“Катар-2022”-Хамгийн хамгийн...


12-р сарын 2
8 цаг 29 минут
 

Хамгийн бага бүрэлдэхүүнтэй баг

ДАШТ-д оролцож буй 31 баг 26  тоглогч авчирсан бол Ираны үндэсний шигшээ баг 25 тоглогчтой иржээ.

Хамгийн намхан хөлбөмбөгчин

Ильяс Шайр 158 см-ийн өндөртэй, Марокко улсын үндэсний шигшээ багийн хагас хамгаалагч. Марокко улсын баг "Катар -2022" ДАШТ-д Бельгийн багийг хожсоноор шигшээ 16 -д шалгарах үүдээ нээсэн.

Хамгийн өндөр тоглогч

Голландын багийн хаалгач Андрис Нопперт 203 см өндөртэй. Тус баг хэсгийн гурван тоглолтыг хожиж, шигшээ 16 багт албан ёсоор шалгарсан анхны баг болсон.

 

Хаана төрсөн бэ?

"Катар-2022" ДАШТ-д мэдүүлгээ өгсөн нийт хөлбөмбөгчдөөс 137 нь төрсөн нутгийнхаа нэрийн өмнөөс биш өөр улсын нэр дээр тоглож байна. Марокко улсын шигшээ багийн 26 тамирчны 14 нь өөр улсын иргэн аж.

ДАШТ-д анх удаа эмэгтэй шүүгчид ажиллалаа

Стефани Фраппар (Франц), Салима Мукансанга ( Руанда), Ёсими Ямисита (Япон) нар ДАШТ -д ажилласан анхны  эмэгтэй шүүгчид боллоо.

Хамгийн өндөр үнэлгээтэй баг

Английн шигшээ багийн тоглогчдын үнэ нь 1.26 тэрбум еврогийн үнэтэй. Кэйне, Стерлинг, Мэйсон Моунф, Сака, Грилиш гээд Премьер лигийн тоглогчид өндөр үнэлгээтэй. Английн шигшээ багийн дийлэнхийг Премьер лигт тоглодог тоглогчдоос бүрдүүлсэн.

 

Хамгийн хямд үнэлгээтэй баг

Катарын багийн тоглогчид нь 14.9 сая евро буюу Английн багаас 90 дахин бага үнэлгээтэй аж.

Легионерийн цуглуулгатай баг

Сенегал улсын шигшээ баг нь 100 хувь легионер тоглогчдоос бүрджээ. Өөрөөр хэлбэл, шигшээд дуудагдсан нийт 26 тоглогч нь бүгд Европын аль нэг улсын лигт тоглодог юм байна. Лидер Мане нь Байер Мюнхенд тоглодог ч бэртлийн улмаас ДАШТ-ийг өнжсөн ч баг нь хэсгийн сүүлчийн тоглолтод Эквадорын багийг 2:1-ээр хожсоноор Голландын араас А хэсгээс хоёроор шалгарлаа.

 

Анх удаа ДАШТ-д зодоглож буй баг

Катар зохион байгуулагч орны эрхийг эдэлж, томчуудтай хөл зөрүүлж, түүхэндээ анх удаа ДАШТ-д оролцож Голланд, Эквадор, Сенегалтай А хэсэгт таарч, нэг гоол оруулж, долоон гоол алдлаа. Тус баг хэсэгтээ гурав хожигдсоноор ДАШТ-ийг орхисон ч ДАШТ-д анх удаа оролцсон гэдэг түүхэн амжилтын эзэд болцгоолоо.

Хамгийн залуу тоглогч 

Юссуфа Мукоко 17 насандаа ДАШТ-д оролцох мэдүүлгээ өгч, ДАШТ-ий нээлтийн өдөр 18 хүрчээ.

Хамгийн хөгшин тоглогч

Мексикийн хаалгач Альфред Талавера нь өдгөө 40 настай.

Дамжуулалтын мастер

"Катар-2022" ДАШТ оролцож буй тоглогчдоос хамгийн олон гоолын дамжуулалтыг өгсөн тоглогч бол Германы шигшээ багийн довтлогч Томас Мюллер. Тэр өөрийн оролцсон  ДАШТ-үүдэд нийт зургаан гоолын дамжуулалт өгсөн үзүүлэлтээр тэргүүлж буй аж.

ДАШТ-ий хамгийн олон тоглолтод оролцсон тоглогч

Өмнөх дөрвөн ДАШТ-д тоглосон 19 тоглолттойгоо нийлээд нийт 21 тоглолтыг Месси хийжээ.

 

Хамгийн залуу баг

Н хэсгээс Португалийн араас шигшээ 16-д шалгарах өндөр магадлалтай болсон Гана улсын үндэсний шигшээ багийн тамирчдын дундаж нас нь 24.7 ажээ.

 

Хамгийн хөгшин баг

Уэльсийн багийг 2:0-ээр хожиж, "Катар-2022" ДАШТ-ий нэгэн сенсацийн эзэн болсон Ираны баг хэсгийн сүүлчийн тоглолтод АНУ-тай тэнцвэл хэсгээсээ хоёроор шалгарна. Тус шигшээ багийн дундаж нас 28.9 юм байна.

 

32 баг оролцсон сүүлчийн ДАШТ

"Катар-2022" ДАШТ-ээс хойш нийт 48 улсын шигшээ баг оролцдог болох журмыг ОУХБХ-ноос баталжээ.

 

Хамгийн олон тоглогчоо илгээсэн баг 

Байер Мюнхен багт зүтгэж буй 17 улсын 17 тоглогч энэ ДАШТ-д өөр өөрийн улсаа төлөөлөн оролцож буй. Мане гэхэд л сүүлийн мөчид бэртэл авсны улмаас ДАШТ -ийг өнжиж буй учир 16 нь тоглож байна.

Хамгийн залуу дасгалжуулагч

Аргентинийн шигшээ багийг удирдаж буй Лионель Скалони нь өдгөө 44 настай.

Хамгийн настай дасгалжуулагч

Өдгөө 71 настай Луй Ван Галл Голландын багийг гурав дахь дэлхийн аваргадаа удирдан оролцож буй. Тэрбээр "Катар- 2022" ДАШТ -д Голландын баг түрүүлэх боломжтой гэж хэлсэн.

 

Хамгийн олон гоолын эзэн

Германы үндэсний шигшээ багийн довтлогч өмнөх ДАШТ -үүдэд нийт 10 гоол оруулсан. Түүнийг гүйцэх тоглогч алга. Одоогоор Роналдо найман гоолтой болсон. Харин Мюллер хоёр тоглохдоо гоолоо нэмж чадаагүй.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа3 цаг 14 минутын өмнөУргац хураалт 88 хувьтай үргэлжилж байна3 цаг 26 минутын өмнөНотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ3 цаг 28 минутын өмнөНийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ3 цаг 31 минутын өмнөТөрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ3 цаг 33 минутын өмнөУИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо5 цаг 19 минутын өмнөЗасгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ5 цаг 29 минутын өмнөТайланд Улс аюулгүй байдлын ажилтнууддаа зорчигчийн тээшийг нээх эрхийг олгожээ5 цаг 47 минутын өмнөАрктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ5 цаг 53 минутын өмнөТБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав9 цаг 15 минутын өмнөНөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл9 цаг 22 минутын өмнөУИХ-ын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа9 цаг 27 минутын өмнөЗудын урьдчилсан төлөв гарлаа9 цаг 40 минутын өмнөУИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна9 цаг 44 минутын өмнөТомуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна9 цаг 49 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан9 цаг 55 минутын өмнөМонгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв10 сар 27. 14:12Улаанбаатар хотын музейг олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ10 сар 27. 12:51Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь10 сар 27. 12:43“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв10 сар 27. 12:37БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд10 сар 27. 11:41“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа10 сар 27. 11:30Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв10 сар 27. 10:34УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 27. 10:29Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 65 жилийн ой тохиож байна10 сар 27. 10:24Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа10 сар 27. 10:21Хот хоорондын зорчигч тээврийн үнэ ирэх сарын 5-наас нэмэгдэнэ10 сар 27. 10:14ХЗБХ: УДШ-ийн шүүгчид З.Ганзоригийг нэр дэвшүүлснийг танилцууллаа10 сар 27. 10:06Беларусь Улсын Үндэсний Хурлын Бүгд найрамдах зөвлөл болон Төлөөлөгчдийн танхимын дарга нар бараалхлаа10 сар 27. 9:59Төрийн банк “Төрийн Орон Сууцны Корпораци“ ТӨХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа10 сар 27. 9:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.