
Хойд Солонгосын тэргүүн Ким Чен Уны эгч Ким Юү Жон Сөүл Пеньяны эсрэг хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа талаар ярьж байхдаа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч болоод удирдлагуудыг доромж үгээр шүүмжилсэн байна.
Хойд Солонгосын хөдөлмөрийн намын Төв хорооны дэд дарга Ким Юү Жон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёл болон түүний Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ тэнэгүүд хэмээн хэлж, бүдүүлэг үг хэллэг ч хэрэглэсэн хэмээн хэвлэлүүд мэдээлсэн байна.
Ким Чен Уны эгч "Сөүл "үнэнч нохой" мэт АНУ-ын төлөө Пеньяны эсрэг "бие даасан хориг арга хэмжээ авах" тухай ярьж байна. Аливаа хориг арга хэмжээ нь хэнд ч "ашиггүй". Өмнөд Солонгос зуу, мянга дахин хориг арга хэмжээ авч ч болно.
Гэхдээ тэд “хориг арга хэмжээ” ярьж, авч байж өнөөгийн хямралаас гарч чадна гэж бодож байгаа нь үнэхээр тэнэг юм. Аюулгүй, тав тухтай амьдрахаа ч мэдэхгүй тэнэгүүд. Өмнөд Солонгосын иргэд Юн Сук Ёл болон бусад тэнэгүүд нь аюултай нөхцөл байдал үүсгэсээр байгааг мэдэж байж яагаад чимээгүй харж байгааг л ойлгохгүй байна" гэх агуулгатай үгс хэлсэн байна.
Үүний зэрэгцээ Ким Чен Уны эгч "Ерөнхийлөгч" гэсэн үгийг ашиглалгүй, Өмнөд Солонгосын удирдагчдыг нэрээр нь дуудсан байна.
Эх сурвалж: НТВ
Facebook
Twitter
Youtube


Бишкект болох Шакирагийн концертыг 30 мянган жуулчин үзнэ
Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ
Анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо
Дэлхийн томоохон эдийн засгууд мөнгөний бодлогоо чангарууллаа
Японд үер, хөрсний гулгалтын аюулаас сэрэмжлүүлэв
Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ
Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна
Букерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ

Сэтгэгдэл бичих
Ene Bysgui bol ( duu ) n Kim - bol ( Ah ) - n
Ene bysgui bol ( duu n ) Kim - bol Ah n shuu de!
Buruu baina - Aldaa garsan baina . Kim Chen Uni - ( Duu baihgui yu da ! ) ( Duu n )