Индонезид газар хөдөлсний улмаас 162 хүн амиа алджээ


11-р сарын 22
10 цаг 03 минут

Индонезийн Ява аралд даваа гарагт харьцангуй бага гүнд хүчтэй газар хөдөлсний улмаас 162 хүн амиа алдаж, олон зуун хүн гэмтэж бэртжээ. Аврах албаныхан эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.

Байгалийн гамшгийн уршгийг арилгах хорооны даргын мэдээлснээр, газар хөдлөлтийн улмаас олон арван байшин барилга нурж сүйджээ. Баруун Ява мужийн захирагч Ридван Камилийн хэлснээр, гэр орон нь ноцтой сүйдсэн 13 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэх төвүүд рүү шилжүүлсэн байна.

“Маш олон барилга нурсан тул амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэж болзошгүй байна. Одоогоор 326 хүн гэмтэж бэртээд байна. Байгалийн гамшигт нэрвэгдсэн бүсэд олон хүн гацсан хэвээр байгаа тул гэмтэж бэртсэн, амиа алдсан хүний тоо цаг хугацаа өнгөрөх тусам нэмэгдэж болзошгүй” гэж Р.Камиль нэмж хэлсэн байна.

АНУ-ын Геологийн албанаас мэдээлснээр, 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн голомт Чианжур жижиг хотод байжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл ойролцоогоор 70 км зайд орших нийслэл Жакарта хотод мэдрэгдсэний улмаас өндөр барилгуудаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн байна.

“Амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь хүүхдүүд байсан. Газар хөдлөх үед сургуулиуд хичээллэж, лалны шашны сургуулиудад нэмэлт хичээл орж байсан” гэж Р.Камиль ярьжээ. Чианжурт лалын шашны олон сургууль, сүм байдаг аж. Даваа гарагт газар хөдөлсний дараа 88 чичирхийлэл мэдрэгджээ.

Хөрсний гулгалт үүссэний улмаас хотын ойр орчмын замууд хаагдсан байна. Нурж сүйдсэн олон арван барилгын дотор лалын шашны сургууль, эмнэлэг, бусад байгууламжууд байсан гэж эрх баригчид мэдээлж байна. Мөн цахилгаан хангамж тасалдсан талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.

Нийт 270 сая гаруй хүн амтай Индонез нь Номхон далайн “Галт цагираг” гэж нэрлэдэг бүсэд оршдог тул газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, цунамийн гамшигт үе үе нэрвэгддэг.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд гэхэд, Баруун Суматра мужид 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 25 хүн амиа алдаж, 460 хүн гэмтсэн бол Баруун Сулавеси мужид 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 100 гаруй хүн амиа алдаж, 6500 орчим хүн гэмтэж бэртсэн байна.

 

Мөн 2004 онд Энэтхэгийн далайн газар хөдлөлт, цунамийн улмаас 10 гаруй оронд 230 мянга орчим хүн амиа алдсаны дийлэнх нь Индонезийн иргэд байжээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

2,520 тонн Аи-92 автобензин буух өртөөд рүү илгээв1 цаг 40 минутын өмнө1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхэллээ1 цаг 46 минутын өмнөЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурлын нээлт3 цаг 3 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 59 дуудлагаар 21 иргэний амь насыг авран хамгаалжээ3 цаг 8 минутын өмнөОрхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ3 цаг 11 минутын өмнөСОР17: Ногоон бүсэд 39 гольф карт иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ3 цаг 21 минутын өмнөCOP17 “Торгоны замын жингийн цуваа”-гаар эхэллээ3 цаг 57 минутын өмнөCOP17: Зочид, төлөөлөгчдөд 17 чиглэлд 100 автобус үйлчилнэ4 цаг 8 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 цаг 12 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан4 цаг 15 минутын өмнөCOP17-д оролцохоор Рамсарын конвенцын Ерөнхий нарийн бичгийн дарга ирлээ8 сар 15. 11:22Эрүүл мэндийн салбарыг цааснаас “Чөлөөлье” зөвлөлдөх хэлэлцүүлэг боллоо8 сар 15. 11:13АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа8 сар 14. 17:33COP17-ын үеийн зам тээврийн зохицуулалт: Иргэд юу мэдэх хэрэгтэй вэ?8 сар 14. 16:43"Чөлөөлье" үндэсний санаачилгын цөм нь ТӨК-иудын шинэчлэлд чиглэж байна8 сар 14. 16:30У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна8 сар 14. 15:23Ерөнхий хяналтын сонсголын баримттай нээлттэй танилцах боломжтой боллоо8 сар 14. 12:42СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орнууд Улаанбаатарт ямар шийдвэрүүд гаргах вэ?8 сар 14. 12:38Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө8 сар 14. 12:33АИ-92 шатахууны үнэ литр тутамд 200 төгрөгөөр нэмэгджээ8 сар 14. 12:28Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ8 сар 14. 11:13COP17 (КОП17) Үндэсний хорооны Ажлын албанаас бэлтгэл ажил хангагдсантай холбогдуулан мэдээлэл өгч байна8 сар 14. 10:05COP17 хурлын үеэр зохицуулалт хийгдэх сургууль цэцэрлэгийн жагсаалт8 сар 14. 9:59Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ8 сар 14. 9:55“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?8 сар 14. 9:51Маргаашаас авто машины дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно8 сар 14. 9:461000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна8 сар 14. 9:24УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 14. 9:17Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан8 сар 14. 9:04Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 11 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв8 сар 13. 14:51
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.