.COM whatsapp number : +19099134258 More about this source textSource text required for additional translation information Send feedback Side panels



Шинэ мэдээ

Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ7 цаг 47 минутын өмнөТөр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй5 сар 27. 15:15Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж байна5 сар 27. 15:03Их хэмжээний хахууль авсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ5 сар 27. 14:56Ус, дулааны төлбөрөө төлдөггүй өрхийн мэдээллийг зургаадугаар сарын 1-нээс Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ5 сар 27. 14:52"Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар" арга хэмжээг төсвөөс хөрөнгө гаргахгүйгээр хэрэгжүүлнэ5 сар 27. 14:13“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 10 компанийг татан буулгаж, давхардсан орон тоог танаж 67,3 тэрбум төгрөг хэмнэлээ5 сар 27. 14:10Хилийн боомтуудын зургаадугаар сард ажиллах цагийн хуваарь5 сар 27. 14:02Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 27. 13:56Байнгын хорооны дарга П.Ганзориг НҮБХАС-гийн тэргүүн Халид Шарифитай уулзлаа5 сар 27. 13:54ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа5 сар 27. 12:55Бусдад 87,7 мянган ам.долларыг хууль бусаар шилжүүлсэн албан тушаалтанд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв5 сар 27. 12:52Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцүүлж эхэллээ5 сар 27. 10:4937 дахь Хотын дарга Б.Пүрэвдагва5 сар 27. 10:12“Улаанбаатар травэл экспо-2026” аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сарын 29-31-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болно5 сар 27. 10:06УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо5 сар 27. 10:03ХХНББХ: Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг хэлэлцэж, хуулийн төслийг дэмжлээ5 сар 27. 9:56Нийтийн зориулалттай орон сууцны гадна фасад засварын ажил үргэлжилж байна5 сар 27. 9:52ИБУИНХУ-тай бүсчилсэн хөгжил, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ5 сар 27. 9:22Засгийн газар “Төрийн өмчит компанийг татан буулгах тухай” тогтоолын төсөл хэлэлцэнэ5 сар 27. 9:17УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 сар 27. 9:14Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан5 сар 27. 9:09Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 26. 18:04“Нэмүү өртөг, борлуулалт ба тогтвортой орлого” хөтөлбөр амжилттай зохион байгуулагдлаа5 сар 26. 17:49Хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 26. 17:42Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо5 сар 26. 17:39АТГ “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна5 сар 26. 17:34Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо5 сар 26. 17:32Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв5 сар 26. 14:36УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал5 сар 26. 14:32
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.