
Мэргэжлийн сүмогийн 2022 оны сүүлийн тэмцээн Кюүшюү башё арваннэгдүгээр сарын 13-27-нд Японы Фүкүока хотын "Кokusai Center"-т боллоо. Ёкозүна Тэрүнофүжи өвдөгний бэртлийн улмаас энэ башёг өнжсөн бөгөөд манай сүмочид дээд зиндаанд түрүү хүртээгүй ч дараагийн хоёр зиндаанд түрүүлсэн. Жюүрёо зиндаанд Оошёома Пүрэвсүрэнгийн Дэлгэрбаяр сүүлийн өдөр Дайамамид ошидаши мэхээр унасан ч нэмэлт барилдаанд түүнтэй дахин барилдаж давснаар 11 даваа, 4 унаатай аваргалсан юм. Макүшитад Тамашоохо Эрдэнэбилэгийн Энхманлай 7 даваатай түрүү хүртсэн. Ингэхдээ манай сүмоч экс озэки Асанояамаг ялсныг дурдах нь зүйтэй болов уу. Монголчууд маань дээд гурван зиндаанд түрүүлэх боломж бүрэн дүүрэн байсан. Макүүчид сэкивакэ Хоошёорюү Сугаррагчаагийн Бямбасүрэн 11 өдрийн дараагаар 10 даваа, 1 унаатай тэргүүлж явсан ч сүүлийн дөрвөн барилдааныхаа гуравт нь өвдөг шороодсноор Эзэн хааны цомыг гардах боломжоо алдсан. 68 дахь ёкозүна Асашёорюүгийн төрсөн ахынх нь хүү Хоошёорюүд том сургамж, томоохон сануулга болсон башё боллоо.
Аваргыг эзгүйд арслангууд тааруу барилдсныг маэгаширагийн ес дэх бөх Аби хоёр ч нэмэлт барилдаанд ялалт авч 12 даваа, 3 унаатай макүүчид зиндаанд анх удаа түрүүлэв. Дээд зиндаанд манай бусад сүмочдоос комүсүби Кирибияма Б.Лхагвасүрэн 8-7 амжилттай цолоо хамгаалсан бол Тамаваши Б.Мөнх-Оргил 6-9, баруун жигүүрийн маэгаширагийн 2-оос хүч үзсэн Ичиножёо А.Ичинноров 4-11, барууны 10 дахь бөх Чиёошома Г.Мөнхсайхан, 14-өөс барилдсан Азүмарюү С.Тодбилэг тус 7-8 гэсэн амжилттай башёг өндөрлүүлэв.
Эх сурвалж: MGLsports.mn
Facebook
Twitter
Youtube


“Айчи-Нагоя-2026” Азийн паралимпын V наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
Б.Мөнгөнзул Монголын шатрын спортын найм дахь эмэгтэй их мастер боллоо
П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо
Айчи Нагояа-2026”: Монголын баг тамирчид 15 медальтайгаар Азийн ХХ наадмыг өндөрлүүллээ
ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо
Монголын шатарчид 17 оноотойгоор дэлхийн ТОП-10-т багтаж, 7 дугаар байрт шалгарлаа
Г.Занданшатар: Болгарыг хожиж, Монголын охид 189 багаас дөрөвдүгээр байрт дэвшлээ
“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

Сэтгэгдэл бичих